Ижил минь хаана байна????


Чи сайн хүн мөн үү? Бусад хүмүүс.... ихэнх нь муу байна уу? Тэр тусмаа эсрэг хүйснийхэндээ итгэхэд бэрх цаг ирсэн ч юм шиг байна уу?

Ойрдоо, ойрдоо ч юу байхав ер нь л эргэн тойронд маань ганц биечүүд олон байх юмаа. Анзаараад байсан тэд бүгд л сайхан сэтгэлтэй, чадвар чадал, хүнлэг зан, халамж гээд эрчүүд эмэгтэйчүүдээс, бүсгүйчүүд эрчүүдээс хүсдэг зан чанарууд бараг л цогцолсон гэмээр нөхдүүд л тунаад үлдчихсэн ч юм шиг.

Тэгээд би яг л иим эмэгтэйтэй учирмаар байна гээд дүрслэхлээр хажууд нь суугаа ганц бие танил бүсгүй нь яг л тэр хүн нь юм шиг. Нөгөө хүн нь ч ялгаагүй яг л тэр залууг мөрөөддөг мөртлөө бие биеээ олж харахгүй байх юм.

Тэгсэн хирнээ энэ байдлаа яг л адилхан тайлбарлана. Орчин үед яг ийм хүн олоход хэцүү болжээ. Хүмүүс их муухай болсон байна ч гэх юмуу, нэг тиймэрхүү зүйлс хэлнэ. Гайхмаар нь бүгд л яг, бүр ЯГ ИЖИЛ зүйл ярина.

Нэг бол тэд зүгээр л өрөвдүүлэх гэж ч юмуу, эсвэл синсаацлдаг. Эсвэл үнэхээр энэ асуудал ийм аймаар глобал болчихсон байна. Гэтэл асуудал хаанаа байна вэ? Үнэхээр хүмүүс бүгд тийм арилчихсан дотортой болцгоочихсон юмуу? Үгүй тийм биш.

Эдгээр залуус бүгд маш сайн залуус. Би мэднэ. Бүгд өөрийн гэгээн хүсэл мөрөөдөл, түүн дотор амьдрах халуун дулаан гэр бүлтэй. Хайрласан хүндээ үнэнч байх хүсэлтэй, үнэнч байна гэсэн шийдвэр гаргачихсан, хайртыгаа хэрхэн халамжлах тухай байнга төсөөлж, бэлтгэж, бодож явдаг залуус. Харин тэд ягаад бүгдээрээ ийм "сохор" болчихсон юм бэ?

Арилсан дотортой цаахан хүнээс болоод л тэр. Амьдралдаа нэг л удаа арилсан дотортой хүнтэй таарч хаширчихаад л бүх хүн адилхан харагддаг болчихсон, тэгээд л хүн ч өөртөө ч иргэж чадахгүй байгаа юм болов уу. Зарим хүмүүс бол бүр өөрөө таараагүй байж бусдын бүтэлгүй туршлагыг өөртөө шууд наагаад л сэтгэлээр уначихсан байдаг юм шиг. Тэгсэн хирнээ жаргалтай яваа нэгнээ хархаар, чи ч азтай юмаа, надад ч ийм учирал тохиохгүй л дээ гэх мэтийн юм яриад л.....

 
Миний найзууд, яагаад зүгээр л бүх хүмүүсийг өөртэйгээ л адилхан сайн хүн гээд харж болохгүй гэж? Бусдадаа нээлттэй, элдэв муу юм бодохгүй сайхан байж болдоггүй юм бэ? Яахав олон дунд муу хүн байлгүй л яахав гэхдээ маш цөөхөн бий. Тэр цөөхүүлээс болоод бөөндөө харанхуй сохор байх гэжүү? Бие биедээ итгэж, бие биерүүгээ чин сэтгэлээсээ инээмсэглээд үз л дээ. Ёстой нөгөө "дөнгөнөөс өөр алдах юмгүй" гэдэг шиг, сайхнаар харж, сайн сайханд итгэлээ гээд ганцаардсан байдлаас өөр алдах зүйл юм байна?

Эргэн тойрноо хараад бүгдийг өнгө оруулахыг хичээ л дээ. Нэгэнт ингэж шийдэх л юм бол энэ тийм ч хэцүү биш. Ярилцан хүн болгоноо яг өөр шигээ сайн хүн гэдэгт итгэ. Инээмсэглэ. Найзад чинь сайхан учирал ирсэн бол чамд ч ийм учирал тохиолдол боломжтой.

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л