From bajig 6

 Сайн байна уу миний ээжээ


Дулаахан хэвлийд тань хяслангар олдсон намайг
Далай их хайраараа хүн болгосон таньдаа бичиж байна.
Хэвлээс унахдаа таныг хайж уйлсан
Хайш яайш гишгэн таныг хөөж хөлд орсон
Ээрч мууран байж таныг дуудан ярьж сурсан
Энхрийлэлд чинь өсөж, зэмлэлд чинь ухаажсаар....

Ээжээ, Охин нь одоо том болсоон. Таныгаа баярлуулахсан гэж боддог болсон. Өөр хэнд ч биш таньдаа л би итгэдэг. Өөрөөсөө ч илүү таныгаа л би хайрладаг. Үйлдэл болгоноороо таньдаа итгэл төрүүлхийг хүсдэг. хийсэн бүтээсэн болгоныг минь бусдад гайхуулаасай гэж боддог. Нойргүй хонохдоо ядардаггүй юмаа, үр чинь. Уурыг чинь хүргэчихээрээ туйлдаж унадаг юм. Хоолгүй гээд өлсдөггүй юмаа, үр чинь. Сэтгэлийг чинь зовоочихоод хатаж гунддаг юм сэтгэл минь.

Эхийн санаа үрд, үрийн санаа... Таныг би мэднээ, дүү бид 2-ийг л гэж амьд явдаг. Харин охин нь хэзээ ч хаданд санаархаагүйд минь итгээрэй. Хэтэрхий их хайр чинь хоргодохгүй байхын аргагүй, холдхын зүрх хүрэхгүй. Өөрт чинь уухаажсанаа ойлгуулах гэж охин нь хичээж байна.

Өглөө босоод "хөөрхөн байна" гэвэл чинь тэр өдөржин хэнд ч дийлдэхгүй, өртөө итгэлтэй байдаг. Өө хэлхэд чинь тоохгүй гарсан өдрөө өөрөө ч толинд харахаас ичээд байдаг би. Хүсэлтийг чинь ойлгож амжаагүй байхдаа ч шууд л дагадаг. өөрийн минь бодлоос зөрж байхад ч тандаа шууд л итгэдэг. Хааяа үнэнээ хэлчихээд өөрийнхөөрөө зүтгэх үедээ, надад итгэдэг итгэлийг чинь л мэдрэхийг хүсдэг юм шүү.

Ачыг чинь хариулнаа ээжээ, гэвч шүүдрээр биш хөлсөөрөө, нэг удаа биш боломж олгох өдөр бүрд цай чанаж өгнө. Баярын чинь нулимсаар би унаалж, бахдалт сэтгэлээр чинь би хооллох болно.

Дэргэд чинь байхгүй үед санаагаа бүү чилээгээрэй.
Дандаа биш ч үрдээ зэмлэл хайрлаарай
Надад өгдөг урам чинь багадахгүй ээ ээжээ
Намайг хэзээд дэмждэг та л байхад би жаргалтай
Дахиад нэг ч зүйл миний төлөө хийхгүй байсан ч
Дэндүү эх хайр чинь л надад хангалттай
Нас нэмсэн ч сэтгэл нь бадарсаар буй таныхаа
Итгэлийг охин чинь хэзээ ч алдахгүй ээ, үүнд минь итгээрэй

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л