Одогсод
Өчигдөр нэг ийм кино үзлээ.... Миний үзэл бодлын тодорхой нэг хэсгийг тэр чигээр нь эргүүлээд тавьчихсан. Энэ киног эмээгээ явахаас өмнө үзсэн ч болоосой гэж хичнээн олон удаа бодогдов доо....
Үхэл, амьдралын тухай олон олон хүн тааж, тааварлаж, цэцэрхэж тэр бүхнээс цорын ганц баталгаатай үнэн нь: Хүн үхэх нь үнэн, төрөх нь үнэн гэсэн үгс ажээ. Бусад нь уу........... бусад нь үнэн ч байж болох л юм. Гэхдээ хэн баталсан билээ дээ?
Харин ихэнх хүн үхлээс айдаг, үхсэн хүнээс ч мөн адил. Би бол тийм хүмүүсийн тэргүүн эгнээнд зогсдог хүн. Бас хүмүүс иймэрхүү зүйлээс зэвүүцэн зугтдаг. Би ч тийм л байсан. Өчигдөрийг хүртэл шүү дээ.
Хүний бие цогцос нь амьд унтаж буй нэгэнтэй эгээ л адил харин үхэл бол бид өглөө сэрж орой унтдагтай л адил хэвийн үзэгдэл боловч эргээд хэзээ ч сэрэхгүйгээрээ л ялгагдах юм. Эрүүл ухаанаар бодоод үзэхнээ энд айгаад, зэвүүцээд байх юм нэгээхэн ч байхгүй. Тэд хэзээ ч эргэж сэрэхгүй, юуг ч мэдрэхгүй, мөн өөр хэн нэгэнд гэм хор, ач тусын аль алийг нь хүргэж чадахгүй болно. Nothing to fear.
Харин сүнс, сүг, зомби, цус сорогч бол шал өөр асуудал л даа. Тэгээд ч орчин үед цус сорогч, зомби нарыг сайн сайхнаар төсөөлцгөөх болсон. Миний хувьд өмнө нь ч тэднээс нэг их имээж, айдаггүй байсан. Гэхдээ сүнс, сүгний тухай мянга сайн сайхан зүйл үзэж хараад нэг л болж өгөхгүй айдаг бөгөөд одоо ч гэсэн энэ л миний хамгийн их айдаг зүйл. Амьдралдаа нэг л хүний сүнс нь ч болтугай миний хажууд байж, миний сайн сайхан бүхнийг мэдээсэй, надад санаа тавьж намайг эргээсэй гэж хүсэн дуусан. Мэдээж тэр бол миний эмээ. Үнэндээ өвөөгөө бас их санадаг ч яг ингэж сүнстэй нь холбон бодож байгаагүй юм байна.
Хэрэв сүнс, хий үзэгдэл гэдэг нь үнэхээр байдаг болоод тэр нь зовсон төөрсөн хүмүүсийх л юм бол миний эмээ, өвөө тэдний дунд байхгүй гэдгийг би мэднэ. Харин тэдгээр нь зүгээр л оршин тогтнодог бол ... тийм байсан ч тэд минь хэзээ ч надад муу зүйл хийхгүй, харин ч намайгаа харж, баясч яваасай гэж хүсч байна. Миний амьдралын мөч бүрийг тэд харсан ч сэтгэл хангалуун байхаар, тийм жаргалтай амьдралаар амьдарна. Бас тэр олон сүнс сүгийн ертөнцөд надад хор хүргэх ямар нэг зүйл байсан бол одоо намайг тэр бүхнээс санаа нийлэн хамгаалах хоёрын хоёр хамгаалагчтай боллоо шүү дээ. Ингээд бодохлээр би өөр юунаас айж имээх билээ?
Сэтгэлд амар тайван дүүрч, жаргалтай байна. Өвөө, эмээ 2 маань надаас яваагүй, зовлонгоосоо л салсан юм. Тэд одоо илүү жаргалтай байгаа.....
Үхэл, амьдралын тухай олон олон хүн тааж, тааварлаж, цэцэрхэж тэр бүхнээс цорын ганц баталгаатай үнэн нь: Хүн үхэх нь үнэн, төрөх нь үнэн гэсэн үгс ажээ. Бусад нь уу........... бусад нь үнэн ч байж болох л юм. Гэхдээ хэн баталсан билээ дээ?
Харин ихэнх хүн үхлээс айдаг, үхсэн хүнээс ч мөн адил. Би бол тийм хүмүүсийн тэргүүн эгнээнд зогсдог хүн. Бас хүмүүс иймэрхүү зүйлээс зэвүүцэн зугтдаг. Би ч тийм л байсан. Өчигдөрийг хүртэл шүү дээ.
Хүний бие цогцос нь амьд унтаж буй нэгэнтэй эгээ л адил харин үхэл бол бид өглөө сэрж орой унтдагтай л адил хэвийн үзэгдэл боловч эргээд хэзээ ч сэрэхгүйгээрээ л ялгагдах юм. Эрүүл ухаанаар бодоод үзэхнээ энд айгаад, зэвүүцээд байх юм нэгээхэн ч байхгүй. Тэд хэзээ ч эргэж сэрэхгүй, юуг ч мэдрэхгүй, мөн өөр хэн нэгэнд гэм хор, ач тусын аль алийг нь хүргэж чадахгүй болно. Nothing to fear.
Харин сүнс, сүг, зомби, цус сорогч бол шал өөр асуудал л даа. Тэгээд ч орчин үед цус сорогч, зомби нарыг сайн сайхнаар төсөөлцгөөх болсон. Миний хувьд өмнө нь ч тэднээс нэг их имээж, айдаггүй байсан. Гэхдээ сүнс, сүгний тухай мянга сайн сайхан зүйл үзэж хараад нэг л болж өгөхгүй айдаг бөгөөд одоо ч гэсэн энэ л миний хамгийн их айдаг зүйл. Амьдралдаа нэг л хүний сүнс нь ч болтугай миний хажууд байж, миний сайн сайхан бүхнийг мэдээсэй, надад санаа тавьж намайг эргээсэй гэж хүсэн дуусан. Мэдээж тэр бол миний эмээ. Үнэндээ өвөөгөө бас их санадаг ч яг ингэж сүнстэй нь холбон бодож байгаагүй юм байна.Хэрэв сүнс, хий үзэгдэл гэдэг нь үнэхээр байдаг болоод тэр нь зовсон төөрсөн хүмүүсийх л юм бол миний эмээ, өвөө тэдний дунд байхгүй гэдгийг би мэднэ. Харин тэдгээр нь зүгээр л оршин тогтнодог бол ... тийм байсан ч тэд минь хэзээ ч надад муу зүйл хийхгүй, харин ч намайгаа харж, баясч яваасай гэж хүсч байна. Миний амьдралын мөч бүрийг тэд харсан ч сэтгэл хангалуун байхаар, тийм жаргалтай амьдралаар амьдарна. Бас тэр олон сүнс сүгийн ертөнцөд надад хор хүргэх ямар нэг зүйл байсан бол одоо намайг тэр бүхнээс санаа нийлэн хамгаалах хоёрын хоёр хамгаалагчтай боллоо шүү дээ. Ингээд бодохлээр би өөр юунаас айж имээх билээ?
Сэтгэлд амар тайван дүүрч, жаргалтай байна. Өвөө, эмээ 2 маань надаас яваагүй, зовлонгоосоо л салсан юм. Тэд одоо илүү жаргалтай байгаа.....
Comments