Бүх шатны сайд, дарга, үүрэг гүйцэтгэг, эрх мэдэлтэнгүүдэд

Хувь хүнээс. Яах аргагүй хувь хүний хөгжил хамгийн чухал нь. Учир нь бусад бүх зүйлийг төвөлөвшсөн хувь хүмүүсээс бүрдсэн баг, хамт олон хийж, хөгжүүлэх билээ.

Улс эх орны хөгжилийг өндөр боловсрол, сэтгэл зүрх, мөрөөдөл тэмүүлэлтэй, шаргуу ажилсаг, удирдан манлайлах, хийж бүтээх чадвартай ард иргэд бий болгодог. Энэ л чухал. Манай орон хир их байгалийн баялаг нөөцтэй байх нь чухал биш, хэд хичнээн өр зээлтэй байх нь ч үнэндээ хэнд ч хамаагүй. Гол нь л аз жаргалтай, амар тайван ард иргэдтэй байх нь чухал.

Гэтэл өнөөдөр баялаг ихтэй, хөрөнгө оруулалт сайн байсан ч манайхан сэтгэл түгшүүртэй, гэдэс өлсгөлөн, бөөн бухимдал, хэдэн эргүүтсэн төлөг шиг л нөхдүүд байцгаах юм. Ирээдүйд найдах зүйл нэг ч алга шүү дээ. Тэгвэл одоо яах ёстой вэ?

Хамгийн түрүүнд яг одоо засаг барьж байгаа, дээд доод бүх шатны эрх мэдэлтэй хүмүүс нэг л зүйлийг маш сайн ойлгоосой гэж хүсэх юм. Тэр бол:

Өнөөдөр олох хэдэн цаас чинь хүүхдийн чинь ирээдүйг үгүй хийж байна. Өнөөдөр зогсох бат шийдвэр чинь өөрийн чинь үр удам мах цусны чинь тасархайн ирээдүй байх болно. Үүнийг ойлгох яагаад тийм хэцүү байдаг юм болоо? би энд миний хүүхдүүд гэж олныг хамаатуулж яриагүй яг өөрөөс чинь гарсан чиний хүүхдийн тухай хэлж байна.

Зарим нөхдүүд нээх баян болж авчихаад хүүхдүүдээ гадаадад гаргачихвал болоо гээд боддог юм шиг байгаа юм. Нэгэнт тэгэж бодсон хүмүүс олонхи юм чинь нийлж сууж байгаад л шулуухан аль нэг хөгжингүй орны колон болчих хэрэгтэй шд. Тэгвэл өөрсдөө авдагаа авчихна. бид ч арай дээр удирдлагын гарт очино. Гэх гэхлээр, нээх эх орон газар нутаг гээд ярина. Үндэс угсаа, эм ариун байх тухай ч юмуу. Энэ боломжгүй. /энэ сэдвээр дараа бичье, одоо өөр сэдэв бичиж байна./

Төдийгөөс өдий хүртэл дэлхийн түүх газар нутгийн төлөөх дайн тулаанаар дүүрэн. Яс угсаагаа хадгалах гэсэн бодлого тэмцэлээр баян. Бидэнд ч энэ тал дээр бахдаж бахархах зүйл бишгүй л бий. Тэгвэл өнөөдөр үр хүүхдээ эх оронгүй болгохыг юунд тэгэж их хүснэ вэ? Иргэн гэсэн бичиг худалдаад авдаг юм байж, гэсэн ч цагаач, харийн хүн хэвээр л байх болно шүү дээ тэд чинь.

Эргээд эх орондоо ирсэн ч буурай орны, аюултай нутагт, бөөн айдас, заналхийлэл дунд өнөөдрөөс ч улам дордсон улсад ирнэ. Үүнээс өөр сонголт бий. Өнөөдрийн үмххэн махаа хойш тавиад улс орноо хөгжүүлбэл тийм их хугацаа шаардахгүй, дансанд дахь төгрөг чинь чангарч, цээжин дэх омогшил нэмэгдээд, дэлхийн хаана ч нэр хүндтэй, хараа дээгүүр, үхсэн ч сайнаар дурсагдах боломж энэ үеийн удирдагчидад л байна шүү дээ. Өнөөдөр олох байсан тэр мөнгө ч аяндаа зөв замаар өөрт чинь ороод л ирнэ.


Одоо л буруу явбал засахад ч бэрх нөхцөлд орно. Тэгээд ч хувь хүн хөгжиж төлөвшдөггүй энэ оронд алдааг засах чадалтай хүн гарч ирж чадна гэжүү?

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л