Талархах сэтгэл

Сүүлийн үед нэгэн асуулт толгойд минь нилээн эргэлдсэн.

Би даварсан хүн үү? Энэ асуултыг хэн хэнээс илүү нөхөрөөсөө л сайн асуумаар. Учир нь ээж, тэр хоёроос минь өөр намайг давраах хүн энэ дэлхий дээр байхгүй юм шиг.
Ханиасаа асуусан.
"Та хамгийн жаргалтай хүн мөн үү?" "Хорвоо дээр надаас илүү жаргалтай хүн юу мэдэрч ямар байхыг мэдэхгүй юм. Миний хувьд би амьдралынхаа хамгийн жаргалтай өдрүүдийг чамтай хамт өнгөрүүлсэн"
"Би даварсан хүн мөн үү" "Үгүй, даврах гэдэг шал өөр зүйл, хүн давархаараа хүнээс илүү зүйл нэхэж эхэлдэг. Чи хэзээ ч тэгээгүй, хийж өгсөн бүхэнд минь баярлаж байдаг."
Учир нь би маш муу эзэгтэй. гэр цэвэрлэх, хоол хийх, хувцас угаах, хүүхдүүдээ асрах бүх л ажилыг хань минь зохицуулж би зөвхөн боломжтой, чадах үедээ л тусалдаг юм. Гэхдээ түүнийгээ жаргалтай байлгахын тулд би өөрөөс шалтгаалах бүхнээ л хийдэг. Хайрынхаа хэлсэнээр тэр минь надад хийж өгсөн бүхнийх нь төлөө түүндээ талахдаг. Бас охидоо ч үүнд сургахыг, ойлгуулахыг хичээдэг. Энэ бүхэн зөвхөн түүндээ л урам дэм өгөх гэж тэр л дээ.
Гэтэл энэ бүхэн ганцхан түүнд минь биш надад бас асар их тустай ажээ. Ийнхүү сэтгэлээсээ талархах нь надад өдөр бүр түүндээ улам их хайртай байхыг сануулж, мөн улам их хичээх хэрэгтэйг минь мэдрүүлдэг. Бас баярлалаа гэж хэлэх бүртээ өөрт тохиосон аз завшааныг мэдэрч, улам жаргалтай болдог гэдэгээ анзаарсан. Энэ бүхнийхээ төлөө мөн л ханидаа баярлалаа.
Ер нь бусад бүх л тохиолдолд хэн нэгэн хүнд чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлж чадвал тэр хүн маш өндөр сэтгэгдэл төрүүлж, харилцагчаа улам баярлуулдаг билээ. Би ч бас хүмүүсээс талархалын үг сонсвол дахин дахин тэр хүнд туслаад л баймаар сайхан байдаг. Урамтай, сэтгэл өөдрөг. Харин тус хүргэхэд хариу байдаггүй хүмүүстэй дахиад яримаар ч үгүй болчихдог. хэхэ.

Харин даварсан хүний сэтгэл зүрхх шал өөр ажээ. Тийм хүн харин ч хийсэн бүхэнд бухимдан, ингэсэнгүй, тэгсэнгүй гэж ууралдаг. Улам ажилаас хойш сууж, амаа урдаа барьдаг юм байна.
Өөрөө хийгээгүй л бол бусдын хийсэнийг шүүмжлэх хэрэггүй. Тэгж их таалагдахгүй байгаа бол өөрөө л хийчих хэрэгтэй.
Талархалаар дүүрэн зүрх бол жаргалтай зүрх

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л