Өмөөрөх шүлэг
2008-12-25 хавицаа "Relax" - д
Хоолны давс чанга байна
Нулимсаар амталсан юм арга ч үгүй биз
Хүний дотор өчүүхэн юм
Нас нь богино юм арга ч үгүй биз
Миний эрүү хөшсөн байна
Хүчтэй алгадуулсан арга ч үгүй биз
Монголын хөгжил дорой байна
Хүмүүс нь хараагүй юм арга ч үгүй биз
Халбаган дахь
хоол халуун байна
Саяхан утгасан юм арга ч үгүй биз
Миний амьдрал утгагүй байна
Хариуцлага хүлээхгүй юм чинь аргагүй ч үгүй биз
Гоймон огт идүүргүй юм
Хөндий болхоор арга ч үгүй биз
Хүнд итгэх хэцүү болж
Хоосон сэтгэлтэй юм хойно арга ч үгүй биз
Нохой дэмий хуцаж л байна
Ойлгохгүй бидэнд арга ч үгүй биз
Чи шүлгийг минь ойлгосонгүй
Минийх юм чинь арга ч үгүй
биз
Comments