Болдоггүй бор нөхрүүд
Хэхэ. утгагүй гарчиг. Гэхдээ яахав, үнэхээр л нөхөрүүд заримдаа "болдоггүй" шүү дээ. Уурандаа хэлэх хэлэхгүй юм ярина, сэтгэл нь хөдөлвөл ууна, зарим нь бүр эхнэртээ гар хүрнэ. Гэтэл уг хүн нь үнэхээр сайн хүн бөгөөд бас гэргийдээ ч хайртай, хийсэн буруу бүхэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, уучлал гуйн дахиж ингэхгүй гэж амалдаг. Гэхдээ л нэг хийсэн үйлдэл заавал дахин давтагддаг.Хэрэв нөхөрт чинь, эхнэрч чинь нэг иймэрхүү ноцтой сул тал байдаг бол уншаад нэг үзээрэй.
Иймэрхүү хурц зан авир ихэвчилэн гэр бүлээс уламжилсан байдаг. Өөрөөр хэлбэл аав ээж нь тиймэрхүү сул талтай гэсэн үг. Харин энэ байдалыг хүүхэд нэг бол хэвийн үзэгдэл гэж хүлээн авдаг, нөгөө бол тэр бүхнийг чин сэтгэлээсээ үзэн яддаг. Гэвч аль ч тохиодолд нь тийнхүү өссөн хүн өөрөө ч мөн ийм зан авир гаргах нь бараг 95% магадлалтай. Яагаад?
Учир нь мэдээж энэ бүхнийг хэвийн гэж дассан хүний хувьд тодорхой. Тэд иймэрхүү зүйл амьдралд заавал байх ёстой мэтээр сэтгэхүйд нь бүрэн суучихсан байдаг. Ийм хүнийг засаж залруулж авах арга бол өөр халуун дулаан гэр бүлүүдтэй танилцуулж, үлгэр шижээ авхуулж, ийм ур амьсгалыг хүсэх хүсэл тэмүүлэлтэй болгох. Тэвчээртэй байж, салж саринана хэмээн сүрдүүлэхгүйгээр, аль болох тайван өөр арга зам байгааг ойлгуулж, харуулах, өрөө үлгэрлэх хэрэгтэй.
Харин тэр бүхнийг үзэн ядаад, би хэзээ ч "ингэхгүй" гэж боддог хүмүүсийн хувьд бол арай өөр. Тэд уурлаж, бухимдах, сэтгэл хөдлөх үедээ хяналтаа алдаж, хамгийн болохгүй гэж бодсон зүйлсээ хийсэн ч яадаг юм? хүмүүс ингэж л байдаг шд гэх юмуу эсвэл зүгээр л маш их стресстэй байгаагаа илэрхийлэхийн тулд хамгийн болохгүй юм юу билээ гэж сонгож үйлддэг. Ингэснээр хүмүүс тэднийг "Энэ уг нь ингэх хүн биш л юмсан, үнэхээр л их хэцүү байгаа юм байна даа" гэх мэт өрөвдөх, ойлгох, уучилахын хооронд хүлээн авч бодоосой гэж хүсдэг байна.
Цаашлаад тэд тэрхүү буруу үйлдэлдээ маш их гэмшиж, өөрийгөө буруутган, өөртөө уурлаж улам сэтгэлээр унасанаар дараагийн удаад дахиад тийм зүйл хийхгүйг илүү их хүсэх ч тэр чинээгээр тухай үйлдэлийг хийх эмоци улам хүчтэй асч байдаг.
Ийм хүмүүстэй бол харин ч эсэргээр ярилцаж, тэрхүү үйлдэлүүд нь чамд тийм ч чухал биш, харин өөрт нь тулгараад байгаа асуудлыг хамтран хэрхэн давах талаар ярилцаж чадвал их сайн. Хэрэв тийм ч чөлөөтэй ярилцаж, зөвлөж чадахгүй бол өөрийн хийж чадах бүхнээ хийх хэрэгтэй.
За тэгээд анх сонгохдоо л их сайн анхаарах хэрэгтэй дээ. Миний өмнөх бичлэгүүдийг сайн уншвал.... эхэхэ
Бүсгүй танд амжилт хүсэе
Comments