from Banjig - 4
Зөвхөн миний эрхийн өдөр .... Юу хийх вэ? Эрхээ хамгаалах ёстой гэдэг. Тэгхээр хамгаалах гэж байгаа эрх маань зөрчигдсөн байх ёстой....? Надад зөрчигдсөн эрх байгаа бил үү? Ер нь би амьд явах, сурч боловсрох, хамгаалуулах, насанд хүртлээ асран халамжлуулах эрхтэй, бүх хүнтэй эрх тэгш байх, үзэл бодлоо илэрхийлэх, нэгдэн нийлэх, ... өөр ер нь юу байдын болоо? (үүнээс өөрийг мэддэг хүн байвал 91150246 руу мэссэж бичүүл би байрлана аа!) Аан бас тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэхдээ ямар ганцаараа жагсалтай нь биш. Энэ ч ёстой надад падгүй эрх.
За мэддэг хэдэн эрх маань зөрчигдөж үү? Тооцоо гаргая:
1. Би өглөө өөрийгөө чимхэж үзсэн өвдөжийнэ лээ. Амьд байгаа бас нэг баталгаа бол усанд толгойгоо дүрсэн чинь амьсгалаж болохгүй байсан. Заавал яагаад ингэж шалгасан бэ? Гэхээр... байнга л агаар залгиж, бохирдуулж яавдаг болхоор тэр агаарын үнэ цэнийг заримдаа мэдэхгүй, амьсгалаад байгаагаа ч мартчихсан байдаг юм шиг байна лээ. Хэхэ тэгэхээр амьд яваагаа мартсан би эрхээ эдэлж бугаа ч анзаарсангүй явжээ. За тэгээд усаас толгойгоо гаргаад лаг гүнзгий сайхан амьсгаа авах гэсэн чинь энэ агаар авах юмгүй өмхий байсаныг мэдрэв. Агааргүй бол амьд явахгүй шд... Миний эрхийг боогдуулсан байна!!! Хэн агаар бохирдуулав? Үүний эсрэг ганцаараа жагсаал хийнээээ.....
2. Би Их сургуулийн 4-р ангийн оюунтан хүн. Эрхээ эдэлж л байна. Уг нь толгой гайгүй гэж өөрийгөө боддын. Ангид хичээл хийдэггүй хэдэн нөхдүүдийн дүн заримдаа дээгүүр гарчихсан байна өө, за энэ ч яахав би азгүйтсэн болог, тэгээд ч мэдэж байгаа хичээлийн маань л дүн тэр л дээ. Гэтэл зарим хичээл шал хэрэгцээгүй, агуулга давтагдсан байх тохиолдолд өөр үр ашигтай гэж бодсон зүйлээ хийхийг илүүд үзнэ. Байж сууж яддаг болхоор хичээл их тасалчихдаг юм :p Тэгхээр ирц чинь хүрэхгүй байна гээд шалгалтанд оруулахгүй унагаачихнна. Уг нь минийхээр бол хүн ухамсараараа хичээлийн агуулгын олж авахын тулд өөрөө хичээх ёстой, харин тухайн мэдлэгийг хаанаас, хэрхэн олж авах нь тухайн суралцагчын л эрх гэж боддог. Их сургуулын багш харин олгох ёстой мэдлэгийнхээ хүрээнд тогтсон шалгалтуудыг авч, үнэлгээ өгөх үүрэгтэй байвал жинхэнэ мэргэжилдээ эзэн боловсон хүчинүүд төрөх магадлал өсөх байх. Одоо бол нөхдүүдийг хүчээр ирц бүртгэнэ гээд авчирчихдаг... Нөгөө хэд нь надаас авхуулаад духаа хөндүүр ортол ширээ дэрлэж унтаад л... Нэгэнт л хичээлд нь худлаа үнэн суугаад байсан хүүхдээ унагачихаж чадахгүй, нөгөөх нь ч цагаа үрээд суусын болхоор цалинд нь дэмий ч хамаагүй нэг диплом авч аав ээжийнхээ амыг хаачих гээд л.... Үнэндээ би хархад би сурах эрхээ эдлэж байгаа мэт боловч эрх гэдэг өөрөө хувь хүний сонголтыг л хамгаалах хүч байх ёстой гэсэн утга нь алга болчиж. Би ч яахав сурах, эс сурах сонголтоо нэгэнт хийчихсөөн...
3. Хүн надад халдаж зодчоогүй л дээ. Хамгаалах гэхээр тэрийг л хэлдэг байлгүйдээ... Нэг багш маань орой дууджийна... Онц юм бодолгүй гараад л очсон. Хамгаалуулах гэдэгт энэ ордын болуу? Намайг хэн нь? Хэзээ нь? Хэрхэн? намайг хамгаалах байсын бол? Тэгэхээр би өөрийгөө л хамгаалахгүй бол ер нь л асуудалтай. Тэмцнээ....!
4. Би ч 21 хүрч яваа “хүүхэн” болчихсон болхоор эцэг эхээр асран хамгаалуулах эрх байхгүй болчихсон л доо. Тэгсэн хэрнээ л гэрийнхээ тогоонд өдий хүртэл хошуу дүрээд л... Санаа амарч юм аа даа. Хэхэ. Ээждээ очиж баярлаж байгаагаа илэрхийлэе дээ. Өлсөх үе гарч байсан ч ээж маань байгаа бүхнээ л шавхаж байсан, байгаа, ээ тэгээд, тусдаа гарсан ч шавхсаар л байх болов уу дөө. Анзааралгүй гомдол нэхээд зөндөө л уурыг нь хүргэж, цөхрүүлж байсан байхдаа. Эрх ээ гэж....
5. Бүх хүн эрх тэгш байх. Энэ бол угаасаа л асуудалтай. Өнөөдөр бол хэн дуугарсан нь л дуугүйгээ дарлах, дээрэлхэх, мөлжих, за бүр зөөлрүүлбэл илүүрхэж байгаа юм бишүү? Би бусадтай тэгш эрхтэй байх эрхтэй ч өөрөө л ямар нэг аргаар энэ эрхээ олж эдлэхгүй бол хохь нь л гэнэ шд. Тэр нь ч зөв. Эрхтэй гээд хэлээд байхад мэдэхгүйгээсээ болж хүний доогуур орж байгаа бол “дургүй ламыг дарж цол хүртээх” гээд хэн л зүтгэв гэж? Чи тэгэж зүтгэхүү? Би л лав өөрөө идчихээд л сууж байхаа бодно. Тэгхээр өөрийнхөө төлөө ямар нэг юм хийхээс....
6. Энэ нь дээрхтэй бараг л адил юм шиг харагдаж байна. А, гэхдээ учиртай юм шиг байгаамдаа. Би дүү нартаа үзэл бодолоо бол шууд хэлдэг. Би эгч нь юм чинь, Харин дарга, багшдаа бол бодож байж дуугарахгүй бол нэг буруу дуугарвал арын хэдэн сард нь бүх үг маань үнэнтэй, худалтайгаа үнэгүй болчихно. Зөв, мэдэрч ярих хэрэгтэй гэж. Харин Бүүр том дарга нарт бол миний үзэл бодол огт падгүй. Би өөрийгөө илэрхийлэх эрх ч үгүй. Яагаад гэвэл тэд өөр зиндааны хүмүүс.... Намайг сонсох хэрэг тэдэнд байхгүй. Гэвч би өөрийгөө хөгжүүлж тэд надаас үг сонсох гэж гуйдаг болох цаг удахгүй ирнэ гэжуагаа. Үүний тулд өрийгөө хаана ч очсон зөв илэрхийлдэг болох хэрэгтэй.
7. Тэгсэн яасан гээч? Би найзуудтайгаа юу хүссэнээ ярьж, шоудаж болно буюу нэгдэн нийлэх эрхээ эдэлсийн. Өөрийн эрхээ эдлэх ямар сайхан гээч.... Харин нэгдэн нийлж байгаад ширээ эвдэж, цонх хагалвөө. Хариуцлагаа хүлээх үүрэг байдаг юм байналээ. Өөрөөр хэлбэл би хариуцлагаа өөрөө хүлээх эрхтэй.
Тэгээд бас шоудсан хэргээ гаргаж, нэг “юм” хийцгээхээр болсон. Миний энэ эрх зөрчигдөх болов уу? Бидэнд амжилт хүсээрэй!
Надад эрх байгаа юм байна. Харин өөрөө боломжоо олох ёстой болох нь ээ.... ядаргаа..... залхуутайийн, (өөр хэн нэгэн хүн: хохьчинь. Чамд бас сонголт хийх эрх байгаа)
Comments