Posts

Showing posts from 2021

from banjig 8

Image
  эрчүүд....., эрцүүл....? 2007-11-02 03:02:06 Халхын сайхан эрд харахаас өмнө татагдав Хайртдаа бичсэн нийтлэлийг нь уншиж нэг бахархав Анх уулзсан өдрөө өөртөө итгэн бардав Ахиад нэг уулзахдаа түүнд гомдон, уурсах ч одоо хаашаа юм. Ахын бичсэнийг нэг уншаад Алагхан зүрх догдолсон Ахиулж нэг уншаад Танхилхан түүнд нь атаархсан Харин нэг уулзаад Хайрыг бөхөөв гэж бардсан Харин 2 хартал анхилхан эгээг ч өрөвдөв Гэнэхэн өөрийгөө ч шоолов Эрцүүл болъёо гэж хэлэхдээ, Эрчүүдийгээ огт дайруулаагүй юмшүү Эр хүний ухаан биш эрхтэнд захирагдсан эргүү харцуулд л гоморхсон юм. Эрцүүл эрчүүдийг ялгах ч яахав, би бичигхэн толгой Энэ монголын ноён нуруу жинхэнэ эрчүүдээ хүндэлдэг ээ, би гэнэн толгой Амьдрах сайхаан, гэхдээ амьдарч байх үед шүү дээ 2007-09-22 23:52:20 Гар хуруунд аа бөгж сэлт хийхгүй гээд хэн хаа холдох билээ? Хорвоод ирсэн бол утгагүй байсан ч амьдрахгүй гээд яах ч билээ. Нэгэнт л богино настай бол нас хайрла гэж уйлаад ч явахгүй байх аргагүй. Ханьсахын жаргал эдлэхгүй гэж гүйхи...

from Banjig 7

Image
  эр хүний тэвэрт 2007-11-02 03:18:27 Эцэггүй хүний толгой том, эхгүй хүний бөгс том.... Эцэггүй хүний толгой том болхоор эр хүн налж унаад байдаг юм боловуу Эхгүй хүний бөгс томыг энэ бие даан ч үзээгүй юм байна өө. хэхэ Надтай зөрөх эмэгтэйчүүд, эхчүүд, эгч нар байхыг үгүйсгэхгүй. Гэвч өөрийнхөөрөө л бичиж байна. Эр хүний мөрийг түшээд, хайранд нь биш гэхэд халамжинд нь халуу дүүгээд сууж байхад хичнээн жаргалтай. Энэ насаа үрдээ зориулана гэхээс балчир оюуныг минь залж, тэнэгхэн, гэнэхэн намайг түшин тулан явах хүнийг л гэнэ. Үргэлж нялхран суухгүй ээ, Хатуужилтай байж үрийг нь өсгөнө. ухаалаг байж бахархал нь болно Үргэлж хамт зогсон биенээ л гэх тэр ханиа биеээсээ илүү хайрлаж, хэрэгтэй үед хүү шигээ л зэмлэнэ. Хүмүүс хараад атаархадаг, найз нар бултаар бахархадаг, баяр хөөрөөр дүүрэн, амгалан гэрийн эзэгтэй болно би Үр минь аавийгаа дуурайж, ээждээ итгэдэг халуухан жаргалтай гэр бүлийн галыг би манаж, тулгыг би зүлгэнэ. Миний биш ч бүсгүй хүний багана та бүү ганхаач Бусдын би...

From bajig 6

Image
  Сайн байна уу миний ээжээ 2007-11-06 00:18:18 Дулаахан хэвлийд тань хяслангар олдсон намайг Далай их хайраараа хүн болгосон таньдаа бичиж байна. Хэвлээс унахдаа таныг хайж уйлсан Хайш яайш гишгэн таныг хөөж хөлд орсон Ээрч мууран байж таныг дуудан ярьж сурсан Энхрийлэлд чинь өсөж, зэмлэлд чинь ухаажсаар.... Ээжээ, Охин нь одоо том болсоон. Таныгаа баярлуулахсан гэж боддог болсон. Өөр хэнд ч биш таньдаа л би итгэдэг. Өөрөөсөө ч илүү таныгаа л би хайрладаг. Үйлдэл болгоноороо таньдаа итгэл төрүүлхийг хүсдэг. хийсэн бүтээсэн болгоныг минь бусдад гайхуулаасай гэж боддог. Нойргүй хонохдоо ядардаггүй юмаа, үр чинь. Уурыг чинь хүргэчихээрээ туйлдаж унадаг юм. Хоолгүй гээд өлсдөггүй юмаа, үр чинь. Сэтгэлийг чинь зовоочихоод хатаж гунддаг юм сэтгэл минь. Эхийн санаа үрд, үрийн санаа... Таныг би мэднээ, дүү бид 2-ийг л гэж амьд явдаг. Харин охин нь хэзээ ч хаданд санаархаагүйд минь итгээрэй. Хэтэрхий их хайр чинь хоргодохгүй байхын аргагүй, холдхын зүрх хүрэхгүй. Өөрт чинь уухаажсанаа ойлг...

from bajig 5

Image
  Миний эхлэл 2007-11-10 00:16:11 ХАврын шалгалтандаа бэлдэхээр нэгнийдээ цуглан бужигналдсаар харанхуй боллоо. Ангийн даргыг хүргэж өгөе гэж хэд хэдэн хөвгүүн шалсан боловч тэрээр "зүгээр" гээд гараад явав. Гэр ойрхон тул ангийнхантайгаа ярьсан олон гэгээлэг зүйлийг бодон инээмсэглэн алхана. Ирээдүйн хань, үр хүүхдээ мөрөөдөн хүйтэн жаврыг ч үл анзаарах түүнтэй хэн нэгэн зэрэгцэн ирсэнийг ч анзаарсангүй. Гэнэт мэдээд бага зэрэг цочсон ч элдэв муу юм бодсонгүй. Угаас түүнийг хаа явсан газар нь хөвгүүд ээрэн байдаг билээ. Энэ охин бол хэдий айлын бага хүүхэд боловч угын бие даасан, ухаалаг, анхнаасаа л дайчин бөгөөд тэрээр 2-р ангид байхдаа ангийг нь тараана гэсэн сургуулийн захиргаатай тэмцэн ангиа бүтнээр нь авч үлдэж байсан "айхтар толгой" юм. Энэ л зангаараа үг өдсөн тэр залууд нүүр өгөөгүйд бухимдан байгааг нь анзаарсан ч үл тоов. Гэтэл тэр гэнэт  догширч охин яаж ч чадсангүй... Энэ үдшээс хойш сэтгэл тогтьоргүй, нэг л балрүү болсон түүний хэвлийд бяцхан хэн нэг...

from Banjig - 4

  Зөвхөн миний эрхийн өдөр 2007-12-14 16:15:51 Зөвхөн миний эрхийн өдөр .... Юу хийх вэ? Эрхээ хамгаалах ёстой гэдэг. Тэгхээр хамгаалах гэж байгаа эрх маань зөрчигдсөн байх ёстой....? Надад зөрчигдсөн эрх байгаа бил үү? Ер нь би амьд явах, сурч боловсрох, хамгаалуулах, насанд хүртлээ асран халамжлуулах эрхтэй, бүх хүнтэй эрх тэгш байх, үзэл бодлоо илэрхийлэх, нэгдэн нийлэх, ... өөр ер нь юу байдын болоо? (үүнээс өөрийг мэддэг хүн байвал 91150246 руу мэссэж бичүүл би байрлана аа!) Аан бас тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэхдээ ямар ганцаараа жагсалтай нь биш. Энэ ч ёстой надад падгүй эрх. За мэддэг хэдэн эрх маань зөрчигдөж үү? Тооцоо гаргая: 1.          Би өглөө өөрийгөө чимхэж үзсэн өвдөжийнэ лээ. Амьд байгаа бас нэг баталгаа бол усанд толгойгоо дүрсэн чинь амьсгалаж болохгүй байсан. Заавал яагаад ингэж шалгасан бэ? Гэхээр... байнга л агаар залгиж, бохирдуулж яавдаг болхоор тэр агаарын үнэ цэнийг заримдаа мэдэхгүй, амьсгалаад байгаагаа ч...

From Banjig 3

Image
  Өмөөрөх шүлэг 2008-01-15 01:01:38 Хоолны давс чанга байна Нулимсаар амталсан юм арга ч үгүй биз Хүний дотор өчүүхэн юм Нас нь богино юм арга ч үгүй биз Миний эрүү хөшсөн байна Хүчтэй алгадуулсан арга ч үгүй биз Монголын хөгжил дорой байна Хүмүүс нь хараагүй юм арга ч үгүй биз Халбаган дахь хоол халуун байна Саяхан утгасан юм арга ч үгүй биз Миний амьдрал утгагүй байна Хариуцлага хүлээхгүй юм чинь аргагүй ч үгүй биз Гоймон огт идүүргүй юм Хөндий болхоор арга ч үгүй биз Хүнд итгэх хэцүү болж Хоосон сэтгэлтэй юм хойно арга ч үгүй биз Нохой дэмий хуцаж л байна Ойлгохгүй бидэнд арга ч үгүй биз Чи шүлгийг минь ойлгосонгүй Минийх юм чинь арга ч үгүй биз хувиа хичээ! 2008-01-04 23:10:26 Хувиа бодох гэдэг нь ямар утгатай вэ? Халаасанд байгаа чихрээ ганцаараа идэх  үү? Өө рийн ажлаа дуусчихаад хажуудах х ү ндээ туслахг ү й орхиод явах уу? Адилхан ядарч байж, гомдол нэхэн ядаргаатахыг хэлдэг юмуу?   Миний бодлоор  өө рийхн өө  т ө л өө  бусдыг ажиллуулах, тэгэхдээ б...

From banjig 2

  Би ОЗОН-ийг ингэж мөрөөдөж байна 2008-01-15 01:04:16 ОЗОН цоо шинээр байгуулагдаад, шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажилуудаа эхлүүлэх гээд дуншиж байна уу даа... Би гэдэг хүн бусдын нүдэнд хөнгөн хийсвэр, тогтворгүй, за өөр янз янзаар хэлэгдэн байж (том гавъяа байгуулсан юм шиг.хэхэ) энэ байгууллагыг үнэхээр цаашид хөгжин тэлээсэй гэдэг хүслээрээ том биш ч бас л багагүй золиос гарчихаад сууж байгаа хүн. Ирээдүйд...ирээдүй ч гэж дээ 4 жилийн дараа Монгол маань олон улсад эх орныхоо төлөө нэрээ гарган өрсөлдөх шинэ залуу боловсон хүчин, шилдэг, яадварлаг мэргэжилтэнгүүдтэй болно гэж мөрөөдөж байна. Ингээд бичхээр өнгөрснөө, одоогоо үгүйсгэж байна гэж битгий буруутгаарай, чадварлаг сайн ажилтан, эрдэмтэд, авъяастнууд зөндөө олон байна. Би тэднээрээ бахархаж, үлгэр жишээ авалгүй яахав. бас тэр хэмжээний, магадгүй бүр их хүн гадаадад ажиллаж, амьдарч байна. Аргагүй хаана өөрийг нь үнэлэж байна тэнд л амьдрана. Эх орндоо хайртай гээд хотоо манаад суух гэдэг нэг талаараа буруу. Га...

From Banjig blog

  Миний дүрсгүйхэн онгод 2009-10-15 16:02:40 Гуниг зовлонгийн сүүдэр болж надад ирдэг чи минь Жаргалтай өдөр гийх нарны цацраг болж над дээр яагаад тусдаггүй вэ? Бүтэлгүй дурлалын бухимдал болж тархинд харавдаг хирнээ чин минь Баясах хоромд хачир болж яагаад амнаас гардаггүй вэ?     Элгэн хаднаас нисэх мэт дотоо үхэж явхад     Өмнөөс сөрөн өргөх салхи мэт намайг аргаддаг хирнээ     Элэг бүтэн амьдралдын минь чимэг болж     Өөдрөг сэтгэлд минь жигүүр мэт ургахаар ирдэггүй чинь юуных вэ? онгод минь nadad_hun_bichsen_ym 2008-08-22 20:40:48 ene_bol_Tsogtoo_ahiin_maani_minii_tuhai_bodol.Ali_deer_ued_bichij_baisan_bolowch_bi_gedeg_hun_hadgalj_chadaagui_aldsan_ym.Nadad_uuniig_dahin_bichij_ugsun_ahdaa_mash_ih_bayarlalaa. gubigtai chinii nvd gunigtai Gunig daguulsan durlal amassan uym shig. Itgelgvi chinii vg itgelgvi. Itgel aldtalaa duralsan uym shig Nvvr dvvren chi ineemsegldegch. Nvden dehi gunigaa chi nuuj chadab gejvv. tsog ja...