Юу өөрчлөгдөв?
Өнөөдөр юу
өөрчлөгдөв? Маргааш юу өөрчлөгдөх вэ?
Залуусын зугаа өөрчлөгдсөн. Хийж бүтээж, хөдөлж, хөгжиж, үгүй ядахнаа
хөөрхөн сэтгэж дүрсгүйтэн зугаацдаг байсан залуус өнөөдөр хэнд ч хэрэггүй, ямар
ч үр дүнгүй зүйлээр зугаацаж, цагаа үрэх болсон болхоор л бүх зүйл буруу эргээд
байна.
Шууд хархад энэ бүхэнд технологийн дэвшилийг буруутгамаар байна л даа. Гэвч
тэр дэвшилийг бид, хүмүүс л өөрсдөө бүтээн авчирсан бишүү? Түүгээр ч зогсохгүй
улам илүүг хүсэн хөгжүүлцгээж байгаа нь харин ч бид бүхний бахархал шүү дээ. Би
ч гэсэн хэдийгээр технологийн дэвшил бүх зүйлийг утгагүй болгож байна гэж үздэг
хирнээ түүнээс татгалзан амьдарч чадахгүй билээ.
Маш энгийн зүгээр л хүүхэд тодорхой нас хүртэлээ, тодруулбал өөрт хэрэгтэй
суурь мэдлэгээ олж авталаа, хорвоог үзэх үзэл, хүсэл тэмүүлэл нь тогтолоо, сайн
муу, сайхан муухай, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг ялгаж сурталаа, эсвэл зүгээр л
цаг хугацааг үнэлэдэг, цаг зуурын цэнгэлээс биеээ татан авч чадах ухамсар
сууталаа энэ технолгийн дэвшилээс хол байвал яадаг бол?
Толгой тархиа хий дэмий зүйлсээр дүүргээгүй (хүний тархины багтаамын тухай хэлээгүй юм шүү.
Түүнд элдэв мэдээлэл хүлээн авах хүсэл, юмсыг сонирхох дур хүслээ алдахыг хэлж
байна.) хүсэл тэмүүлэл дүүрэн
залууст тэрхүү технологийн дэвшилийг “багаж”, “зэвсэг” болгон гардуулж өгдөг
болвол энэ нийгэм, энэ улс орон, миний 2 охин илүү аз жаргалтай, утга учиртай
амьдарч чадах юм шиг надад санагдаж байна.
Comments