Зөрүүд хүүхэд
Манай бага яг "зөрүүд" гэдэг горимд оруулчихсан юм шиг л байна.
Наашаа ирж явахад нь "ир" гээд хэлчихвэл эргээд л гүйчихнэ. Бүх зүйл дээр яг ийм байдалтай.
Гэхдээ өхөөрдмөөр нүдээрээ "энэ яг яахнуу?" гэсэн байдалтай хараад л..........зэвүүн гэгч нь янз үзээд. Заримдаа хамаг тэвчээр шалгачихна.
Бодоод байхнээ, том маань ч бас яг энэ насандаа ийм зөрүүд байсаныг санав. Тэгхээр энэ бол нэг ийм үе болж таарах гээд байна. Одоо бол том маань өөрийнх нь бодолоос л хэт зөрчиихгүй бол тун дуулгавартай, халамжтай эгч болсон. Тэгхээр бид хоёр багыгаа ч бас зөв залж чадна гэдэгтээ итгэж байна.
Хүүхэд яагаад ийм зөрүүд болдог юм болоо? Миний бодлоор, хүүхэд томчуудын үгэнд орох хэрэгтэй гэдгийг ойлгоод ирэхийн цагт яагаад? гэсэн асуулт толгойд нь орж ирдэг юм шиг байгаа юм. Яагаад ээжийн үгэнд орох хэрэгтэй гэж? хэрэв үгэнд нь орохгүй бол яах бол? гэх мэт бодлуудаас л тэр бүгдийг туршиж үзэх санаа төрдөг юм шиг.
Тэгвэл ийм үед яах вэ? Яавал хүүхдийнхээ дээрх асуултуудын хариуг зөв өгч, ойлгуулах вэ? Энэ эцэг эхээс нэг санаатай, өндөр мэдрэмжтэй бас дээр нь тэвчээртэй байхыг шаардана.
Эсвэл зүгээр л энэ талаар огт санаа зовохгүй өөрсдийнхөөрөө байсан ч болно. Хэрэв тэгвэл хүүхэд тань яг тань шиг болно. Энэ тал дээр таны давуу чанарыг мөн сул талыг чинь ч бас хэд дахин хүчтэй болгон хүмүүжнэ.
Мэдээж хүүхэд бүр өөр өөр болхоор би шууд зөвлөчихвөл шал утгагүй юм боно. Харин хүүхдээ ойлгоход тань л нэмэр болох боловуу гэсэн үүднээс орууллаа.
Наашаа ирж явахад нь "ир" гээд хэлчихвэл эргээд л гүйчихнэ. Бүх зүйл дээр яг ийм байдалтай.
Гэхдээ өхөөрдмөөр нүдээрээ "энэ яг яахнуу?" гэсэн байдалтай хараад л..........зэвүүн гэгч нь янз үзээд. Заримдаа хамаг тэвчээр шалгачихна.Бодоод байхнээ, том маань ч бас яг энэ насандаа ийм зөрүүд байсаныг санав. Тэгхээр энэ бол нэг ийм үе болж таарах гээд байна. Одоо бол том маань өөрийнх нь бодолоос л хэт зөрчиихгүй бол тун дуулгавартай, халамжтай эгч болсон. Тэгхээр бид хоёр багыгаа ч бас зөв залж чадна гэдэгтээ итгэж байна.

Comments