Posts

Showing posts from May, 2023

Зүгээр л

 Үгэнд дурлачихдаг бий Тархины мухартаа дурлалаа хадгалдаг Хадгалсан дурлалаа сөхөж харчихаад л булъя гэтэл Харцаа салгаж чадахгүй ширтэх болчихлоо Толгойд байснаа урсаад Зүрхийг минь хүндрүүлэх шиг мэдрэгдэх юм Өдөж, хүлээж ядаад л Өөрийн эрхгүй гомдоод л Өдий хүртчихээд гомдох ч яамай гэвч Годгоносон нэг шар охин Зүрхэнд минь амарч байснаа сэрчихээд Дэггүй зан нь хөдлөж Дугуйран хусганах салхийг Зүрхэн минь, тархинд минь дэгдээчихэв үү дээ. Эрүүл ухаанаа тэмтчин Эргэцүүлж сайн бодвол Энэ амьдралд минь ямар ч хэрэггүй Эрээвэр хураавар гоёл шиг Шунал хөдөлгөж, сэтгэл гижигдэх төдий шиг Эрхгүй дурлан тэмүүлэхээ бодохоор Энгийн яриад суух нь гоё шиг Эрхлээд уруулд нь үнсүүлэх сайхан шиг Энэ л дутаж гэнэ дээ гэмээр Эргэлзээ амьдралдаа нэгийг нэмжээ, би