Нярай хүүхэд тэврэх, суулгах, мөлхүүлэх

Өглөө энэ тухай нэг найзтайгаа ярилаа. Тэгээд ер нь ээж аавуудад энгийн хэдэн зүйлийг товчхон хэлэх хэрэгтэй гэж санагдлаа.

Хүн бол цорын ганц гэж хэлж болох босоогоороо явдаг амьтан. Сээр нуруутай амьтдын дундаас шүү дээ. Гэхдээ ингэж босоо явахын тулд нурууны булчин маш сайн хөгжсөн байх шаардлагатай. Эс бөгөөс түнх, нуруу нугас, мэдрэлийн системд асар хортой гэмтэл учирч болзошгүй байдаг гэнэ. Тэгхээр хүүхдээ тэврэх зэрэг асархад цөөн хэдхэн анхаарах зүйл байна.

Хамгийн эхлээд хатуу анхааруулах зүйл бол хүүхдээ өөрөө өндийж суугаагүй байхад нь дэр, дээл зэрэг юмсыг түшүүлэн, ороон суулгаж огт болохгүй. Тэр дэр, дээлэнд дтор хүүхдийн нуруу нумарч, нугарч маш эвгүй байрлалтай болох, нурууны бэхжээгүй мөгөөрс гэмтэх, хэлбэр алдагдах, мэдрэлийн судал дарагдах үгүйдээ л маш их ядарна. Шууд мэдэгдэхгүй ч ирээдүйд нурууны болон элдэв өвчин үүсэх эхлэл болдог бөгөөд яг тухайн үедээ мэдээгүй мөртлөө элдэв асуудал гарчны дараа яагаад ингэв? гэж бодоод бодоод олдоггүй шүү дээ. Хамгийн багадаа л хүүхдийн өсөлтөнд муу нөлөөтэй. Тэгвэл үүний оронд хүүхдээ мөлхдөг, суудаг, алхдаг болгомоор байгаа бол нурууны булчинг хөгжүүлэх дасгалуудыг тогтмол, бага багаар хийлгэж байх хэрэгтэй. Бас зөв тэврэх нь маш чухал.

Хүүхэд сууж сурахаасаа өмнө мөлхөж сурах ёстой. Учир нь дөрвөн мөч нурууны булчингаас түрүүлж сайн хөгждөг бөгөөд хэвтээ байрлалтай үед нуруу ачаалал бага авдаг байна. Тиймд хүүхэд хөдөлгөөнд ороод эхлэх үед босгож суулгах гэхээсээ илүү чөлөөтэй өнхөрч, мөлхөж болох аюулгүй орчинг бүрдүүлж өгөх нь чухал. Энэ үед хүүхэд толгойгоо гэдийлгэн өргөдөг, үүнийг хараад эцэг эхчүүд ядарчихна, хүзүү нь хөшчихлөө гэх мэт санаа зовох, эсвэл юм харах гэж хичээж байна гээд суулгахаар оролддог. Хүүхэд томчууд шиг тэвчих энэ тэр гэхээсээ илүү ядарч, тавгүйтвэл тэр дороо л байрлалаа өөрчилж тухтай байрлалд ордог учир санаа зовох хэрэггүй. Тэр том толгойгоо өргөдөг болхын тулд хүчүүний дасгал хийж байгаа нь тэр.

Нурууны дасгалын тухайд хүүхдээ арагш нь буюу доош нь харуулан гар суганы доор, цээжнээс нь түшиж гэдэс, цээжрүүгээ жийлгэнэ. /Хүүхэд шалтай паралел ч юмуу 45 градус орчим байна./ Хүүхэд аяндаа өөрөө жийж, нуруугаа чангална. Үүнийг өдөрт цөөн тооноос эхлүүлээд бага багаар ихэсгэж нийлээн удаан тийнхүү гэдсэн дээр зогсож чаддаг болно. Мөн хааяа суганаас нь түшиж хөлөөр нь гишгүүлэн цогиулж болно. Гэхдээ биеийнх нь жинг хөл дээр нь ачааллаж болохгүй.

Ингэж гишгүүлж байхдаа хүүхэд тань хөл дээрээ хэрхэн гишгэж байгааг сайн анзаараарай. Хүүхэд бүтэн улаараа гишгэх ёстой. Хэрэв өлмийгөөрөө гишгэж байвал нуруугаар нь тэгшхэн хэвтүүлээр хоёр хөлийг нь тэнцүүлэн дээж өргөж зураасуудыг нь шалгаарай. Хоёр хөлөнд байгаа зураасууд нь яг адилхан байх ёстой. Хэрэв өөр байдал түнхний сул хөгжил байж болзошгүй учираас эмчид үзүүлж зөвөлгөө аваарай.

Гэхдээ эмч нар заримдаа хэт сүржин байдаг учир эх хүүхэд хоёрыг дэмий зоовоочих гээд байдаг тал бий. Хэрэв түнхний сул хөгжилтэй байна гэвэл юу юуны духанд хүрэлгүй элдэв хүнд эмчилгээ аппарат, дөрөө бла бла бла... зүйлсийг хэрэглэхий өмнө дараах энгийн боловч маш үр дүнтэй аргуудыг хэрэглээрэй.

  1. Юун түрүүнд хэрэв өлгийддөг бол хувцасладаг болох, эсвэл бэлхүүс хөлний хэсгээр мааааааш сул өлгийдөж байх. 
  2. Хөлнөөс чанга татах, хоёр хөлийг хүчлэн нийлүүлэх зэрэг үйлдэлүүд гаргахгүй байх.
  3. Тэврэхдээ ташаан толгой дээрээ ташаагаа унуулан алцайлгаж хажуу талдаа тэвэрч байх. 
  4. Ясны шөл, өтгөн хар цай, бүлээн усан суулгах. Бүлээн байхад нь суулгаад хөртөл нь /даартал нь биш шүү/ суулгаж, салхи авхуулахгүй дулаан байлгах.
Ингээд л болоо. Хэдий хялбархан зүйлс боловч байнга ийнхүү арчилж чадвал ямар ч химийн эсвэл хүнд аппаратнаас илүү хурдан сайжрах болно.

Ер нь хүүхдийнхээ нурууг аль болох хэвтээ байрлалд байлгах, босоо тэвэрвэл нурууг нь тулж, дэмжлэг үзүүлэх нь зөв. Нурууны булчин нь хөгжөөд ирэх үед хүүхэд өөрөө аяндаа сууж чаддаг болох учир битгий яар. нэгэнт сууж чаддаг болчихвол харин дэмжих дэр мэтийг ашиглаж болно. Гол нь бага багаар ахих хэрэгтэйг хэзээд санаж байх хэрэгтэй.

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л