Posts

Showing posts from November, 2019

Бороо

Би Бороо Чиний дээрээс асгаран Чамайг нэвт норгохыг хүсдэг Би, Бороо       Би Бороо       Чамайг норчихвий гэж айхдаа       Шүхрээ бариад гараад ирхэд чинь       Баярладаг би, бороо Би бороо Шүхрээ барьсан ч алгаа дэлгээд бороог тосохдоо Өөрөө хуурай ч зөвхөн үнэрт минь бас чимээнд минь Жаргалтай байгаад чинь ханадаг би, бороо       Би бороо       Хаахна чинь унаж байгааг ч мэддэггүй түмэн дуслаараа       Чамд нэмэргүй, унаагүй ч үл үгүйлэглэх усаараа       Гол зогоодог би, бороо Хэрвээ чи шүхэр дороо бороог үл анзааран гуниглавал Хэзээ нэг цагт бороог бүр мартан жаргавал Шуурга болон дэгдэж шүхрийг чинь хуу татан хаяад чамд үзэн ядагдах болов уу? Хэзээд л ад үзэгддэг тавилантайгаа эвлэрээд чамаас холдон нүүх болов уу?        Хатаж ангасан газар шиг дусал бүрийг минь чи талархан шимэх болов уу?        Хэт г...