Posts

Showing posts from 2013

Миний мөрөөдөл, зорилго, зорилго

Image
Цаг үед солигдон хүмүүс, тэдний хүсэл, зорилго мөрөөдөл нь ч өөрчлөгдөж байна. Техник хөгжихийн хирээр хүмүүсийн мөрөөдөл үхдэг ажаа, яг л тэдний ухамсар, бас тархи шиг. Үе битгий хэл би өөрөө ч тэр өөрчлөлт дундуур гарч байна. Өөрчлөгдөж ч байна. Надад ойр биш боловч маш их хайрлаж хүндэлдэг нэг хүн маань: "Хамгийн агуу зорилго гэдэг бол хүн амьдралынхаа хором бүхэнд биелүүлэх боломжтой мөртлөө хэзээ ч дуусхааргүй байдаг" гэж хэлж байсан юм. Амьдралын зорилгоо өдөр бүр биелүүлж, баяр бахдал, аз жаргалтай байж чадах, тэгсэн мөртлөө одоо зорилгодоо хүрчихлээ, дараа нь яах билээ гэсэн асуултанд хэзээ ч унахгүй тийм зорилготой байх үнэхээр ч АГУУ юм.... "Амьтны цогцолбор" багадаа үүнд тэмүүлдэг байсан. Амьтны хүрээлэн, мал эмнэлэг, мал эмнэлэгийн сургууль, нохой муур гэх мэт амьтан сургадаг төв, хөтөч, аврагч, цагдаа нохойн сургууль, дэлгүүр, талбай, клуб .... гээд л бүх юмтай. Морьд, нохой, муур, загас гээд л узэсгэлэн, тэмцээн уралдаан байнга болдог.... "...

Болдоггүй бор нөхрүүд

Image
Хэхэ. утгагүй гарчиг. Гэхдээ яахав, үнэхээр л нөхөрүүд заримдаа "болдоггүй" шүү дээ. Уурандаа хэлэх хэлэхгүй юм ярина, сэтгэл нь хөдөлвөл ууна, зарим нь бүр эхнэртээ гар хүрнэ. Гэтэл уг хүн нь үнэхээр сайн хүн бөгөөд бас гэргийдээ ч хайртай, хийсэн буруу бүхэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, уучлал гуйн дахиж ингэхгүй гэж амалдаг. Гэхдээ л нэг хийсэн үйлдэл заавал дахин давтагддаг. Хэрэв нөхөрт чинь, эхнэрч чинь нэг иймэрхүү ноцтой сул тал байдаг бол уншаад нэг үзээрэй. Иймэрхүү хурц зан авир ихэвчилэн гэр бүлээс уламжилсан байдаг. Өөрөөр хэлбэл аав ээж нь тиймэрхүү сул талтай гэсэн үг. Харин энэ байдалыг хүүхэд нэг бол хэвийн үзэгдэл гэж хүлээн авдаг, нөгөө бол тэр бүхнийг чин сэтгэлээсээ үзэн яддаг. Гэвч аль ч тохиодолд нь тийнхүү өссөн хүн өөрөө ч мөн ийм зан авир гаргах нь бараг 95% магадлалтай. Яагаад? Учир нь мэдээж энэ бүхнийг хэвийн гэж дассан хүний хувьд тодорхой. Тэд иймэрхүү зүйл амьдралд заавал байх ёстой мэтээр сэтгэхүйд нь бүрэн суучихсан байдаг. Ийм хүнийг зас...

Зөрүүд хүүхэд

Image
Манай бага яг "зөрүүд" гэдэг горимд оруулчихсан юм шиг л байна. Наашаа ирж явахад нь "ир" гээд хэлчихвэл эргээд л гүйчихнэ. Бүх зүйл дээр яг ийм байдалтай. Гэхдээ өхөөрдмөөр нүдээрээ "энэ яг яахнуу?" гэсэн байдалтай хараад л..........зэвүүн гэгч нь янз үзээд. Заримдаа хамаг тэвчээр шалгачихна. Бодоод байхнээ, том маань ч бас яг энэ насандаа ийм зөрүүд байсаныг санав. Тэгхээр энэ бол нэг ийм үе болж таарах гээд байна. Одоо бол том маань өөрийнх нь бодолоос л хэт зөрчиихгүй бол тун дуулгавартай, халамжтай эгч болсон. Тэгхээр бид хоёр багыгаа ч бас зөв залж чадна гэдэгтээ итгэж байна. Хүүхэд яагаад ийм зөрүүд болдог юм болоо? Миний бодлоор, хүүхэд томчуудын үгэнд орох хэрэгтэй гэдгийг ойлгоод ирэхийн цагт яагаад? гэсэн асуулт толгойд нь орж ирдэг юм шиг байгаа юм. Яагаад ээжийн үгэнд орох хэрэгтэй гэж? хэрэв үгэнд нь орохгүй бол яах бол? гэх мэт бодлуудаас л тэр бүгдийг туршиж үзэх санаа төрдөг юм шиг. Тэгвэл ийм үед яах вэ? Яавал хүүхдийнхээ дээрх а...

Юу өөрчлөгдөв?

Image
Өнөөдөр юу өөрчлөгдөв? Маргааш юу өөрчлөгдөх вэ? Залуусын зугаа өөрчлөгдсөн. Хийж бүтээж, хөдөлж, хөгжиж, үгүй ядахнаа хөөрхөн сэтгэж дүрсгүйтэн зугаацдаг байсан залуус өнөөдөр хэнд ч хэрэггүй, ямар ч үр дүнгүй зүйлээр зугаацаж, цагаа үрэх болсон болхоор л бүх зүйл буруу эргээд байна. Шууд хархад энэ бүхэнд технологийн дэвшилийг буруутгамаар байна л даа. Гэвч тэр дэвшилийг бид, хүмүүс л өөрсдөө бүтээн авчирсан бишүү? Түүгээр ч зогсохгүй улам илүүг хүсэн хөгжүүлцгээж байгаа нь харин ч бид бүхний бахархал шүү дээ. Би ч гэсэн хэдийгээр технологийн дэвшил бүх зүйлийг утгагүй болгож байна гэж үздэг хирнээ түүнээс татгалзан амьдарч чадахгүй билээ. Маш энгийн зүгээр л хүүхэд тодорхой нас хүртэлээ, тодруулбал өөрт хэрэгтэй суурь мэдлэгээ олж авталаа, хорвоог үзэх үзэл, хүсэл тэмүүлэл нь тогтолоо, сайн муу, сайхан муухай, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг ялгаж сурталаа, эсвэл зүгээр л цаг хугацааг үнэлэдэг, цаг зуурын цэнгэлээс биеээ татан авч чадах ухамсар сууталаа энэ технолгийн дэвшилээс хо...

Нярай хүүхэд тэврэх, суулгах, мөлхүүлэх

Image
Өглөө энэ тухай нэг найзтайгаа ярилаа. Тэгээд ер нь ээж аавуудад энгийн хэдэн зүйлийг товчхон хэлэх хэрэгтэй гэж санагдлаа. Хүн бол цорын ганц гэж хэлж болох босоогоороо явдаг амьтан. Сээр нуруутай амьтдын дундаас шүү дээ. Гэхдээ ингэж босоо явахын тулд нурууны булчин маш сайн хөгжсөн байх шаардлагатай. Эс бөгөөс түнх, нуруу нугас, мэдрэлийн системд асар хортой гэмтэл учирч болзошгүй байдаг гэнэ. Тэгхээр хүүхдээ тэврэх зэрэг асархад цөөн хэдхэн анхаарах зүйл байна. Хамгийн эхлээд хатуу анхааруулах зүйл бол хүүхдээ өөрөө өндийж суугаагүй байхад нь дэр, дээл зэрэг юмсыг түшүүлэн, ороон суулгаж огт болохгүй. Тэр дэр, дээлэнд дтор хүүхдийн нуруу нумарч, нугарч маш эвгүй байрлалтай болох, нурууны бэхжээгүй мөгөөрс гэмтэх, хэлбэр алдагдах, мэдрэлийн судал дарагдах үгүйдээ л маш их ядарна. Шууд мэдэгдэхгүй ч ирээдүйд нурууны болон элдэв өвчин үүсэх эхлэл болдог бөгөөд яг тухайн үедээ мэдээгүй мөртлөө элдэв асуудал гарчны дараа яагаад ингэв? гэж бодоод бодоод олдоггүй шүү дээ. Хамгийн бага...

Заяаны хань минь мөн үү?

Image
Мөн. Миний хань бол яах аргагүй миний л заяаны хань. Гэхдээ энд өөрийнхөө тухай биш, өөрийн ханыг заяаны мөн бишийг хэрхэн таних тухай өөрийн бодолоос бичих гэж байна. Заяаны ханийн тухай яриаг яах аргагүй "Анхны хайр"-аас эхлэх хэрэгтэй. Хэн чиний анхны хайр байсан бэ? эсвэл учирч амсан уу? Би хэлье. Би чамайг танидаг ч бай, үгүй ч бай, анхны чинь хайр хэн болохыг би мэднэ. Чи үүнийг уншиж чадах насанд хүрсэн л бол анхны хайртайгаа аль хэдийн учирсан гэсэн үг. Хэрэв чи эмэгтэй бол чиний анхны хайр чиний аав, харин эрэгтэй бол ээж чинь. Харин аав ээжийнхээ тухай мэдэхгүй бол 2-5 насанд чинь чамтай хамгийн ойр байсан эсрэг хүйсний хүн бол чиний анхны хайр. Энэ насанд хүн хамгийн анх дурлаж, хайрыг мэдэрдэг байна. Магадгүй ийм л болхоор хөвгүүд ээжид, охид аавдаа харьяалагддаг байх. Миний хувьд би өвөөгийн "нүд, чих, бүх юм" нь байлаа. Энэ насандаа эрэгтэй хүүхэд ээжийгээ, охин хүүхэд аавыгаа бусдаас харамлах нь эрс ихсэж, өмчирхөн, бүр зарим тохиолдолд ээж, аав...

Хаанаас нь эхлээд хөгжих вэ?

Image
Юун түрүүнд хувь хүнээ төлөвшүүлэх. Үүний тулд гэр бүлүүдийг дэмжих. Бат бөх, халуун дулаан гэр бүлүүд л зөв төлөвшилийг бий болгоно. Хичнээн боловсрол муу, орлого багатай ч гэсэн хайр дүүрэн, аз жаргалтай бол хүүхэд зөв хүмүүжинэ шүү дээ.  Гэхдээ бодит байдал дээр орлого багатай гэр бүлүүд аз жаргалтай байх тун хэцүү. Хэдий тийм боловч хүүхдийнхээ ирээдүйд сэтгэл хангалуун, бат итгэлтэй байж чадвал тэдний хувьд энэ л хамгийн чухал байдаг шүү дээ. Үүнд л төр анхаарах хэрэгтэй. Ингээд юун түрүүнд боловсролын системийг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Нэг үеээ бодвол өнөөдөр боловсролын системийг сайжруулахаар маш олон зүйлсийг санаачлан хэрэгжүүлцгээхээр оролдож байгаа нь сайхан байна. Гэхдээ буруу талаас нь яваад байх шиг. Боловсролын системийг шинэчилэхдээ бүхлээр нь биш сууриас нь эхлээд шат дараатайгаар хөгжүүлж, өөрчлөх хэрэгтэй. Харин одоо бүх хөтөлбөрийг нэг зэрэг өөрчилж байна гэхээр: 1. Бүх ном, сурах бичиг солигдох ёстой болж, төсөв мөнгө хүрэлцэхгүйгээс, ...

Бүх шатны сайд, дарга, үүрэг гүйцэтгэг, эрх мэдэлтэнгүүдэд

Image
Хувь хүнээс. Яах аргагүй хувь хүний хөгжил хамгийн чухал нь. Учир нь бусад бүх зүйлийг төвөлөвшсөн хувь хүмүүсээс бүрдсэн баг, хамт олон хийж, хөгжүүлэх билээ. Улс эх орны хөгжилийг өндөр боловсрол, сэтгэл зүрх, мөрөөдөл тэмүүлэлтэй, шаргуу ажилсаг, удирдан манлайлах, хийж бүтээх чадвартай ард иргэд бий болгодог. Энэ л чухал. Манай орон хир их байгалийн баялаг нөөцтэй байх нь чухал биш, хэд хичнээн өр зээлтэй байх нь ч үнэндээ хэнд ч хамаагүй. Гол нь л аз жаргалтай, амар тайван ард иргэдтэй байх нь чухал. Гэтэл өнөөдөр баялаг ихтэй, хөрөнгө оруулалт сайн байсан ч манайхан сэтгэл түгшүүртэй, гэдэс өлсгөлөн, бөөн бухимдал, хэдэн эргүүтсэн төлөг шиг л нөхдүүд байцгаах юм. Ирээдүйд найдах зүйл нэг ч алга шүү дээ. Тэгвэл одоо яах ёстой вэ? Хамгийн түрүүнд яг одоо засаг барьж байгаа, дээд доод бүх шатны эрх мэдэлтэй хүмүүс нэг л зүйлийг маш сайн ойлгоосой гэж хүсэх юм. Тэр бол: Өнөөдөр олох хэдэн цаас чинь хүүхдийн чинь ирээдүйг үгүй хийж байна. Өнөөдөр зогсох бат шийдвэр чинь өөрий...

Авах гээхийн учир

Image
Үг ав, сонсож сур гэдэг. Энэ хүний амьдралдаа сурах ёстой бас нэг чадвар. Харилцаанд маш чухал бөгөөд сонсож сурах гэдэг нь зүгээр нэг хаа хамаагүй хүний яриаг уөтга учиргүй чихрүүгээ оруулахыг хэлэхгүй юм шиг байгаа юм. Одоо чинь цаг хугацаа маш их үнэтэй болсон. Тийм болхоор мэдээллийг хэн нэг хүнээс шууд авах нь маш хурдан бөгөөд хялбар арга зам. Гэхдээ хэнээс авах вэ? Үнэн худал эсэхийг яаж мэдэх вэ? Хамгийн энгий бөгөөд чухал зарчим бол "Гуйлгачин хүнээс баян болох тухай зөвөлгөө бүү асуу". Тэр хүн магад ухаантай мундаг хүн байж болно. Гэвч нэгэнт л гуйлгачин байхыг сонгосон учир өөр хүнд баян болохыг заах нь юу л бол. Эсвэл угаасаа л баян болж чадахгүй, чадваргүй хүнээс баяжих зөвөлгөө авах нь утгатай гэж үү? Энэ зарчим өөр бусад бүх зүйл дээр үйлчилнэ. Чи хүүхдийн талаар зөвөлгөө авмаар байгаа бол олон хүүхэд гаргасан хүнээс зөвөлгөө авахаас илүүтэйгээр эрүүл хүүхэдтэй, эсвэл хүүхдээ зөв хүмүүжүүлж, хөгжүүлж байгаа хүнд хандах нь хамгийн зөв. Гэр бүлийн талаа...

Бүгд л мэддэг зүйл....

Image
Ойрын үед энэ талаар маш их бодох боллоо. Ер нь ч нилээн хурц сэдэв байх. Би нэг иймэрхүү зүйл төсөөлдөг юм. Хүн бүр хувь хувьдаа, өөрийн үүргийг ягштал биелүүлж, бие биеээ, өөрийгөө хүндэлдэг төлөвшсөн ард иргэдтэй бие, нэгжүүд л бодитой хөгжилд хүрч чадна. Бие, нэгж гэж үү? Энэ бол, би энд Дэлхийн, улсын, хотын, орон нутгийн хөгжил гэхээсээ гадна гэр бүлийн, хувь хүний хөгжилийг ч бас чухалд тооцон хэлэх гэсэнээ илэрхийлсэн юм. Учир нь эдгээрийн хэмжээ нь л өөр өөр болохоос бус, мөн чанар, зарчим хийгээд утга учир нь надад яг л адилхан юм шиг санагддаг. Хүмүүс "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэж хэлдэг. Энэ үнэн үг. Гэхдээ тэрхүү засах алхамууд нь дараа дарааллан биш, зэрэг зэрэг л явагддаг юм шиг байгаан. Өөрөөр хэлбэл, хамгийн бага нэгжүүдийн ажиллагаа зөв, цэгцрээд ирэхийн цагт бүхэл нь аяаааандаа зөв голдиролдоо ороод ирэх ёстой. Би өөрийгөө таниж мэдээд ирэхийн цагт өөрийн сул, давуу, буруу зүйлсийг илрүүлж, засахыг нь засаад, хичээхээ хичээж, с...

Нэг ийм бодол, үзэл

Хорвоо юун дээр тогтдог вэ? Хайр сэтгэл, хүн чанар дээр үү?        Хэврэгхэн,  хуурамч болчихно шүү дээ Халуу шатсан сэкс дээр үү?        Хямдхан, богинохон болчихно шүү дээ Хэтэвч дүүрэн мөнгөн дээр үү?        Хоосон, хүйтэн болчихно шүү дээ             Хосоор амьдрах чинь жам             Хүүхэдтэй болох чинь жаргал             Хөрөнгө чинээ бол /жинхэнэ/ хүч             Харин хорвоогийн тэнхлэг биш             Яав ч амьдралын чинь төв биш Өөр хэнд ч биш өөр дээр чинь Чамд байгаа бүхэн дээр, амьсгал дээр Чиний үзэл бодол, хүсэл тэмүүлэл дээр тогтоно.

2006-9-3 хавицаа

/Дурласан залуудаа өглөө хамгийн түрүүнд мэнд хүргэж, тэр өдөрт нь урам, инээмсэглэл, эрч хүч өгөхийн тулд шөнө бүр ямар нэг зүйл бичиж, мэссэж илгээдэг байж билээ. Энд заримаас нь орууллаа/ х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х Хорвоо таны төлөө эргэдэгийг анзаарав уу? Хоёр хөлийн чинь дор элэгддэгийг мэдэв үү? Бусад хүмүүс ч адилхан гэж та хэлэх үү? Бишээ, бусад чинь таны газар гишгэдэг юм, мэдэж ав. х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х Өглөө нар мандах бүрт Өөрийн чинь төлөө хэрхэн шатаж байгааг ухаар Туяа болгоноороо таньд дэм өгөх гэж, тэр Тусгал болгоноороо таньд боломжийг харуулах гэж нар шатдагийм. х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х Зүүдэнд чинь зав байвал тэнд уулзъя Зүрхэнд чинь зай байвал тэнд хуучиръя Хүсэлд чинь итгэл бий юу хамт хүрье Хайранд чинь хүч нэмж цуг асъя х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х-х Дуунд түрлэг нэм улам уянгалана Дурлалд итгэл нэм хайр...

Өмөөрөх шүлэг

2008-12-25 хавицаа "Relax" - д Хоолны давс чанга байна Нулимсаар амталсан юм арга ч үгүй биз Хүний дотор өчүүхэн юм Нас нь богино юм арга ч үгүй биз Миний эрүү хөшсөн байна Хүчтэй алгадуулсан арга ч үгүй биз Монголын хөгжил дорой байна Хүмүүс нь хараагүй юм арга ч үгүй биз Халб а ган дахь хоол халуун байна Саяхан утгасан юм арга ч үгүй биз Миний амьдрал утгагүй байна Хариуцлага хүлээхгүй юм чинь аргагүй ч үгүй биз Гоймон огт идүүргүй юм Хөндий болхоор арга ч үгүй биз Хүнд итгэх хэцүү болж Хоосон сэтгэлтэй юм хойно арга ч үгүй биз Нохой дэмий хуцаж л байна Ойлгохгүй бидэнд арга ч үгүй биз Чи шүлгийг минь ойлгосонгүй Минийх юм чинь арга ч үгүй биз

Хүсэлээ улам хүчтэй болгох арга

Image
Хүний итгэлийг олсон нэгэн. Тэр хэнд ч юу ч хэлсэн бүгд л түүнийг сонсож, түүний хүсэлтийг бүгд л биелүүлэхийг хичээж, хүсдэг. Таны хамгийн их итгэдэг хүн таниас ямар нэг зүйл хүсвэл та түүнийг нь биелүүлэх гэж хичээхгүй гэж үү? Учир тэр хүн ч бас танд яг адил хандаж, танд хэлсэн ярьсан, амарсандаа хүрдэг, хичээдэг гэдгийг та мэдэх болхоор л тэр. Тэгвэл амьдрал бидэнд яг л ингэж ханддаг. Бид өөртөө, амьдралд шудрага байж, хэлсэндээ хүрч чаддаг бол амьдрал ч бидэнд адилхан ханддаг. Энэ батлагдсан зүйл шүү. Үүнийг хүмүүс янз бүрээр нэрлэж, ойлгодог бөгөөд зарим түүнийг хүслийн хүч гэх нь бий. Тэгвэл хүсэл болгон яг адилхан хүчтэй байдаг гэжүү? Үгүй. Би л лав тэгэж боддоггүй. Зарим хүний хүсэл маш хүчтэй байдаг шүүдээ. Заримдаа бүр хүсэж амжаагүй бодохын зуурт л биелдэг. Харин ихэнх хүн хүслийнхээ төлөө тодорхой хүчин чармайлт гаргах хэрэгтэй байдаг бол үлдсэн хүмүүсийн хувьд бүх эсэргээрээ болчихдог. Яагаад юм бол? Энгийн хүн хоорондын харилцааг аваад үзвэл маш тодорхой болно. Хэн ...

Миний мэдэх хамгийн шилдэг аавд,

Image
Тиймээ, Тэр бол миний мэдэх хамгийн сайн аав. Харин өнөөдөр аавуудын өдөр. Өнөөдөр ч тэр охиддоо санаа тавьж, тэднийгээ өглөө сэрээгээд, хоолыг нь бэлтгэж, хувцсыг нь өмсүүлээд албанд нь хүргэж өгсөн. Өдөр ажилаа амжуулчихаад дахиад л хоолыг нь хийж тавичихаад очиж авна. Орой зураг зуруулж, охидтойгоо бүжиглээд, унтахын өмнө үлгэр ярьж өгнө, дуу дуулж бүүвэйлнэ. Ээжийг нь хайрлаж, үлгэр дуурайл болно. Энэ өдрийн турш тэр түмэн асуудлын хажуугаар хамгийн их чухалчилан охидынхоо хүмүүжил, ирээдүйн талаар л бодож яваа. Орой ямар хоол хийж өгөх билээ, юугаар тоглуулж, ямар үлгэр ярьж өгөх вэ? Өчигдөр загнахынхаа оронд юу гэж хэлж болох байсан юм бол? Яагаад тийм сонин зүйл сэддэг байнаа? Яаж тэднийгээ эрүүл байлгах вэ? Юу сургаж, ямар хүмүүжил төвөлшүүлэх вэ? Элдэв сул тал, дутагдалаа надаас л сураад байнуу да? би яаж илүү сайн үлгэр дуурайл үзүүлэх вэ? ямар хөгжимийн зэмсэгээр тоглуулж сургах вэ? хаана хамгийн сайн хувцас байна вэ? хаана хамгийн эрүүл хоол, хоргүй тоглоом байна? хэн х...

Ижил минь хаана байна????

Image
Чи сайн хүн мөн үү? Бусад хүмүүс.... ихэнх нь муу байна уу? Тэр тусмаа эсрэг хүйснийхэндээ итгэхэд бэрх цаг ирсэн ч юм шиг байна уу? Ойрдоо, ойрдоо ч юу байхав ер нь л эргэн тойронд маань ганц биечүүд олон байх юмаа. Анзаараад байсан тэд бүгд л сайхан сэтгэлтэй, чадвар чадал, хүнлэг зан, халамж гээд эрчүүд эмэгтэйчүүдээс, бүсгүйчүүд эрчүүдээс хүсдэг зан чанарууд бараг л цогцолсон гэмээр нөхдүүд л тунаад үлдчихсэн ч юм шиг. Тэгээд би яг л иим эмэгтэйтэй учирмаар байна гээд дүрслэхлээр хажууд нь суугаа ганц бие танил бүсгүй нь яг л тэр хүн нь юм шиг. Нөгөө хүн нь ч ялгаагүй яг л тэр залууг мөрөөддөг мөртлөө бие биеээ олж харахгүй байх юм. Тэгсэн хирнээ энэ байдлаа яг л адилхан тайлбарлана. Орчин үед яг ийм хүн олоход хэцүү болжээ. Хүмүүс их муухай болсон байна ч гэх юмуу, нэг тиймэрхүү зүйлс хэлнэ. Гайхмаар нь бүгд л яг, бүр ЯГ ИЖИЛ зүйл ярина. Нэг бол тэд зүгээр л өрөвдүүлэх гэж ч юмуу, эсвэл синсаацлдаг. Эсвэл үнэхээр энэ асуудал ийм аймаар глобал болчихсон байна. Гэтэл асуу...

Талархах сэтгэл

Image
Сүүлийн үед нэгэн асуулт толгойд минь нилээн эргэлдсэн. Би даварсан хүн үү? Энэ асуултыг хэн хэнээс илүү нөхөрөөсөө л сайн асуумаар. Учир нь ээж, тэр хоёроос минь өөр намайг давраах хүн энэ дэлхий дээр байхгүй юм шиг. Ханиасаа асуусан. "Та хамгийн жаргалтай хүн мөн үү?" "Хорвоо дээр надаас илүү жаргалтай хүн юу мэдэрч ямар байхыг мэдэхгүй юм. Миний хувьд би амьдралынхаа хамгийн жаргалтай өдрүүдийг чамтай хамт өнгөрүүлсэн" "Би даварсан хүн мөн үү" "Үгүй, даврах гэдэг шал өөр зүйл, хүн давархаараа хүнээс илүү зүйл нэхэж эхэлдэг. Чи хэзээ ч тэгээгүй, хийж өгсөн бүхэнд минь баярлаж байдаг." Учир нь би маш муу эзэгтэй. гэр цэвэрлэх, хоол хийх, хувцас угаах, хүүхдүүдээ асрах бүх л ажилыг хань минь зохицуулж би зөвхөн боломжтой, чадах үедээ л тусалдаг юм. Гэхдээ түүнийгээ жаргалтай байлгахын тулд би өөрөөс шалтгаалах бүхнээ л хийдэг. Хайрынхаа хэлсэнээр тэр минь надад хийж өгсөн бүхнийх нь төлөө түүндээ талахдаг. Бас охидоо ч үүнд сургахыг, ойлгуу...

Бүтээгээд мэдэр, хайж олоод мэдэр ялгаагүй

Image
Өчигдөр охидтойгоо тоглож байлаа. Охин маань лэго тоглоомоор элдэв зүйлс хийж, би тэр нь юу болохыг тааж байв. Хамгийн эхлээд тэр буу хийж үзүүлэв. Энэ нь хийхэд хялбар, таахад ч тийм хэцүү биш байлаа. Дараа нь онгоц хийх гэж оролдож эхэлсэн бөгөөд бүтэлгүйтсэн юм. Хэрхэн хийхээ мэдэхгүй, надаас тусламж хүссэн боловч би "өөрөө оролдоод үз" гэсэн хариу өгөв. Ингээд хараад л сууж байтал тр буулт хийн ямар ч хэлбэргүй хэдэн юм угсраад авчирч харуулхад миний урам ч хугарсан юм. Гэтэл тэр минь "ээжээ, энэ юу бэ?" "юу ч биш л байна шдээ" "харин гэхдээ хоёулаа юу вэ гэдгийг нь хайж байгаад бодоод олчихоё л доо".... түүнийгэ хэсэг эргүүлж тойруулж харчихаад " ээжээ, би олцон, энэ чинь анааш байна, тийм байгаа биздээ, би яг зөв бодсон" гээд шулганаж гарав. "ӨӨ, тийм байна ш дээ, анааш байна" гээд хэлтэл тэр минь учиргүй баярлаж дараагийн уран бүтээлдээ оров. Түүний дараагийн надад харуулсан зүйл бол энгийн л шат байсан бөгөөд харин үүн...

Одогсод

Image
Өчигдөр нэг ийм кино үзлээ.... Миний үзэл бодлын тодорхой нэг хэсгийг тэр чигээр нь эргүүлээд тавьчихсан. Энэ киног эмээгээ явахаас өмнө үзсэн ч болоосой гэж хичнээн олон удаа бодогдов доо.... Үхэл, амьдралын тухай олон олон хүн тааж, тааварлаж, цэцэрхэж тэр бүхнээс цорын ганц баталгаатай үнэн нь: Хүн үхэх нь үнэн, төрөх нь үнэн гэсэн үгс ажээ. Бусад нь уу........... бусад нь үнэн ч байж болох л юм. Гэхдээ хэн баталсан билээ дээ? Харин ихэнх хүн үхлээс айдаг, үхсэн хүнээс ч мөн адил. Би бол тийм хүмүүсийн тэргүүн эгнээнд зогсдог хүн. Бас хүмүүс иймэрхүү зүйлээс зэвүүцэн зугтдаг. Би ч тийм л байсан. Өчигдөрийг хүртэл шүү дээ. Хүний бие цогцос нь амьд унтаж буй нэгэнтэй эгээ л адил харин үхэл бол бид өглөө сэрж орой унтдагтай л адил хэвийн үзэгдэл боловч эргээд хэзээ ч сэрэхгүйгээрээ л ялгагдах юм. Эрүүл ухаанаар бодоод үзэхнээ энд айгаад, зэвүүцээд байх юм нэгээхэн ч байхгүй. Тэд хэзээ ч эргэж сэрэхгүй, юуг ч мэдрэхгүй, мөн өөр хэн нэгэнд гэм хор, ач тусын аль алийг нь хүргэж чада...

Миний эмээ супер

Image
Эгэл нэгэн хүний амьдралын миний мэдэх хэсэгхэн зүйлс 30 хүрээгүй хэдэн залуус өмнөө тулах 4м өрчим хадыг харан хоорондоо ярилцана. - Ийшээ гарах хэрэг байна уу? - Яаж гархын бэ? - Зөндөө л юм үзчихлээ, энэ доогуур жоохон явж байгаад буцацгаая. - Уг нь тэр дээр л хамаг гол юмнууд нь байдаг гэсэн ш дээ. Эхийн умайд  нь уг нь ороод үзчихвэл зүгээр юм бишүү, Даанч ийшээ чинь гарах гэж гай юмаа... Гэцгээж байтал Өөр нэг хүн тэдний дээрээсээс, - Хүүе та нар чинь яачихаваа? наашаа гарах гэж байна уу үгүй юу? ямар удаан юм бэ? хэмээн тэднийг дуудхад тэр эмэгтэйг харсан хүн бүрийн нүүр мичийтэл улайсан нь асар их ичсэнээс болсон юм. Би ч тэднийг яриаг сонсон зогсож байсан учир тэдэнтэй ханиндаа ичив. Учир нь тэр эмэгтэй бол миний эмээ байсан бөгөөд тухайн үед тэрээр аль хэдийн 78 хүрсэн мөртлөө тэр эгц өндөр хадруу хэрхэн авирах вэ? гэж харж зогсолгүй шууд л мацан гарсан байв. Харин доор үлдсэн залуус дунд 3 эмэгтэй өөр 7 орчим эрэгтэйчүүд халшираад зогсож байсандаа мөн ч их ичицгээсэнд...