Posts

Showing posts from December, 2012

Нар

Image
НАР “Үүрийн туяа эртэч хүн дээр тусдаг. Өдрийн хурц нар ажилч хүмүүс дээр тусдаг.” Далайн эрэг дээр зогсон тэнгэрийн хаяа ширтэн байв. Шинэ өдрийн эхлэл – үүр цайн хурц биш халуухан цагаан цацраг зулай илбэн, хөөсөрсөн цэнхэр давалгаа хөл үнсэн байх үед өглөөний цэвэр агаарыг цээж дүүрэн сорж хамаг бие сэргэлээ хэмээн нойрноос сэрэв. 12:00. Аль хэдийн босох болжээ. Ээжийн бэлдсэн өглөөн цай хөрж, сэрүүн цэнгэг агаар аль хэдийн халж, утаанд бохирджээ. Юун агаар.... Хамаг бие нозоороод өдөржин л сөөвийсөн “юм” явлаа. Ажил ч тэгэс ингэс гээд л урсаад байв. Энэ мэт нэг л хэвийн. Өдөр гадуур явхаар өдрийн хурц, халуун нар шатааж алчих гээд улам бухимдана. Баярлах, инээх тухай ч ёстой мартав. Хааяа нэг ажлынхан элдэв бусын хүүхэн шуухан, хормой хотны онигоо ярьж маазарцгаах боловч эндээс ирэх инээд дотор цэлмүүлэхгүй юм. Хийсэн юмгүй болхоор ажлыг “хийсэн” гэж харагдуулах “гурил” зуурсаар өдрийг илээнэ. Амьдралд минь гэрэл хэрэгтэй ажээ. Гэрэл...би тог, эсвэл цахилгаан, б...

Нууц амраг

Image
Яг үнэн, Хүн ер нь их давруу юм. Хамгийн анх нууц амраг гэдэг гутамшиг, тийм явдалтай хүн бол ичгүүртй, хормойн донтон гэх зэргээр боддог байлаа. Том болоод, хүмүүсийг танид, элдэв зүйлтэй учираад /юутай учирсанаа дараа бичнээ./ уулзаад ирсний дараа "нууц амраггүй хүн гэж байхгүй. Гол нь л баригдаж, ханийнхаа сэтгэлд сэв суулгахгүй явах ёстой юм байна." гэдэг дүгнэлтэнд хүрсэнсэн. Тэгээд л хүндэлдэг хайрладаг хүмүүсээ ч харсан, жаргалтай сайхан хосуудыг ч харсан нэг л утгагүй, "яаж ингэж жүжиглж байнаа.... цаанаа аль аль нь л юмтай байгаашд." гэсэн бодол толгойд орж ирээд л намайгаа зовоож, "ер нь хүнтэй суух хэрэг байна уу" гэх мэт бодолууд зүрх сэтгэл, үзэл бодолд минь байр сууриа олж, тархинд минь тухлаад авлаа. Хэдий энэ нь миний дотор хүнтэй зөрчилдөж байсан ч тэр тусмаа өөрийн бодолоо зөвтгөхийн тулд элдэв жишээ баримтыг хайн илрүүлж, өөрийн дотор хүнтэй зэвүүн их тэмцэл хийвэй. Хайрт ханитайгаа ч хамгийн анх уулзаад,/анхны уулзалт дээрээ гэсэн үг ...

Хайраа халуунаар нь хадгалах

Image
Гэр бүлтэй болоод хэдэн жил болхоор, хайр хуучирч хөрж эхэлдэг шүү дээ. Хайр нь хөрөөгүй байсан ч нэг л сонин, тэмүүлэл, догдлол байхгүй болж, бүгд л яг нэг хэвийн болоод ирэхийг хуучирах гээд байгаа юм. Хөрөх гэдэг бол мэдээж бие биеээ сонирхохоо больж, бие биедээ татагдахгүй, нэгнээ тоохгүй, товчхондоо хайргүй болохыг хэлж байна. Ихэнх хүмүүс "хүнтэй удаан үерхэж, таниж мэдэж байж гэрлэнэ" гэх юмуу "Өдий олон жил ханилчихаад/үерхчихээд одоо хүртэл таниагүй байж" гэх мэт ярьдаг. Гэтэл хүнийг таньж дуусна гэдэг далайг шанагаар хэмжиж дуусна гэдэгтэй утга нэг. Мөн хүнийг таньж байж хайрлана гэдэг бүр ч боломжгүй зүйл. Учир нь бидний амьдралын түмэн учирал, мянган тохиолоос бид суралцаж, тэдгээрд дүгнэлт хийн, амьдралдаа хэрэгжүүлж, хаяж, ер нь л хэн хүнгүй байнга өөрчлөгдөж байдаг. Ийм хүнийг таниад хайрлах биш ХАЙРААРАА ТАНИЖ авбал хамт өөрчлөгдөн шинэчилэгдэж, жаргалтай байж чадна. Миний бодлоор хүн хайрынхаа халуун дээр хамт амьдраад, тэр дүрэлзсэн хайраараа б...

Амьдралын зорилго буюу амжилтанд хүргэх соронз

Image
Өчигдөр дүүтэйгээ амьдралын зорилгын тухай нилээн ярилцлаа. Бид ийм нэг жишээгээр амьдралын зорилгын утга учир ач холбогдолыг тодорхойлсон. Бид амьдралдаа бүтээх, хүрэх ёстой бүхнээ оройдоо галт уулын тогоо шиг тогоо бүхий нэг дов, уул, сондуул мэтийн зүйлээр төлөөлүүлж бүх амьдралынхаа туршид үүнийг эзлэх ёстой гэж үзэв. Гэхдээ доороос нь өгсөх биш дээрээс нь уруудаж бэлд хүрнэ. Би өөрийгөө нэг металл бөмбөг гэж төлөөлүүлэв. Уулын оройгоос уруудах энэ замыг хүн хүссэн хүсээгүй туулдаг бөгөөд гол нь өөрийн зорьсон хамгийн сайхан тэр газарт хүрэх эсэхийг бидний зорилго буюу нэгэн соронз шийдэх болно. Өөрөөр хэлбэл тэрхүү соронз байхгүй байсан ч бөмбөг өнхөрдгөөрөө өнхөрч тэрхүү уулын бэлд хүрч л таарна. Гэвч уулын бэлд янз бүрийн сайхан муухай хэсгүүд байгаа бөгөөд бөмбөг уулын аль ч хэсэгт очиж магадгүй. Эсвэл замдаа ямар нэг зүйлд тээглэх юмуу, нэг хонхорхойд ороод тогтчихож ч магадгүй юм. Тэгвэл уулын бэлдэх хамгийн сайхан газар хүрэхийн тулд надад юу хэрэгтэй вэ? Зорьс...

Хайрын тухай

Image
Хамгийн том сэдвүүдийг бичээд эхэлж л байя. Хорвоо дээр 3хан сэдэв л оршдог гэдэг. Хайр, мөнгө, алдар хүнд. Бидний бүх л яриа зөвхөн энэ гурван сэдэвийн дотор эргэлдэж, энэ гурваар л амьдардаг гэнэ. Энэ нь үнэн эсэх нь одоогоор хамаагүй л дээ. Гагцхүү ХАЙР гэж яг юу болох, ямар байх ёстой талаар бодоогүй, хайгаагүй хүн  байхгүй бизээ. Би ч энэ талаар өөрийн бодол тайлбараа бичих гэсэн юм. Хэн нэгэнд хэрэгтэйгээ мэдэрч, бас хэн нэгэн хүн чамд хэрэгтэйг мэдрэх. Хайр гэдэг хос зүрхийг нийлүүлээд хэлдэг болохоос нэг нь нөгөөдөө татагдсан хирнээ нөгөөх нь татагдаагүй бол энэ хайр биш. Магадгүй үүнийг дурлал, шохоорхол гэдэг биз. Хайр нь дурлалаас үүгээр л ялгаатай. Надад бол аль ч тохиолдолд яг адилхан мэдрэмж төрөхөөр боловч миний дурласан хүн надад хайргүй бол энийг дурлал гээд бие биедээ дурласан бол хайр гэх байх. Эх, эцгийн хайрын тухайд уу? Мэдээж ээж, аавууд үр хүүхэддээ хамгийн сайн сайхныг хүсэж, хамгийн дээд бүхнээ тэдэндээ зориулдаг шүү дээ. Үүний хариуд хүүхдүүд ч бас бид...