Бүтээгээд мэдэр, хайж олоод мэдэр ялгаагүй
Өчигдөр охидтойгоо тоглож байлаа. Охин маань лэго тоглоомоор элдэв зүйлс хийж, би тэр нь юу болохыг тааж байв. Хамгийн эхлээд тэр буу хийж үзүүлэв. Энэ нь хийхэд хялбар, таахад ч тийм хэцүү биш байлаа. Дараа нь онгоц хийх гэж оролдож эхэлсэн бөгөөд бүтэлгүйтсэн юм. Хэрхэн хийхээ мэдэхгүй, надаас тусламж хүссэн боловч би "өөрөө оролдоод үз" гэсэн хариу өгөв. Ингээд хараад л сууж байтал тр буулт хийн ямар ч хэлбэргүй хэдэн юм угсраад авчирч харуулхад миний урам ч хугарсан юм. Гэтэл тэр минь "ээжээ, энэ юу бэ?" "юу ч биш л байна шдээ" "харин гэхдээ хоёулаа юу вэ гэдгийг нь хайж байгаад бодоод олчихоё л доо".... түүнийгэ хэсэг эргүүлж тойруулж харчихаад " ээжээ, би олцон, энэ чинь анааш байна, тийм байгаа биздээ, би яг зөв бодсон" гээд шулганаж гарав. "ӨӨ, тийм байна ш дээ, анааш байна" гээд хэлтэл тэр минь учиргүй баярлаж дараагийн уран бүтээлдээ оров. Түүний дараагийн надад харуулсан зүйл бол энгийн л шат байсан бөгөөд харин үүнийгээ эхэндээ санаандгүй дараа зорилготойгоор гүйцээж хийсэн юм.Энэ бүхэн надад дараах зүйлсийг ойлгуулж өгсөн.
Амьдралын амт шимж, аз жаргалыг мэдрэх 2 зам байна. Нэг нь: чи өөрийн яг бодсон зүйлд хүрч, бүтээж чадаагүй ч үүний төлөө хичээн зүтгэж бүтээсэн тэр зүйлийнхээ сайхан талыг нь харж жаргалыг амтлах. Нөгөөх нь: юу зорисоноо хэрэгжүүлэж түүнийгэ харан жаргах.
Гэтэл заримдаа хийсэн зүйл минь сэтгэлд хүрэхгүй голох нь битгий хэл яг хүссэнээ авчихсан хэрнээ л дутуу санагдан шаналах үе байдаг шүү дээ. Ингэх хэрэг юу байнааа? хороо үүнээр дуусчихаж байгаа биш сайхан ам амталчихаад л илүү зүйлийг мөрөөдөж болохгүй гэжүү?
Энэ бол бидний сэтгэл хангалуун бус байдаг нэг шалтгаан харин нөгөөх нь ерөөсөө л юу ч хүсэхгүй, эсвэл хүслийнхээ төлөө юу ч хийхгүй бол амтыг юунаас мэдрэх билээ?
Бодохнээ, бид эхлээд хялбар зүйл хийж түүнэсээ урам аваад илүү том зүйл мөрөөдөж унадаг шүү дээ. Энд л сэтгэлийн тэнхээгээ шалгуулаад, шазруун, тууштай, хүчтэй нь дахин арай хялбар зүйлээс эхлэн өөрийгөө хөгжүүлж харин нөгөө хэсэг нь дахиад л бүтэлгүй том мөрөөдлөө мөрөөдсөөр насаа барж, харин үлдсэн нь зүгээр л дахин хүсэхээ больдог. Ямар ч л байсан ямар нэг зүйл хийсээр, оролдсоор байвал санасан зүйл минь болоогүй ч гарсан бүтээлийнхээ сайханыг нь хараад суух "юм" хийсээр байх хэрэгтэй. Хир их хисээн зүтгж, хүсэж тэмүүлсэнээс минь шалтгаалаад заавал сайжирч л таарааа....
Охид минь өдөр бүр л надад олон зүйлийг заадаг харин үүнийг өөртөө байнга сануулж байхын тулд, бас бусдыг ч гэсэн мэдээсэй гэсэндээ бичлээ.

Comments