Заяаны хань минь мөн үү?
Мөн. Миний хань бол яах аргагүй миний л заяаны хань. Гэхдээ энд өөрийнхөө тухай биш, өөрийн ханыг заяаны мөн бишийг хэрхэн таних тухай өөрийн бодолоос бичих гэж байна. Заяаны ханийн тухай яриаг яах аргагүй "Анхны хайр"-аас эхлэх хэрэгтэй. Хэн чиний анхны хайр байсан бэ? эсвэл учирч амсан уу? Би хэлье. Би чамайг танидаг ч бай, үгүй ч бай, анхны чинь хайр хэн болохыг би мэднэ. Чи үүнийг уншиж чадах насанд хүрсэн л бол анхны хайртайгаа аль хэдийн учирсан гэсэн үг. Хэрэв чи эмэгтэй бол чиний анхны хайр чиний аав, харин эрэгтэй бол ээж чинь. Харин аав ээжийнхээ тухай мэдэхгүй бол 2-5 насанд чинь чамтай хамгийн ойр байсан эсрэг хүйсний хүн бол чиний анхны хайр. Энэ насанд хүн хамгийн анх дурлаж, хайрыг мэдэрдэг байна. Магадгүй ийм л болхоор хөвгүүд ээжид, охид аавдаа харьяалагддаг байх. Миний хувьд би өвөөгийн "нүд, чих, бүх юм" нь байлаа. Энэ насандаа эрэгтэй хүүхэд ээжийгээ, охин хүүхэд аавыгаа бусдаас харамлах нь эрс ихсэж, өмчирхөн, бүр зарим тохиолдолд ээж, аав...