Шинэхэн ээжүүдэд урмын үг
Өнгөрсөн 3 жил энэ л зүйлээр би хамгийн их дутсансан. Гэхдээ өнөөдөр би тэр 3 жилийн амьдралын минь хамгийн сайхан 3 жил гэж харж байна. Тэр үедээ ч үүнийгээ мэддэг байсан ч гэртээ хүүхдээ хараад сууж байхад бүх ертөнцөөс орхигдож, найз нөхөд маань ч намайг хаяж гээж байгаа юм шиг санагддаг байж билээ. Гэрийнхэн маань намайг голоод байх шиг, хадмынхан маань намайг үл тоох шиг. Сэтгэлд мянга түмэн зүйлс эргэлдэж эргэлдэж, "Би хэн ч биш юм байна. Надад чаддаг юм нэг үгүй юм байна. Би ингээд л гэртээ суугаад л... суугаад л..... суугаад л......." гэх бодлоор шөнийг, өдрийг, өчигдөр, маргаашыг ч давах ёстой мэт, хязгааргүй хоосон, утгагүй байдалруу орчихсон байж билээ. Үүнээсээ болоод хорвоогийн хамгийн ааш муутай эхнэр болж, тэр байдал маань надад таалагдахгүй улам л ганцаардал, бухимдалыг минь бадрааж. Нэг тийм бие биеээсээ урган гарсан харанхуй эргүүлэгт орсон маань миний л арчаагүй, сул доройнх. Хэрэв бүсгүй минь чи ийм байдалд ороогүй бол өөрөөрөө бахархаж, тэр их сэтгэлий...