from Banjig 7

 эр хүний тэвэрт


Эцэггүй хүний толгой том, эхгүй хүний бөгс том....

Эцэггүй хүний толгой том болхоор эр хүн налж унаад байдаг юм боловуу
Эхгүй хүний бөгс томыг энэ бие даан ч үзээгүй юм байна өө. хэхэ

Надтай зөрөх эмэгтэйчүүд, эхчүүд, эгч нар байхыг үгүйсгэхгүй. Гэвч өөрийнхөөрөө л бичиж байна.

Эр хүний мөрийг түшээд, хайранд нь биш гэхэд халамжинд нь халуу дүүгээд сууж байхад хичнээн жаргалтай.
Энэ насаа үрдээ зориулана гэхээс балчир оюуныг минь залж, тэнэгхэн, гэнэхэн намайг түшин тулан явах хүнийг л гэнэ.
Үргэлж нялхран суухгүй ээ, Хатуужилтай байж үрийг нь өсгөнө. ухаалаг байж бахархал нь болно
Үргэлж хамт зогсон биенээ л гэх тэр ханиа биеээсээ илүү хайрлаж, хэрэгтэй үед хүү шигээ л зэмлэнэ.
Хүмүүс хараад атаархадаг, найз нар бултаар бахархадаг, баяр хөөрөөр дүүрэн, амгалан гэрийн эзэгтэй болно би
Үр минь аавийгаа дуурайж, ээждээ итгэдэг халуухан жаргалтай гэр бүлийн галыг би манаж, тулгыг би зүлгэнэ.

Миний биш ч бүсгүй хүний багана та бүү ганхаач
Бусдын биш өөрийн гэж бүсгүйчүүлээ өмгөөлөөч
Монгол эрчүүдээ гэсэн бахархалыг минь хэн ч булаахгүй, би амлая
Болдоггүй бордоо мэдүүлсэн эрэнцэрүүд надад хамаагүй, битгий гэж гуйя

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л