Миний эмээ супер

Эгэл нэгэн хүний амьдралын миний мэдэх хэсэгхэн зүйлс
30 хүрээгүй хэдэн залуус өмнөө тулах 4м өрчим хадыг харан хоорондоо ярилцана.
- Ийшээ гарах хэрэг байна уу? - Яаж гархын бэ? - Зөндөө л юм үзчихлээ, энэ доогуур жоохон явж байгаад буцацгаая. - Уг нь тэр дээр л хамаг гол юмнууд нь байдаг гэсэн ш дээ. Эхийн умайд  нь уг нь ороод үзчихвэл зүгээр юм бишүү, Даанч ийшээ чинь гарах гэж гай юмаа... Гэцгээж байтал Өөр нэг хүн тэдний дээрээсээс, - Хүүе та нар чинь яачихаваа? наашаа гарах гэж байна уу үгүй юу? ямар удаан юм бэ? хэмээн тэднийг дуудхад тэр эмэгтэйг харсан хүн бүрийн нүүр мичийтэл улайсан нь асар их ичсэнээс болсон юм. Би ч тэднийг яриаг сонсон зогсож байсан учир тэдэнтэй ханиндаа ичив. Учир нь тэр эмэгтэй бол миний эмээ байсан бөгөөд тухайн үед тэрээр аль хэдийн 78 хүрсэн мөртлөө тэр эгц өндөр хадруу хэрхэн авирах вэ? гэж харж зогсолгүй шууд л мацан гарсан байв. Харин доор үлдсэн залуус дунд 3 эмэгтэй өөр 7 орчим эрэгтэйчүүд халшираад зогсож байсандаа мөн ч их ичицгээсэндээ. Тэр бол 2005 оны зун ээжийнхээ ажлынхантай эмээ бид 2 хамт 14 хоног майхантай хээр зугаалгаар явж Төвхөн хийдийг үзэж байсан үе юм.
78 гэдэг тийм бага нас бишээ. Зарим хүн өдий насан дээрээ эгц хаданд авирах байтугай, хөл дээрээ босоод эгц зогсож чаддаггүй үе шүү дээ. Бас зарим нь эрүүл ухаанаа алдан зөнөж, өтөлсөн байдаг нас. Харин миний эмээ ийм зүйлсийг хэзээ ч үзээгүй бөгөөд одоо нэгэнт энэ мэт гутамшигтай учирахгүй нь тодорхой болжээ.
Төдийгөөс өдий хүртэл эмээгээ асарч ачилсан минь үгүй юм. Тэр ямар ч үед бидэнд өвчин хэлж, хоол халбагадуулах, өтгөн шингэнээ зөөлгөх, элдэв авир гарган асуулдал үүсгэх юмуу үгүйдээ л хэвтэрт орж сэтгэл зовоосон удаагүй юм. Би гэдэг ачлалгүй охин бүх зүйл өнгөрсөн хойно л энэ бүхнийг анзаарч, эмээгээрээ бахархаж байна. Мэдээж өмнө нь бахархалгүй яахав. Би ямар ч эргэлзээгүйгээр, бүх зүйлээр нь бахархадаг хэдхэн хүн надад бий. Өвөө, Эмээ, Ээж, Хань минь. Гэхдээ л тэр бүх бахархал минь бас л дутуу байжээ.
Би эмээгийнхээ ачийг хэрхэн яаж хариулаж? түүний төлөө би юу ч бүр огтхон ч ямар нэг зүйл хийгээгүй бөгөөд хэдий тийм ч бас түүнийг зовоож, ядрааж, зөрж байсан удаа тун цөөхөн юм.
Цаг минут бүрийг тэр миний төлөө өнгөрүүлж байхад би бас л зөвхөн өөрийнхөө төлөө бүхнийг хийж байна. Энэ л миний түүний өмнө хийсэн хамгийн сайн зүйл маань юм шиг байна. Тиймээ би амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай байж өгсөн. Би сайн ханитай болж, сайхан охидыг төрүүлсэн. Энэ л миний эмээдээ хийж өгсөн зүйл минь. Ингээд л болоо. Энэ бүхэн надад хэдий чамлалттай байгаа ч харин эмээд минь энэ нь хангалттай байжээ. Учир нь тэр миний аз жаргалын төлөө л бүх насаа зориулж шүү дээ. Мэдээж эмээ маань амьдралаас илүү их зүйлийг хүсч л байсан байх. Жишээ нь дүүгийн маань нөхөрийг харж, дүүгийн маань хүүхдүүдийг өсгөж өгмөөр байсан биз. Ээжийн маань жаргалтай байгааг өдөр бүр харж, орой ирэх бүрт нь хоолыг нь хийчихээд хүлээж байхыг хүссэн байх. Бас миний охидын сургууль орж түүнд ном уншиж өгөхийг сонсмоор байсан байх. Энэ бүхнийх нь төлөө, яг тэр миний төлөө амьдарч байсан шиг би охидынхоо төлөө, бас өөрийнхөө төлөө, ээж, дүү хоёрынхоо төлөө илүү их зүйлийг хиймээр байна.
Надад өмнө нь хэзээ ч байгаагүй нэг том чанар эмээд минь бий. Тэр бол бодсон зүйлдээ заавал хүрдэг, хэзээ ч шавхагдашгүй тэмүүлэлтэй хүн байсан юм. Тэр саад бэрхшээлийг биш арга замыг л хайдаг хүн байсан. Бас бодсон л бол хийдэг, хийсэн л бол заавал дуусгадаг хүн байж. Үүнд нь хичнээн цаг хугацаа орсон ч хамаагүй тэр нэг л өдөр заавал бодсондоо хүрдэг байсан.
Харин эмээ маань маш, бүр маш их нэрэлхүү хүн байсан юм. Тэр хэзээ ч хэн нэгнээс шууд тусламж гуйж байгаагүй. Бас түүний амьдралын уриа нь "Бусдад төвөг учируулахгүй байх" юм. Энэ уриагаа ч тэр бүх амьдралынхаа турш ягштал биелүүлсээр ирсэн. Төрөл солихын өмнө ч тэр хэн нэг хүний гарт ороогүй юм.
Миний эмээ ямар ч мэргэдээс дутахгүй цэцэн цэлмэг ухаантай хүн бөгөөд, энэ саруул ухаанаа мөн л яван явталаа хадгалж чадсан. Түүний алдсан зүйл нь хэдэн шүд, бас сонсгол болон харааны хэдэн хувь л байж.
Тэр өглөө дүүд маань "Эмээ нь ч хүссэн бүхнээ эдэлж хэрэглэж, идэж ууж үзлээ. Хүний амсдаг бүх л сайн сайхан бүхнийг авлаа. Одоо ингээд явхад харамсах зүйл алга даа" гэж хэлсэн байсан. Тиймээ түүнд харамсан хүлээх, сэтгэл шаналах зүйл огт байгаагүй. Миний мэдхийн л тэр өөрийн амьдрал, хийж бүтээсэн бүхнээрээ бахархадаг байсан. Тэр өөрийн 4 өрөөлийн олон хүүхдээс гадна одоогийн нэгэн том группыг өсгөж бойжуулсан юм.
Би магад түүний гавьяаг хэтрүүлэн бичиж байж ч болох юм. Гэхдээ эмээ бид 2-ийн дотор байдаг бахархал л юм шүү дээ. Тиймээ тэр группын төлөө түүний хийсэн зүйл, гүйцэтгэсэн үүргийг хэмжвэл магад өчүүхэн бага байх. Хамгийн гол нь миний эмээ захиралын баттай ар тал нь байж нөгөө л шантралгүй зангаараа түүнийг урамшуулан, заавал амжилтанд хүрнэ гээд зүтгэдэг байсныг нь л би сайн мэднэ. Төдийгөөс өдий хүртэл тэр нэг ч удаа компанидаа эргэлзэж, түүнээс урваагүй ирсэн. Тэтгэвэртээ гарсан хойноо ч тэр компаниа, захирлыг өсгөсөн хүү шигээ үзэж, байнга санаа тавьж, сураг сонсох бүртээ чихэр харсан хүүхэд шиг л баярладаг байсан. Ганц ийм үед л түүнийг зөнөждээ гэж хэлж болохоор тэгтлээ их баярладаг байсан. Гэсэн ч МОНОС түүний энэ сэтгэлийг огтхон ч үнэлэж хүндлээгүй юм. Би ч тэр эмээ ч тэр үүнд голдоо ортол гомддог. Гэхдээ л эмээ маань захирлыг муу хэлсэн бүхнээс өмөөрч, "Яахав дээ, компани томрохын хирээр асуудал нь нэмэгддэг биз. жижиг сажиг асуудлаа хүүхдүүдэд даатгаад цаадуул нь л намайг мэдэхгүй юм чинь аргагүй аргагүй. Сайн л байцгаавал боллоо" гээд л сууж байдагсан. Гэвч тэднээс сураг сонсох гэж хичээн хүлээж яддаг байв. Ялангуяа баяр болхоор одоо л дуудах байх, ингээд нэг цуглуулна даа гээд л бараг сарын өмнөөс хувцас хунараа бэлдэж, утсаа байн байн авч, хүн залгаж уу? хараад өгөөч, алив цэнэг нь дуусчихвий гээд л... Ивий дээ миний эмээ тэднийг өгөх хэдэн хатуу мах, ууж чадахгүй ундаа, надад хадгалах чихэр зэргийг горьддог байсан гэж бодвол ёстой хол хэвтэнэ. Бид хагартлаа баяжаагүй ч эмээдээ дуртай бүхнийг нь идүүлж уулгах чадалтай хүмүүс шүү. Харин тэгэж тэгэж нэг уулзалтанд очоод ирхээрээ "Захирал намайг хажуудаа суулгаж, бид 2 зөндөө ярьсан. Манай монос чинь ийм тийм юм хийсэн юм байна. одоо ийм ийм юм хийх гэж байгаа юм байна." гээд л бөөн баяр ярьдаг юм. Захирлын аав ээж нь сайн байгаа гэнэ ашгүй дээ. гэж ирээд л. Яг л хүүтэйгээ уулзсан эх хүн шиг л байдагсан. Гэтэл нэг удаа танихгүй бөөн хүнтэй суулгаад захирал бараагаа нэг харуулсан болчихоод л яваад өгсөн гээд чигтэйхэн их гомдсон ч бас л өмөөрсөн хэвээрээ "манайх чинь учиргүй томорчихсон, маш олон ахмадтай болжээ. тэр болгонтой мэндлэхгүй бол болохгүй байлгүй дээ" гээд урамгүйхэн ирсэнээсээ хойш, дахиад ийм цайллаганд очихгүйээ. таних хүн ч байхгүй, ярих ч юм олдохгүй, угаасаа хоол унднаас нь идэж чадах биш шал дэмий ядрахын нэмэр гэсэн дээ, хөөрхий. Яахав дээ томроо л биз, өнөр өтгөн болоо л биз. Гэлээ гээд тэр бүх хүмүүс тэр компаны суурийг тавилцаж, тэр компаны төлөө тэгэж их зүтгэсэн билүү? харин ч хулгай зэлгий хийж, ил далд муулж явдагийг нь би хүртэл мэдэх юм байна. Эмээг минь  баяраар олон газар урьж, үр хүүхдүүд нь ч гэртээ аваачихыг хүсдэг байсан ч тэр моносыг л хүлээж, захиралтай л уулзахсан гэж хардаг байсан. Цагаан сараар захирал ирнэ гээд тусд нь юм бэлддэг байж билээ. Бэлгийг нь голсон уу, хүнийг нь мартсан юмуу сүүлийн хэдэн жил захирал манайд ирээгүй юм. Ажлын хэдэн хүүхнүүд нь ирхээр юун түрүүнд л захиралыг асууж, сурч, хүүг нь хүртэл лавлаж, охиноор нь бахархаж гайхуулаад л.... би ч заримдаа атаархдаг байсансан. Аав ээжийнх нь энүүхэнд, тэднийдээ орчихоод л хүрээд ирдэг юм гээд хичнээн их догдолж, хардаг байсан гэээ? Тэр бүхнийг нь яг хажууд нь хараад сууж байхдаа зүрх минь даан ч их базалдаг юм. Захиралыг би хүндэлдэг, хаана ч өмөөрсөөр байгаа боловч яг энэ мөчид үнэхээр их гоомдож байна. Тэр ч эмээгийн минь энэ их сэтгэлийг хүлээн эрхгүй, бусдын л нэг адил ялихгүй баян юм шив дээ. Тэр бүх асуудалд цөхөрдөггүй байсан шигээ захирлыг хүндлэн хайрлаж, өмөөрөн хамгаалахаа ч хэзээ ч зогсоогоогүй дээ. Түүнийг нь бодоод, эмээгээ хүндлээд энэ тухай одоо ингээд орихьё.
Эмэээ маань эргэн тойрныхоо хэнд ч байсан ээж шиг нь хандаж, юугаа ч харамгүй өгдөг, бүхнээ бусдад зориулдаг тйим л хүн. Ийм үг их л сонссон. Гэхдээ эмэээ минь бусдад ханддаг шиг бодитойгоор өрөөлийн төлөө явдаг хүн хир олон байсан бол? Тийм дээ ч тэр хүн бүхний хайр, хүндлэлийг хүртэж, бусдыг соронзон адил өөртөө татдаг байсан.
Зөвхөн энэ ч биш, тэр хэзээ ч зүгээр сууж үзээгүй. Үргэлж хөдөлдөг байсан нь түүнийг минь урт наслуулж бидний дэргэд илүү удаан тогтоосон биз. Бас надад, өөр олон хүнд үүгээрээ үлгэр дуурайлал үзүүлж байжээ. Тэр ажил хийчихээд ядарлаа гэж хэлхийг би тун цөөхөн, бүр маш цөөхөн сонссон. Тэр нь эмээгийн минь муудах болсон сүүлийн нэг жил дотор л сонсогдсон юм.
Эмээ минь хамгийн энгийн амьдралтай, жирийн л нэг хүн байсан. Гэхдээ түүнийг мэддэг хүн бүхэн түүнийг супер эмээ гэж нэрлэдэг. Тиймээ тэр яах аргагүй эгэлгүй нэгэн супер хүн байжээ.

Comments

Hurelee zahiralaa tand mash ih bayarlasan shuu......... oroitood ch bolow irsend.

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л