Нэг ийм бодол, үзэл

Хорвоо юун дээр тогтдог вэ?
Хайр сэтгэл, хүн чанар дээр үү?
       Хэврэгхэн,  хуурамч болчихно шүү дээ
Халуу шатсан сэкс дээр үү?
       Хямдхан, богинохон болчихно шүү дээ
Хэтэвч дүүрэн мөнгөн дээр үү?
       Хоосон, хүйтэн болчихно шүү дээ
            Хосоор амьдрах чинь жам
            Хүүхэдтэй болох чинь жаргал
            Хөрөнгө чинээ бол /жинхэнэ/ хүч
            Харин хорвоогийн тэнхлэг биш
            Яав ч амьдралын чинь төв биш

Өөр хэнд ч биш өөр дээр чинь
Чамд байгаа бүхэн дээр, амьсгал дээр

Чиний үзэл бодол, хүсэл тэмүүлэл дээр тогтоно.

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л