Авах гээхийн учир
Үг ав, сонсож сур гэдэг. Энэ хүний амьдралдаа сурах ёстой бас нэг чадвар. Харилцаанд маш чухал бөгөөд сонсож сурах гэдэг нь зүгээр нэг хаа хамаагүй хүний яриаг уөтга учиргүй чихрүүгээ оруулахыг хэлэхгүй юм шиг байгаа юм.
Одоо чинь цаг хугацаа маш их үнэтэй болсон. Тийм болхоор мэдээллийг хэн нэг хүнээс шууд авах нь маш хурдан бөгөөд хялбар арга зам. Гэхдээ хэнээс авах вэ? Үнэн худал эсэхийг яаж мэдэх вэ?
Хамгийн энгий бөгөөд чухал зарчим бол "Гуйлгачин хүнээс баян болох тухай зөвөлгөө бүү асуу". Тэр хүн магад ухаантай мундаг хүн байж болно. Гэвч нэгэнт л гуйлгачин байхыг сонгосон учир өөр хүнд баян болохыг заах нь юу л бол. Эсвэл угаасаа л баян болж чадахгүй, чадваргүй хүнээс баяжих зөвөлгөө авах нь утгатай гэж үү?
Энэ зарчим өөр бусад бүх зүйл дээр үйлчилнэ. Чи хүүхдийн талаар зөвөлгөө авмаар байгаа бол олон хүүхэд гаргасан хүнээс зөвөлгөө авахаас илүүтэйгээр эрүүл хүүхэдтэй, эсвэл хүүхдээ зөв хүмүүжүүлж, хөгжүүлж байгаа хүнд хандах нь хамгийн зөв.
Гэр бүлийн талаар, харилцааны талаар, сурах арга барил гэх мэт зөвөлгөөнүүдийг тааралдсан хүн бүрээс асуухын оронд аз жаргалтай, халуун дулаан гэр бүлтэй хүнд, хүн бүхэнд хүндлэгдсэн, юмыг хурдан, үр дүнтэй сурч чаддаг гэх мэт тухайн зүйлд амжилттай хүнд л хандах нь хамгийн зөв. Мэдээж нарийн мэдлэгийн тухайд бүгд л тухайн мэргэжилийн хүнд ханддаг шүү дээ. Гэвч яг тэр асуудал дээр тэр хүн өөрөө ямар байгааг нь маш сайн анзаараарай.
Нүдний шил зүүчихээд нүдний эмч гээд явж байгаа хүн таны нүдэнд хир сайн анхаарал хандуулж чадах вэ? Тиймээс нохой тэжээх гэж байгаа бол олон төрлийн нохой тэжээж байсан хүнээс илүү нэг нохойг удаан хугацаанд, хайрлан тэжээсэн хүнд хандах нь хамгийн зөв болно гэсэн үг.
Мөн өөрөө ч бас бүрэн сайн мэдэхгүй зүйлээ хүнд ярих нь шал дэмий хэрэг. Өөрөө хэрэгжүүлж чадаагүй зүйлээ бусдад тулгах, дэмийн зааварчилах нь үр дүнгүй. Хүнд хэлж биш харуулж заах л хамгийн хүндтэй бөгөөд үр дүнтэй арга.

Comments