Одогсод
Өчигдөр нэг ийм кино үзлээ.... Миний үзэл бодлын тодорхой нэг хэсгийг тэр чигээр нь эргүүлээд тавьчихсан. Энэ киног эмээгээ явахаас өмнө үзсэн ч болоосой гэж хичнээн олон удаа бодогдов доо.... Үхэл, амьдралын тухай олон олон хүн тааж, тааварлаж, цэцэрхэж тэр бүхнээс цорын ганц баталгаатай үнэн нь: Хүн үхэх нь үнэн, төрөх нь үнэн гэсэн үгс ажээ. Бусад нь уу........... бусад нь үнэн ч байж болох л юм. Гэхдээ хэн баталсан билээ дээ? Харин ихэнх хүн үхлээс айдаг, үхсэн хүнээс ч мөн адил. Би бол тийм хүмүүсийн тэргүүн эгнээнд зогсдог хүн. Бас хүмүүс иймэрхүү зүйлээс зэвүүцэн зугтдаг. Би ч тийм л байсан. Өчигдөрийг хүртэл шүү дээ. Хүний бие цогцос нь амьд унтаж буй нэгэнтэй эгээ л адил харин үхэл бол бид өглөө сэрж орой унтдагтай л адил хэвийн үзэгдэл боловч эргээд хэзээ ч сэрэхгүйгээрээ л ялгагдах юм. Эрүүл ухаанаар бодоод үзэхнээ энд айгаад, зэвүүцээд байх юм нэгээхэн ч байхгүй. Тэд хэзээ ч эргэж сэрэхгүй, юуг ч мэдрэхгүй, мөн өөр хэн нэгэнд гэм хор, ач тусын аль алийг нь хүргэж чада...