from bajig 5
2007-11-10 00:16:11
ХАврын шалгалтандаа бэлдэхээр нэгнийдээ цуглан бужигналдсаар харанхуй боллоо. Ангийн даргыг хүргэж өгөе гэж хэд хэдэн хөвгүүн шалсан боловч тэрээр "зүгээр" гээд гараад явав.
Гэр ойрхон тул ангийнхантайгаа ярьсан олон гэгээлэг зүйлийг бодон инээмсэглэн алхана. Ирээдүйн хань, үр хүүхдээ мөрөөдөн хүйтэн жаврыг ч үл анзаарах түүнтэй хэн нэгэн зэрэгцэн ирсэнийг ч анзаарсангүй. Гэнэт мэдээд бага зэрэг цочсон ч элдэв муу юм бодсонгүй. Угаас түүнийг хаа явсан газар нь хөвгүүд ээрэн байдаг билээ.

Энэ охин бол хэдий айлын бага хүүхэд боловч угын бие даасан, ухаалаг, анхнаасаа л дайчин бөгөөд тэрээр 2-р ангид байхдаа ангийг нь тараана гэсэн сургуулийн захиргаатай тэмцэн ангиа бүтнээр нь авч үлдэж байсан "айхтар толгой" юм.
Энэ л зангаараа үг өдсөн тэр залууд нүүр өгөөгүйд бухимдан байгааг нь анзаарсан ч үл тоов. Гэтэл тэр гэнэт догширч охин яаж ч чадсангүй...
Энэ үдшээс хойш сэтгэл тогтьоргүй, нэг л балрүү болсон түүний хэвлийд бяцхан хэн нэгэн бойжсоор буйг эхэндээ хэн ч анзаарсангүй. Мөрөөдөн явсан хүсэл нь шал өөрөөр эргэх болсонд хичнээн шаналавч тэр яах билээ. Охин энэ хавар 9-р ангиа төгсөж, зуны амралт эхэллээ. Гэдсэн дэхь хүүхэд нь томорсоор, сэтгэл нь улам шаналсаар... Бүр яваандаа тэрээр хямралд орж, хий юм харж, айн хашгирдаг, зугтаж гүйдэг, нуугддаг болов. 3намайг нэг арзгар үстэй юм авч ямах гээд байна" гээд л орон доороос орилох түүнийг эх нь хараад цөхөрч гүйцнэ.

Ээжийнх нь ах нар нэртэй, чадалтай лам нар байсан тул номын хүчээр хугацаанаасаа өмнө унах гээд байсанбяцхан үр, нялх эхийг тайвшируулан, тогтоожээ. Ингэсээр хавар хичээл орох дөхөв.
"Тогоо" гэдэстэй хичээлдээ чаж очинодоо хэмээн мөн л бодолд дарагдаж, зовон байлаа. Гэсэн хэдий ч 9 жил хашсан ангийн даргын үүрэг, түүнийг хүлээж, үргэлж хамт байдаг хамт олон нь түүнээр дутна. Тэгээд ч гэнэтхэн ирсэн хүндхэн бэлэгээ тосож аван, тэжээх хэрэгтэй түүнд боловсрол зайлшгүй хэрэгтэйг хамгийн сайн ойлгож байлаа.
9-р сарын 1. Бор форум, цагаан парчикаа амсан бяцхан ээж сургуульдаа очлоо. Ангийн андууд алт хэдийн түүний тухай мэдчихсэн халуун дотноор баяр хүргэн угтацгаасанд сэтгэл нь нилээд тайвширч эргээд өөртөө итгэлтэй "дарга" болов. Ангийнханы халамжинд хавгүй дээр 3 сарыг үдээд гайхамшигтай юм шиг, гайтай ч юм шиг нэгэн бяшхан ертөнцийг тосон авах цаг боллоо.
Эмнэлэгт төрөх дөхөн өвдөж байхдаа юу эсийг бодох .... Нэг мэдэхнээ төрөх орон дээр хэвтэж байв. Эмчийн даалгавараар дүлж, амьсгалсаар хичнээн их өвдсөн ч шүд зуун, яс заасаар хэдхэн мөчийн дараа ххүүхдийн хашгираан сонслоо. Эгшиглэнтэй ч энэлэнтэй ч ......

Comments