Хүсэлээ улам хүчтэй болгох арга
Хүний итгэлийг олсон нэгэн. Тэр хэнд ч юу ч хэлсэн бүгд л түүнийг сонсож, түүний хүсэлтийг бүгд л биелүүлэхийг хичээж, хүсдэг. Таны хамгийн их итгэдэг хүн таниас ямар нэг зүйл хүсвэл та түүнийг нь биелүүлэх гэж хичээхгүй гэж үү? Учир тэр хүн ч бас танд яг адил хандаж, танд хэлсэн ярьсан, амарсандаа хүрдэг, хичээдэг гэдгийг та мэдэх болхоор л тэр.

Тэгвэл амьдрал бидэнд яг л ингэж ханддаг. Бид өөртөө, амьдралд шудрага байж, хэлсэндээ хүрч чаддаг бол амьдрал ч бидэнд адилхан ханддаг. Энэ батлагдсан зүйл шүү. Үүнийг хүмүүс янз бүрээр нэрлэж, ойлгодог бөгөөд зарим түүнийг хүслийн хүч гэх нь бий. Тэгвэл хүсэл болгон яг адилхан хүчтэй байдаг гэжүү? Үгүй. Би л лав тэгэж боддоггүй.
Зарим хүний хүсэл маш хүчтэй байдаг шүүдээ. Заримдаа бүр хүсэж амжаагүй бодохын зуурт л биелдэг. Харин ихэнх хүн хүслийнхээ төлөө тодорхой хүчин чармайлт гаргах хэрэгтэй байдаг бол үлдсэн хүмүүсийн хувьд бүх эсэргээрээ болчихдог. Яагаад юм бол?
Энгийн хүн хоорондын харилцааг аваад үзвэл маш тодорхой болно. Хэн нэгэн танд дандаа л ямар нэг зүйл ярьж, төлөвлөж, амладаг хирнээ түүнийгээ огт юман чинээ бодохгүй мартчихдаг бол, таниас ямар нэг зүйл хүсэх үед нь түүнийг сонсох, хүсэлтийг нь биелүүлэх сонирхол танд байх уу? Харин ч энэ нэг бүтэлгүй юм гээд л хаяна.
Тэгвэл тэр хүн ярьсан хэлсэн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд бүтэлгүй ч гэсэн буруу зөв, ямар нэг аргаар оролдож хичээдэг бол яах вэ? Та ч бас за байдлыг харж байгаад, аль болох дэмжчих юмсан гэж бодно биздээ. Хэсэг хугацааны дараа тэр хүн чинь хичээж, үнэхээр хүсэж байна, чухал зүйл учир заавал бүтээх ёстой гэсэн зүтгэл тэмүүлэлийг нь харвал та аль чадахаараа туслахгүй гэжүү? Ийм хүмүүс эхлээд хүссэн ч гэсэн үнэхээр чухал биш бол замын дунд бэрхшээж орхидог болхоор хир тууштай байгаагаас нь тухайн зүйл хир чухал зүйл болохыг үнэлэж болдог.
Харин зарим хүн хэлсэн л бол хийж, хүссэн л бол зүтгэдэг хүмүүс байдаг. Ийм хүн танд ямар нэг хүсэлт тавьж, эсвэл танд ямар нэг зүйл амлавал та шууд л итгэж, хүсэлтийг нь биелүүлж өгөхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнээ хийдэг шүү дээ.Түүний тууштай байдлыг зөвхөн өөртэй чинь харьцах харилцаанаас гадна өөр олон зүйл, тухайн хүн өөртөө хандах хандлагаас ч харж болно.
Амьдрал бидэнд яг л ингэж ханддаг. Бид өөртөө болон амьдралд өгсөн амлалтаа хэрэгжүүлж, биелүүлэх тусам амьдралын бидэнд итгэх итгэл, дэмжих урам нэмэгдсээр байдаг. Бас түүнд талархах бүрт тэр улам онгирч илүү ихийг өгдөг. Түүнд сэтгэл хангалуун байх тусам тэр бас бидний зүрхийг аз жаргалаар дүүргэдэг.
Өөртөө шудрага байж зөвхөн үнэрээх хүсэж буй зүйлээ л хэлж, харин хэлсэн ярьсанаа хэрэгжүүлж байвал тэр бүрт хүсэл улам хүчирхэгжих болно.

Comments