From banjig 2

 Би ОЗОН-ийг ингэж мөрөөдөж байна

ОЗОН цоо шинээр байгуулагдаад, шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажилуудаа эхлүүлэх гээд дуншиж байна уу даа...

Би гэдэг хүн бусдын нүдэнд хөнгөн хийсвэр, тогтворгүй, за өөр янз янзаар хэлэгдэн байж (том гавъяа байгуулсан юм шиг.хэхэ) энэ байгууллагыг үнэхээр цаашид хөгжин тэлээсэй гэдэг хүслээрээ том биш ч бас л багагүй золиос гарчихаад сууж байгаа хүн.

Ирээдүйд...ирээдүй ч гэж дээ 4 жилийн дараа Монгол маань олон улсад эх орныхоо төлөө нэрээ гарган өрсөлдөх шинэ залуу боловсон хүчин, шилдэг, яадварлаг мэргэжилтэнгүүдтэй болно гэж мөрөөдөж байна. Ингээд бичхээр өнгөрснөө, одоогоо үгүйсгэж байна гэж битгий буруутгаарай, чадварлаг сайн ажилтан, эрдэмтэд, авъяастнууд зөндөө олон байна. Би тэднээрээ бахархаж, үлгэр жишээ авалгүй яахав. бас тэр хэмжээний, магадгүй бүр их хүн гадаадад ажиллаж, амьдарч байна. Аргагүй хаана өөрийг нь үнэлэж байна тэнд л амьдрана. Эх орндоо хайртай гээд хотоо манаад суух гэдэг нэг талаараа буруу. Гадаадад очоод толгой цохисон боловсон хүчин Монгол хүн.... Би Монгол хүн гээд нүүр бардам хэлж байхдаа Монголоос өөр юуг сурталчилж байгаа гэж? 

Харин Би тэнийг үнэлэж дэмждэг бол тэд гадагшаа яасан гэж зугтах вэ? "Би дүү чинь юм чинь, надаа үүнийгээ зүгээр өгчих л дөө..." гэж хэлдэггүй бол тэд баян байж чадна шүү дээ... за нөгөө талаас би Монголдоо супер зэрэглэлтэй л байхгүй бол алхам бүрдээ л цохиулна.

Гутал гэж юу вэ? гээд асуухаар нэг нь хүрч ирээд "энийг хэлдийн" гээд нэг сайн шанаадана. Малгайг яах гэж өмсдийн бол гэхээд нөгөө нь ирээд "ингэх гэж" гэнгүүтээ элэгдээд авна. Би бүх юмыг өөрөө л мэдэж байхгүй бол бүгд л надтай адил мэдэмхий улсууд. Над шиг хийж чадах ч юмгүй, чадахгүй ч юмгүй "супер"-үүд. Энэ сэтгэлгээг л ОЗОН өөрчлөөсөй гэж хүсэж байна. Чаддаг юмаа чаддаг байж бусдыгаа дэмжих, чаддаггүй юмаа бусдаас авч бусдыгаа дэмжих...

Тэр цагт хууль нь гууль байсан ч хэрэгжиж, гууль нь алтны хажууд ч хэвээрээ үлдээд ирхээр би өөрийнхөөрөө байж, улсаараа бахардаах ирхэд хүүхдүүд маань бидэнд шаардлага тавьж буруу систем зөв байхаас аргагүйд хүрнэ. Одоо бол зөв систем ч буруу байхаас аргагүй нийгэм шүү дээ...

Гэхдээ би энэ цагт, энэ нийгэмд төрсөндөө баяртай байдаг. эрт ирсэн бол хүмүүс одоо шиг өөрчлөгдөж, ухаарч эхлээгүй, би гэдэг хүн тэдний нэг, хог тариалагч, хоцорсон бол хүүхэддээ "байсан гэсэн"-гийн үлгэр ярьсан хаа нэг гадаад овогтой "Монгол байх байсан" хадагтай болох байсан бизээ.

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л