Posts

Showing posts from October, 2014

Залуу ээжүүддээ.....

Image
Зиаг ойрд..., ойрд битгий хэл нилээн удаан блогоо сөхөж харсангүйээ... Энэ сэдвээр аль эртнээс л бичих гэж бодсон ч нэг л цэгцэрч өгөхгүй удаан бодож явлаа. Өнөөдөр хүчээр бичих гээд үзнээ.... Би ойрд нилээн өөрчлөгдөж байна....Хүн бүр л байнга ийм өөрчлөлт дунд байдаг биз. Чалчаа, сав л хийвэл хүнд зааж зөвлөх гээд байдаг би, одоо бол болж л өгвөл дуугүй л сонсоод суухыг илүүд үзэх болж. Энэ маань зарим талаар надад таалагдаж байгаа ч өөр талаараа бас дэмий санагдах юм. Ээж болоод уншсан элдэв үгсээс намайг ихээхэн бодолд оруусан үг бол "Хүүхэд асарч хүмүүжүүлэх үед бүх л бурууг ээж нар үүрдэг" гэсэн утгатай. Энэ яг үнэн үг. Тэр тусмаа залуу ээж нарт хүн бүхэн л аль болох шүүмжлэлтэй ханддаг юм шиг. Магадгүй би их эмзэг хүлээн авсан байж болох л юм. Хүнд чин сэтгэлийн зөвөлгөө хэлж байхад бол арай л өөр, дотно, зөөлөн сонсогддог. Гэтэл ихэнх тохиолдолд зүгээр л өөрийгөө мундаг харагдуулах гэсэн өөнтөгч нүдээр харж, шүүмжлэгч амаар яригсад мундахгүй олон шүү дээ. Хажу...