Миний эмээ супер
Эгэл нэгэн хүний амьдралын миний мэдэх хэсэгхэн зүйлс 30 хүрээгүй хэдэн залуус өмнөө тулах 4м өрчим хадыг харан хоорондоо ярилцана. - Ийшээ гарах хэрэг байна уу? - Яаж гархын бэ? - Зөндөө л юм үзчихлээ, энэ доогуур жоохон явж байгаад буцацгаая. - Уг нь тэр дээр л хамаг гол юмнууд нь байдаг гэсэн ш дээ. Эхийн умайд нь уг нь ороод үзчихвэл зүгээр юм бишүү, Даанч ийшээ чинь гарах гэж гай юмаа... Гэцгээж байтал Өөр нэг хүн тэдний дээрээсээс, - Хүүе та нар чинь яачихаваа? наашаа гарах гэж байна уу үгүй юу? ямар удаан юм бэ? хэмээн тэднийг дуудхад тэр эмэгтэйг харсан хүн бүрийн нүүр мичийтэл улайсан нь асар их ичсэнээс болсон юм. Би ч тэднийг яриаг сонсон зогсож байсан учир тэдэнтэй ханиндаа ичив. Учир нь тэр эмэгтэй бол миний эмээ байсан бөгөөд тухайн үед тэрээр аль хэдийн 78 хүрсэн мөртлөө тэр эгц өндөр хадруу хэрхэн авирах вэ? гэж харж зогсолгүй шууд л мацан гарсан байв. Харин доор үлдсэн залуус дунд 3 эмэгтэй өөр 7 орчим эрэгтэйчүүд халшираад зогсож байсандаа мөн ч их ичицгээсэнд...