Posts

Зүгээр л

 Үгэнд дурлачихдаг бий Тархины мухартаа дурлалаа хадгалдаг Хадгалсан дурлалаа сөхөж харчихаад л булъя гэтэл Харцаа салгаж чадахгүй ширтэх болчихлоо Толгойд байснаа урсаад Зүрхийг минь хүндрүүлэх шиг мэдрэгдэх юм Өдөж, хүлээж ядаад л Өөрийн эрхгүй гомдоод л Өдий хүртчихээд гомдох ч яамай гэвч Годгоносон нэг шар охин Зүрхэнд минь амарч байснаа сэрчихээд Дэггүй зан нь хөдлөж Дугуйран хусганах салхийг Зүрхэн минь, тархинд минь дэгдээчихэв үү дээ. Эрүүл ухаанаа тэмтчин Эргэцүүлж сайн бодвол Энэ амьдралд минь ямар ч хэрэггүй Эрээвэр хураавар гоёл шиг Шунал хөдөлгөж, сэтгэл гижигдэх төдий шиг Эрхгүй дурлан тэмүүлэхээ бодохоор Энгийн яриад суух нь гоё шиг Эрхлээд уруулд нь үнсүүлэх сайхан шиг Энэ л дутаж гэнэ дээ гэмээр Эргэлзээ амьдралдаа нэгийг нэмжээ, би

2008 он хавьцаа

  Хорвоо юун дээр тогтдог вэ?   Хайр сэтгэл, хүн чанар дээр үү? Хэврэгхэн, хуурамч болчихно шүү дээ!   Халуу шатсан секс дээр үү? Хямдхан, богинохон болчихно шүү дээ!   Хэтэвч дүүрэн мөнгөн дээр үү? Хоосон, хүйтэн болчихно шү дээ!   Хосоор амьдрах чинь жам Хүүхэдтэй болох чинь жаргал! Хөрөнгө чинээ бол жинхэнэ хүч Харин хорвоогийн тэнхлэг биш, Яавч амьдралын чинь төв биш!   Өөр хэнд ч биш, өөр дээр  чинь Чшш, үзэл бодол, хүсэл тэмүүлэл дээр тогтоно!

from banjig 8

Image
  эрчүүд....., эрцүүл....? 2007-11-02 03:02:06 Халхын сайхан эрд харахаас өмнө татагдав Хайртдаа бичсэн нийтлэлийг нь уншиж нэг бахархав Анх уулзсан өдрөө өөртөө итгэн бардав Ахиад нэг уулзахдаа түүнд гомдон, уурсах ч одоо хаашаа юм. Ахын бичсэнийг нэг уншаад Алагхан зүрх догдолсон Ахиулж нэг уншаад Танхилхан түүнд нь атаархсан Харин нэг уулзаад Хайрыг бөхөөв гэж бардсан Харин 2 хартал анхилхан эгээг ч өрөвдөв Гэнэхэн өөрийгөө ч шоолов Эрцүүл болъёо гэж хэлэхдээ, Эрчүүдийгээ огт дайруулаагүй юмшүү Эр хүний ухаан биш эрхтэнд захирагдсан эргүү харцуулд л гоморхсон юм. Эрцүүл эрчүүдийг ялгах ч яахав, би бичигхэн толгой Энэ монголын ноён нуруу жинхэнэ эрчүүдээ хүндэлдэг ээ, би гэнэн толгой Амьдрах сайхаан, гэхдээ амьдарч байх үед шүү дээ 2007-09-22 23:52:20 Гар хуруунд аа бөгж сэлт хийхгүй гээд хэн хаа холдох билээ? Хорвоод ирсэн бол утгагүй байсан ч амьдрахгүй гээд яах ч билээ. Нэгэнт л богино настай бол нас хайрла гэж уйлаад ч явахгүй байх аргагүй. Ханьсахын жаргал эдлэхгүй гэж гүйхи...

from Banjig 7

Image
  эр хүний тэвэрт 2007-11-02 03:18:27 Эцэггүй хүний толгой том, эхгүй хүний бөгс том.... Эцэггүй хүний толгой том болхоор эр хүн налж унаад байдаг юм боловуу Эхгүй хүний бөгс томыг энэ бие даан ч үзээгүй юм байна өө. хэхэ Надтай зөрөх эмэгтэйчүүд, эхчүүд, эгч нар байхыг үгүйсгэхгүй. Гэвч өөрийнхөөрөө л бичиж байна. Эр хүний мөрийг түшээд, хайранд нь биш гэхэд халамжинд нь халуу дүүгээд сууж байхад хичнээн жаргалтай. Энэ насаа үрдээ зориулана гэхээс балчир оюуныг минь залж, тэнэгхэн, гэнэхэн намайг түшин тулан явах хүнийг л гэнэ. Үргэлж нялхран суухгүй ээ, Хатуужилтай байж үрийг нь өсгөнө. ухаалаг байж бахархал нь болно Үргэлж хамт зогсон биенээ л гэх тэр ханиа биеээсээ илүү хайрлаж, хэрэгтэй үед хүү шигээ л зэмлэнэ. Хүмүүс хараад атаархадаг, найз нар бултаар бахархадаг, баяр хөөрөөр дүүрэн, амгалан гэрийн эзэгтэй болно би Үр минь аавийгаа дуурайж, ээждээ итгэдэг халуухан жаргалтай гэр бүлийн галыг би манаж, тулгыг би зүлгэнэ. Миний биш ч бүсгүй хүний багана та бүү ганхаач Бусдын би...

From bajig 6

Image
  Сайн байна уу миний ээжээ 2007-11-06 00:18:18 Дулаахан хэвлийд тань хяслангар олдсон намайг Далай их хайраараа хүн болгосон таньдаа бичиж байна. Хэвлээс унахдаа таныг хайж уйлсан Хайш яайш гишгэн таныг хөөж хөлд орсон Ээрч мууран байж таныг дуудан ярьж сурсан Энхрийлэлд чинь өсөж, зэмлэлд чинь ухаажсаар.... Ээжээ, Охин нь одоо том болсоон. Таныгаа баярлуулахсан гэж боддог болсон. Өөр хэнд ч биш таньдаа л би итгэдэг. Өөрөөсөө ч илүү таныгаа л би хайрладаг. Үйлдэл болгоноороо таньдаа итгэл төрүүлхийг хүсдэг. хийсэн бүтээсэн болгоныг минь бусдад гайхуулаасай гэж боддог. Нойргүй хонохдоо ядардаггүй юмаа, үр чинь. Уурыг чинь хүргэчихээрээ туйлдаж унадаг юм. Хоолгүй гээд өлсдөггүй юмаа, үр чинь. Сэтгэлийг чинь зовоочихоод хатаж гунддаг юм сэтгэл минь. Эхийн санаа үрд, үрийн санаа... Таныг би мэднээ, дүү бид 2-ийг л гэж амьд явдаг. Харин охин нь хэзээ ч хаданд санаархаагүйд минь итгээрэй. Хэтэрхий их хайр чинь хоргодохгүй байхын аргагүй, холдхын зүрх хүрэхгүй. Өөрт чинь уухаажсанаа ойлг...

from bajig 5

Image
  Миний эхлэл 2007-11-10 00:16:11 ХАврын шалгалтандаа бэлдэхээр нэгнийдээ цуглан бужигналдсаар харанхуй боллоо. Ангийн даргыг хүргэж өгөе гэж хэд хэдэн хөвгүүн шалсан боловч тэрээр "зүгээр" гээд гараад явав. Гэр ойрхон тул ангийнхантайгаа ярьсан олон гэгээлэг зүйлийг бодон инээмсэглэн алхана. Ирээдүйн хань, үр хүүхдээ мөрөөдөн хүйтэн жаврыг ч үл анзаарах түүнтэй хэн нэгэн зэрэгцэн ирсэнийг ч анзаарсангүй. Гэнэт мэдээд бага зэрэг цочсон ч элдэв муу юм бодсонгүй. Угаас түүнийг хаа явсан газар нь хөвгүүд ээрэн байдаг билээ. Энэ охин бол хэдий айлын бага хүүхэд боловч угын бие даасан, ухаалаг, анхнаасаа л дайчин бөгөөд тэрээр 2-р ангид байхдаа ангийг нь тараана гэсэн сургуулийн захиргаатай тэмцэн ангиа бүтнээр нь авч үлдэж байсан "айхтар толгой" юм. Энэ л зангаараа үг өдсөн тэр залууд нүүр өгөөгүйд бухимдан байгааг нь анзаарсан ч үл тоов. Гэтэл тэр гэнэт  догширч охин яаж ч чадсангүй... Энэ үдшээс хойш сэтгэл тогтьоргүй, нэг л балрүү болсон түүний хэвлийд бяцхан хэн нэг...

from Banjig - 4

  Зөвхөн миний эрхийн өдөр 2007-12-14 16:15:51 Зөвхөн миний эрхийн өдөр .... Юу хийх вэ? Эрхээ хамгаалах ёстой гэдэг. Тэгхээр хамгаалах гэж байгаа эрх маань зөрчигдсөн байх ёстой....? Надад зөрчигдсөн эрх байгаа бил үү? Ер нь би амьд явах, сурч боловсрох, хамгаалуулах, насанд хүртлээ асран халамжлуулах эрхтэй, бүх хүнтэй эрх тэгш байх, үзэл бодлоо илэрхийлэх, нэгдэн нийлэх, ... өөр ер нь юу байдын болоо? (үүнээс өөрийг мэддэг хүн байвал 91150246 руу мэссэж бичүүл би байрлана аа!) Аан бас тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэхдээ ямар ганцаараа жагсалтай нь биш. Энэ ч ёстой надад падгүй эрх. За мэддэг хэдэн эрх маань зөрчигдөж үү? Тооцоо гаргая: 1.          Би өглөө өөрийгөө чимхэж үзсэн өвдөжийнэ лээ. Амьд байгаа бас нэг баталгаа бол усанд толгойгоо дүрсэн чинь амьсгалаж болохгүй байсан. Заавал яагаад ингэж шалгасан бэ? Гэхээр... байнга л агаар залгиж, бохирдуулж яавдаг болхоор тэр агаарын үнэ цэнийг заримдаа мэдэхгүй, амьсгалаад байгаагаа ч...