Миний мэдэх хамгийн шилдэг аавд,

Тиймээ, Тэр бол миний мэдэх хамгийн сайн аав. Харин өнөөдөр аавуудын өдөр.

Өнөөдөр ч тэр охиддоо санаа тавьж, тэднийгээ өглөө сэрээгээд, хоолыг нь бэлтгэж, хувцсыг нь өмсүүлээд албанд нь хүргэж өгсөн. Өдөр ажилаа амжуулчихаад дахиад л хоолыг нь хийж тавичихаад очиж авна. Орой зураг зуруулж, охидтойгоо бүжиглээд, унтахын өмнө үлгэр ярьж өгнө, дуу дуулж бүүвэйлнэ. Ээжийг нь хайрлаж, үлгэр дуурайл болно.

Энэ өдрийн турш тэр түмэн асуудлын хажуугаар хамгийн их чухалчилан охидынхоо хүмүүжил, ирээдүйн талаар л бодож яваа. Орой ямар хоол хийж өгөх билээ, юугаар тоглуулж, ямар үлгэр ярьж өгөх вэ? Өчигдөр загнахынхаа оронд юу гэж хэлж болох байсан юм бол? Яагаад тийм сонин зүйл сэддэг байнаа? Яаж тэднийгээ эрүүл байлгах вэ? Юу сургаж, ямар хүмүүжил төвөлшүүлэх вэ? Элдэв сул тал, дутагдалаа надаас л сураад байнуу да? би яаж илүү сайн үлгэр дуурайл үзүүлэх вэ? ямар хөгжимийн зэмсэгээр тоглуулж сургах вэ? хаана хамгийн сайн хувцас байна вэ? хаана хамгийн эрүүл хоол, хоргүй тоглоом байна? хэн хүүхдээ хамгийн сайн өсгөсөн байна, түүнтэй уулзаж зөвөлгөө авъя, зөрүүд занг нь яавал засаж авах вэ? гээээээд л үргэлжилэн хөвөрч байгаа даа.

Яг л хүүхэд шиг, яагаад, яаж гэсэн асуултаар дүүрэн толгой тэнгэрт хөвж яваа. Өөр ямар ч асуудалд өөрийн хатуу байр суурьтай байдаг хирнээ хүүхдийн тухайд үргэлж л суралцахад бэлэн, сайжрах хүсэлтэй байдагт нь гайхмаар. Эрэлхийлж, судалж, туршиж, дүгнэж, энэ тал дээр өөрийгөө өөрчилхөд үргэлж бэлэн байдаг. Охидтойгооо хамт өсөж, төлөвшиж, суралцаж бас нээдэг.

Охидынхоо өчүүхэн бага ололт бүрийг анзаарч, баясч, гайхуулна. Заримдаа бүр хөөрчихнө. Инээдтэй, шоолмоор ч юм шиг, шогломоор ч юм шиг.... хайр хүрмээр, улам хайрламаар. Өөрийнхөө тухай, өөрийн гэсэн бүхний тухай бусдад дэлгэн яриад байдаггүй хирнээ охидоо л ойр дотныхондоо гайхуулаад байх хүсэлтэй. Гэхдээ бас биеээ баринаа, тэр чинь. Их дотно биш бол тэднийгээ гадныхнаас харамлана, чимээгүй л байж бай гээд, их үнэтэй зүйл нууж байгаа царай нүүрэнд нь тод илэрнэ. Түүний хамгийн үнэтэй эрдэнүүд нь юм болхоор аргагүй биз.

Асуугаарай түүнээс, хамгийн их үнэ цэнэ чинь юу вэ? гээд. Түүний охидын ирээдүй... Өнөөдрийн бүх хичээл зүтгэл нь охидын минь ирээдүйн төлөө юм шүү дээ. Магад өөр хэн нэгэн хүн түүнийг хараад голж, бага мөнгө цуглуулж байна ч юмуу, Ихэнх цагаа охиддоо зарцуулаад бага ажиллаж байна, амжилт, ахиц гаргахгүй байна гэж хэлж болох юм. Гэхдээ тэдний буруу. Охид нь хамгийн сайхан цэцэг болгон, жаргалтайгаар ургаж байгаа. Бат бөх үндэстэй, зөв үлгэр дуурайлтай, бие даасан итгэлтэй, ухаалаг, сэргэлэн бас эрүүл. Энэ түүний үнэ цэнэ. Бас энэ үнэ цэнээ хамгийн сайн арчилж, хадгалж чадаж байгаа.

Охидынхоо анхны хайрт, үлгэрийн ханхүү нь тэр. Ирээдүйд охид маань яг л аавтайгаа адилхан сайхан залууг ханиа болгон сонгох болно.Тэр бас хамгийн сайн хань.

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л