From Banjig blog

 Миний дүрсгүйхэн онгод

Гуниг зовлонгийн сүүдэр болж надад ирдэг чи минь
Жаргалтай өдөр гийх нарны цацраг болж над дээр яагаад тусдаггүй вэ?
Бүтэлгүй дурлалын бухимдал болж тархинд харавдаг хирнээ чин минь
Баясах хоромд хачир болж яагаад амнаас гардаггүй вэ?
    Элгэн хаднаас нисэх мэт дотоо үхэж явхад
    Өмнөөс сөрөн өргөх салхи мэт намайг аргаддаг хирнээ
    Элэг бүтэн амьдралдын минь чимэг болж
    Өөдрөг сэтгэлд минь жигүүр мэт ургахаар ирдэггүй чинь юуных вэ? онгод минь

nadad_hun_bichsen_ym

ene_bol_Tsogtoo_ahiin_maani_minii_tuhai_bodol.Ali_deer_ued_bichij_baisan_bolowch_bi_gedeg_hun_hadgalj_chadaagui_aldsan_ym.Nadad_uuniig_dahin_bichij_ugsun_ahdaa_mash_ih_bayarlalaa.

gubigtai chinii nvd gunigtai Gunig daguulsan durlal amassan uym shig. Itgelgvi chinii vg itgelgvi. Itgel aldtalaa duralsan uym shig Nvvr dvvren chi ineemsegldegch. Nvden dehi gunigaa chi nuuj chadab gejvv. tsog jawhaitao chi haragddag bolowch. Tsohiloh zvrhen deh sharhaa chi martaj chadan gej vv. Shiwren oroh boroonoor chi alhah durtai.Setgelees garah nulimsaa chi medegdvvlehgvi gej. Budran oroh tsasnaar chi alhah dirtai. Bodloo vrgeeh gej ter. Tsetsegs delbeegee neehiig haran suuh chi durtai. Tseejind bugashsan teriig martah gej ter. Shuwuud nvvhiig chi harah durtai, Shimshren garah nulimsaa ungahgvi gej ter

Jargaktai chinii nvd jargaltai. Jarrgal dvvren hair amassan uym shig. Itgeltei chinii vg itgeltei. Ingvvn ih hairtai uchirsan uym shig. Nvvr bardam chi alhdagch. Nvden dehi jargalaa chi nuuj chadan gejvv. TSowoo sergelen chi baidag bolowhc, Tsohi;oh zvrhendeh aguu hairaa nuuj chadan gej vv. Shiwren oroh boroonoor chi alhah durtai, Shirhegchlen buuh dusal bolgon tvvniig chin sanagduuldag bolohoor. Budran oroh tsasnaar chi alhah durtai. Bodoloosoo tvvniigee vrgeehgvi gesen dee ter. Tsetsegs delbeegee neehiig chi haran suuh durtai. Tseejindeh tvvniihee dvriig harah gej ter. Shuwuud butsahiig chi haran suuh durtai. Saihan tvvniihee neriig daigaad yawuuldag bolohoor

4 мөрт

Хүн хүнээс илүү гэж төрөөгүй ч
Хэн хэнээс өөр гэж бахархана
Хаан дээдсийн охин болж төрөөгүй
Харин Өөртөө эзэн болж төрсөөн, би

Үг үсгээр биш сэтгэлээр бичигддэг

Сэтгэл ухаанаар биш мэдрэмжээс төрдөг

мэдрэмж харин хүслээр биш хандлагаас үүсдэг

хандлагыг үгээрч, үсгээр ч нууж чадахгүй.

4 мөртүүд

Хорвоо таны төлөө эргэдэгийг анзаарав уу?

Хоёр хөлийн чинь дор элэгддэгийг мэдэв үү?

Бусад хүмүүс ч адилхан гэж та хэлэх үү?

Бишээ, бусад чинь таны газар гишгэдэг юм, мэдэж ав.

 

Өглөө нар мандах бүрт

Өөрийн чинь төлөө хэрхэн шатаж байгааг ухаар!

Туяа болгоноороо таньд дэм өгөх гэж тэр

Тусгал болгоноороо таньд боломжыг харуулах гэж нар шатдагийм.

 

Зүүдэнд чинь зав байвал тэнд уулзъя

Зүрхэнд чинь зай байвал тэнд хуучиръя

Хүсэлд чинь итгэл бий юу хамт хүрье

Хайранд чинь хүч нэмж цуг асъя

 

Дуунд түрлэг нэм улам уянгална

Дурлалд итгэл нэм хайр асна  

Ажилд урам нэм бахархал төрнө

Алдвал зүтгэл нэм бүхнийг бүтээнэ

2007-08-20

Хүний ч юм шиг эх орондоо

Харийн ч юм шиг хүн болчихоод

Хүлээтэй ч юм шиг хөшин суухдаа

Худлаа ч юм шиг үг бичнэ би

            Хуурамч ч юм шиг сэтгэлээ буруутган

            Хүйтэн ч юм шиг зуныг үдэхдээ

            Үнэн ч юм шиг мөрөөдөлдөө найдаж

            Үүрд ч юм шиг хүлээж сууна би

Хайрандаа үнэнч байгаагүйн төлөөс

Хангайн бугасыг намнасны нэхээс

Хорвоогын хатадыг хамгаалсаны шагнал

Хүний насаа ганцаар дуусгана би

            Хуурамчхан сэтгэлын чинь тоглоом

            Хуншгүй шуналын чинь золиос

            Хяслант амьдралын цөм

            Хүүхэн заяагаа яалтай би

be Ready

Be ready! Энэ урьд нь миний уриалганд ороогүй байсан бөгөөд саяхан нэг кино үзээд бодож явах зарчимдаа оруулахаар шийдсэн юм. Хэзээд бэлэн бай!

Хүний амьдралын зорилго аз жаргалтай амьдрах. Харин ямар нөхцөл байдалд аз жаргалтай байх нь тухай хүний л үнэлэмж, мэдрэмж. Гэхдээ аз жаргалтай байдлын аль тохиолдолд байдаг нэгэн зүйл бол яах аргагүй амар тайван байдал. Би энд яаралтай ажилаа хойш тавих, эсвэл шаардлагатай ажилаасаа хойш суух талаар хэлээгүй бөгөөд сандрал, ичгүүртэй байдлын тухай ч хэлээгүй болно. Би жинхэнэ амар тайван, сэтгэл дүүрэн байдлыг хэлж байна. Ус ихтэй голын урсаад явчихлаа гэж харамсах шаардлагүйн адил сэтгэл дүүрэн хүний хувьд хүнд байдал, гэнэтийн алдагдал нь, түр зуурын сандрал, хор хохирол зэрэг үнэндээ юу ч биш байж чаддаг буюу усаар бол үргэлжилэх ундарсаар, урссаар байдаг.

Харин хэзээ ч юуг ч хүлээн авах чадвартай, хэзээд бэлэн байдалд, бэлтгэлтэй байж чадвал энэ нь тийм ч хэцүү зүйл биш.

Цалин дөнгөж буунгуут түрийвчээ алдах бэлэн бай. / чи л анхааралгүй байсан байна, тэгээд ч мөнгө дуусах л хойно/

Урьд нь зарлагдаагүй шалгалтанд ороход бэлэн бай./мэдлэгээ л тодорхойлдог болхоос дүн авах гэж сурдаггүй/

Хүнд хоол өгчихөөд түүгээр загнуулахдаа бэлэн бай. /хэн ч хүний тусыг хэмжээнд нь үнэлэж чаддаггүй. Нэг бол хэтрүүлж хариулахааас айдаг, нөгөө бол дутуудаж хариулахаас дургүйцдэг аль алийг нь даврал дагадаг/

Хамгийн хайртай хүнгүйгээрээ амьдрахад бэлэн бай./тэр хүн үхсэн болхоор чи уйлаагүй, зүгээр л чамд хэрэгтэй учираас чи хайрладаг/

Таны л хажууд

Туг сүлдэнд сүслэн залбирахгүй би омголон охин

Тундр, экваторд огтхон ч ажрахгүй би сүрхий охин

Асуудал зовлонд буулт хийхгүй би шартай охин

Мацсан оргилдоо гарч амардаг би шазруун охин

            Таныг л дээдлэн харцаар чинь байдаг би

            Таниас холдоод даардаг, хайрандааа шатдаг би

            Үгнээс чинь халгаж, өмнө чинь алдахгүйг хичээдэг би

            Таны л өмнө би би биш болж, би биш өөрийгөө олдог

эзэнтэй шүлэг

Гуниг даллан өнгөрөх он жилүүдийн бэлгэнд

Гүн харуусал тээн амьдралаа би зүхэхгүй

Гангар хунгийн тавилангаар ижлээ алдаагүй ч гэлээ

Ганц бие амьдралдаа сэтгэл дундуур явнаа, хүн би

            Холын холд байгаа нэгнийг үгүйлэн шаналахсан

            Хажууд суугаа нэгнийг халамжлан асрахсан

            Хүн хүнээ гэдэг юм бол би ганцаар юу хийнэ?

            Хайраа ханиа дээдлэхгүй бол хослоно гээд ч яах?

Хожимдож төрсөн гэхүү дээ би өөрийгөө

Хүнийх болчихсон хойно чинь учирсан юм

Хорвоод жаргалтай гэхүү дээ би өөрийгөө

Хоцроод ч болтугай танай уулзсан юм

            Үрийн зулай үнэрлэж ханын заяа түшихгүй ч

            Хүүхдэд ээж нь болж, нэгнийг хайрлах болно

Мөрийг тань налан сууж, цай чанан барихсан гэв ч

            Гэргийн чинь өмнөөс таныг өөрөөсөө харамлан байнам

НАР

“Үүрийн туяа эртэч хүн дээр тусдаг. Өдрийн хурц нар ажилч хүмүүс дээр тусдаг.”

 

Далайн эрэг дээр зогсон тэнгэрийн хаяа ширтэн байв. Шинэ өдрийн эхлэл – үүр цайн хурц биш халуухан цагаан цацраг зулай илбэн, хөөсөрсөн цэнхэр давалгаа хөл үнсэн байх үед өглөөний цэвэр агаарыг цээж дүүрэн сорж хамаг бие сэргэлээ хэмээн нойрноос сэрэв.

12:00. Алт хэдийн босох болжээ. Ээжийн бэлдсэн өглөөн цай хөрж, сэрүүн цэнгэг агаар аль хэдийн халж, утаанд бохирджээ. Юун агаар....

Хамаг бие нозоороод өдөржин л сөөвийсөн “юм” явлаа. Ажил ч тэгэс ингэс гээд л урсаад байв.

Энэ мэт нэг л хэвийн. Өдөр гадуур явхаар өдрийн хурц, халуун нар шатааж алчих гээд улам бухимдана. Баярах, инээх тухай ч ёстой мартав. Хааяа нэг ажлынхан элдэв бусын хүүхэн шуухан, хормой хотны онигоо яриж маазарцгаах боловч эндээс ирэх инээд дотор цэлмүүлэхгүй юм. Хийсэн юмгүй болхоор ажлыг “хийсэн” гэж харагдуулах “гурил” зуурсаар өдрийг илээнэ.

Амьдралд минь гэрэл хэрэгтэй ажээ. Гэрэл...би тог, эсвэл цахилгаан, бас чийдэнгийн тухай яриагүй. Өдөржин гэрэлтэж, шөнө нь ч оршисоор, гэрэлтсээр байдар НАРны тухай яриж байна!

Далайн эрэг дээр зогсон тэнгэрийн хаяа ширтэн байв. Шинэ өдрийн эхлэл – үүр цайн хурц биш халуухан цагаан цацраг зулай илбэн, хөөсөрсөн цэнхэр давалгаа хөл үнсэн байх үед өглөөний цэвэр агаарыг цээж дүүрэн сорж хамаг бие сэргэлээ хэмээн нойрноос сэрэв.

06:00. Босох цаг болжээ. Ээж минь гал тогоонд аяга шанага түчигнүүлэн цай бэлтгэж байгаа бололтой. Энэ хичнээн их жаргал гээч. Эжий минь нэг л өдөр миний дэргэд байхаа болино шүү дээ. Тэр үед би ганцаараа сэрэх болов уу? Эхнэр хэзээч ээж шиг минь байхгүй, тийм байгаасай ч гэж хүсэхгүй. Тэгхээр эн жаргал шүүдээ. Ээжтэйгээ хамт байх цагийг нойрноосоо ч хармалмаар....

Өглөөний гүйлтэндээ гарлаа. Агаар цэнгэг сэрүүн сайхан байв. Гүйх зуур өдрийн ажлын төлөвлөгөөг санаж, дахин боловсруулна. Ёстой л нэг бужигнуулаад өгмөөр........

Ээжийнхээ чанасан цайг тухтайхан ууж ажилдаа яарлаа... Ажил их, үр бүтээлтэй. Нэр хүнд, цалин мөнгө, орон гэр дутагдаад байх зүйл алга. Амьдралын оргилуун үе гэрэл гэгээтэй. Миний амьдрал гэрэл гэгээтэй юмаа.

            Насны нар. Багадаа бүхнээс түрүүнд л болох болохгүй зүйл сэдэж, оролдож явсан би унаж, босож байхдаа хичнээн тэнүүн жаргалтай байгаа вэ? Амьдралаа урам зоригтой эхлүүлсэн. Үд дунд эрч хүчээр дүүрэн насанд минь нар ямар хурц шараа вэ? Замыг минь нэвт гэрэлтүүлж, болохгүй бүхнийг шатаан байжээ тэр нар. Би одоо л ухарч байна. Яг энэ мөчид үдэш болж, нар хэвийсэн байна. Тайван амгалан. Үр ач нар маань тэнгэрт түгсэн олон одод мэт... намайг тойрч дотор нь аниргүй, амирлангуй.

О.Гүндэгмаа /2008-08-20 10:05/

Олимп студи


Comments

Popular posts from this blog

Нууц амраг

Зүгээр л