Хаанаас нь эхлээд хөгжих вэ?

Юун түрүүнд хувь хүнээ төлөвшүүлэх. Үүний тулд гэр бүлүүдийг дэмжих. Бат бөх, халуун дулаан гэр бүлүүд л зөв төлөвшилийг бий болгоно. Хичнээн боловсрол муу, орлого багатай ч гэсэн хайр дүүрэн, аз жаргалтай бол хүүхэд зөв хүмүүжинэ шүү дээ. 

Гэхдээ бодит байдал дээр орлого багатай гэр бүлүүд аз жаргалтай байх тун хэцүү. Хэдий тийм боловч хүүхдийнхээ ирээдүйд сэтгэл хангалуун, бат итгэлтэй байж чадвал тэдний хувьд энэ л хамгийн чухал байдаг шүү дээ. Үүнд л төр анхаарах хэрэгтэй.

Ингээд юун түрүүнд боловсролын системийг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Нэг үеээ бодвол өнөөдөр боловсролын системийг сайжруулахаар маш олон зүйлсийг санаачлан хэрэгжүүлцгээхээр оролдож байгаа нь сайхан байна. Гэхдээ буруу талаас нь яваад байх шиг.

Боловсролын системийг шинэчилэхдээ бүхлээр нь биш сууриас нь эхлээд шат дараатайгаар хөгжүүлж, өөрчлөх хэрэгтэй. Харин одоо бүх хөтөлбөрийг нэг зэрэг өөрчилж байна гэхээр:
1. Бүх ном, сурах бичиг солигдох ёстой болж, төсөв мөнгө хүрэлцэхгүйгээс, чанаргүй бас хүрэлцээгүй сурах бичиг төрд ч, хүүхэд эцэг эхэд ч хүнд тусаж байна.
2. Хөтөлбөр солигдох үед хүүхэд үзэх ёстой зарим хичээлийн агуулга хаягдаж, зарим нь давхцах, сэтгэл зүйн тогтворгүй байдалд орох, барьц алдаж урамгүй болох гэх мэт.
3. Эцэг эхчүүдэд ч мөн ойлгомжгүй зүйл их гарсанаар систем болон, үр дүнд эргэлзэх дургүйцэх
4. Зарим багш нар өөрсдөө ч бүрэн учир зүйгээ олж, шинэ сургалтын давуу тал, ач холбогдолыг бүрэн ухаарч зорилгод нэгдэж чадаагүйгээс хичээл чанаргүй заах зэргээр систем бүхэлдээ эмх цэгц, үр дүнгүй болж байна.
5. Нэгэнт бүрэн дунд боловсролоо чанаргүй эзэмшсэн хүүхдүүдэд их сургууль юм зааж болдоггүй, унагаах гэхээр нэгт цалингүй болох гээд хоёрт бүх нийтээр нь унагаах ацан шалаанд ордог учир тэгээд л нэг юм дүн тавихаас өөр аргагүй. Гэтэл дунд сургуулийн ахлах ангийн багш нарт бас яг адилхан зовлон үүснэ. Дунд ангиасаа юу ч мэдэхгүй ороод ирчихдэг. Нэг бол ангиараа улирч, өөрөө цалин авахгүй байх, эсвэл царай, бэлэг харж худлаа дүн тавьж өгөх. Дунд ангид мөн ялгаагүй. Бага ангид бол сууж, сонсож сураагүй хэдэн жоохон хүүхдүүдээ суулгаж, сонсгож, гар хөлийг нь эвлүүлж ядсаар байтал анги дэвших болж, бусад хөтөлбөрийг заасан гэдэг тайлан бичээд осолдохгүй уншуулж сургачихаад л дээш нь өгдөг. Цэцэрлэгийн багш нарын тухайд бүх зүйлсийг өөрсдөө бэлтгэж, өөрөөсөө гаргаж, хирээс хэтэрсэн хүүхэдтэй ажиллах, маллах хоёрын дундуур хэдэн цаг өнгөрөөж, хоолонд нь хүрэхтэй үгүйтэй цалин авхаар чинь яах болж байна? Гэхдээ цэцэрлэгт хамрагдсан хүүхэд нь сургуульд ороод яах аргагүй ялгардаг. Гэтэл цэцэрлэгт огт хамрагдаагүй хүүхдүүд ихэнх нь байна шүү дээ. Ингэхээр системийг шинэчилэх шаардлага зайлшгүй тулгамдсан байна.

Хэрэв системийг шинэчилэх гэж байгаа бол эхлээд бүх хөтөлбөрөө маш нарийн уяалдаа холбоотойгоор, нэг хүний удирдлага дор цогцоор нь боловсруулчихаад, хамгийн суурь шат буюу яслиас нь эхлээд хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг 2014 оны 9-р сараас хэрэгжүүлж эхлэнэ гэвэл 2013 оноос яслийн багш нарт хичээл орж, зөвхөн яслийн даац, хүүхэд хүлээн авах чадварыг нэмэгдүүлээд, хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг сайн явуулсанаар цаашдын үр дагаварыг бүрэн ойлгуулах хэрэгтэй. Мөн цалин, урамшуулалтын системийг зөвхөн энэ шатныханд өөрчилөх хэрэгтэй. Ханганмж, хичээлийн хэрэгсэлийг бүрэн бэлтгэнэ. Бусад шатанд өөрчлөлт хийхгүй болохоор энэ бүрэн боломжтой.

Ингэснээр хэдийгээр бусад багш нар нь барьцах асуудал гарах хэдий ч нөгөө талаас тухайн хүмүүсийн ачаалал, хариуцлага, ажлын үр дүн нэмэгдэж байгааг онцолж, хэл амыг тоохгүй орхихоос өөр аргагүй. Мөн инфляциас сэргийлэх маш сайн зам. /Наймаачид ямар яслийн багш нарын цалин нэмэгдсэн гээд юмны үнэ хөөрөгдөх биш/ Тэгээд ч ямар ч шинэчилэл тэртээ тэргүй хэл ам дагуулдаг шүү дээ.


Харин яслиас дээш шатуудад сургалт хэвийн хуучнаараа үргэлжилнэ. Харин 2014-2015 оны яслийнхан хүмүүжиж байх үед цэцэрлэгийн бага бүлгийн багш нарыг бэлтгэх хэрэгтэй. Тэдэнд заах арга барил, хичээлийн хөтөлбөрөөс гадна өөрт ирэх хүүхдүүд энэ жил юу юу үзэж, юу юу сурсан тухай хөтөлбөрийг мөн танилцуулах хэрэгтэй. Ингээд 2014-2015 онд тэндий цалингийн систем, хангамж шинэчилэгдэнэ. Өргөтгөл хийж ясли төгсөх бүх хүүхдээ хүлээн авах чадвартай болох бэлтгэл хийнэ. Дараа жил нь ясли, цэцэрлэгийн бага бүлэг шинэчилэгдсэн хэвээр үргэлжилж, бусад нь хэвэндээ. Гэх мэт жил жилд ганц тухайн шатанд л шинэчилэл хийгээд явбал хичээлийн уялдаа холбоо сайжирч, үр дүн тодорхой байхаас гадна, нэгэнт тодорхой системээр хичээлээ эхлүүлсэн хүүхдүүдэд элдэв дарамт, ил ойлголцол гарахгүйгээр нийт их сургууль төгстөл 14-16 жилийн дараа бид цоо шинэ жинхэнэ чанартай бэлтгэгдсэн залуу ирээдүйг бүтэн үеэр нь бэлтгэн авч чадна.

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л