from banjig 8

 эрчүүд....., эрцүүл....?


Халхын сайхан эрд харахаас өмнө татагдав
Хайртдаа бичсэн нийтлэлийг нь уншиж нэг бахархав
Анх уулзсан өдрөө өөртөө итгэн бардав
Ахиад нэг уулзахдаа түүнд гомдон, уурсах ч одоо хаашаа юм.
Ахын бичсэнийг нэг уншаад
Алагхан зүрх догдолсон
Ахиулж нэг уншаад
Танхилхан түүнд нь атаархсан
Харин нэг уулзаад
Хайрыг бөхөөв гэж бардсан
Харин 2 хартал анхилхан эгээг ч өрөвдөв
Гэнэхэн өөрийгөө ч шоолов

Эрцүүл болъёо гэж хэлэхдээ, Эрчүүдийгээ огт дайруулаагүй юмшүү
Эр хүний ухаан биш эрхтэнд захирагдсан эргүү харцуулд л гоморхсон юм.
Эрцүүл эрчүүдийг ялгах ч яахав, би бичигхэн толгой
Энэ монголын ноён нуруу жинхэнэ эрчүүдээ хүндэлдэг ээ, би гэнэн толгой
Амьдрах сайхаан, гэхдээ амьдарч байх үед шүү дээ

Гар хуруунд аа бөгж сэлт хийхгүй гээд хэн хаа холдох билээ? Хорвоод ирсэн бол утгагүй байсан ч амьдрахгүй гээд яах ч билээ. Нэгэнт л богино настай бол нас хайрла гэж уйлаад ч явахгүй байх аргагүй.

Ханьсахын жаргал эдлэхгүй гэж гүйхийн орд цугтаа бүтээе гээд алхвал хамт байхын учир тэр. Уйлж өөрийгөө зүхэхийн оронд урдахаа хийгээд явбал ядаж бусдад чи утга учир нь болно. Уйлахын оронд бага ч болов бүтээл гаргавал бие үгүй гээлээ ч нэр амьдрана. 
ГэдНүГ сууж байв

Гүн харанхуйд биш

Гэрэлтэй өрөөндөө

Ганцаараа биш л дээ

Гурвалсан сэтгэлтэйгээ

Санасан уу, үгүй

Мартсан уу, үгүй

Тэгвэл явахуу, тэгэе.

мэдэхгүй
мэдэхгүй,
би юу мэдэхээ мэддэггүй ээ, бас юу мэдэхгүйгээ ч мэддэггүй....
Би өөрийн хэн болохыг мэдэхгүй, бусад хэн бэ гэдгийг ч мэдэхгүй....

бодвоос,
    Мэддэг гэхээр дутаад, илүү мэдэх хэрэгтэй болох....,би үүнийг мэдэхгүй гээд хэлхээр түүний тухай сонссон буюу мэддг ч юм шиг болж таарах...,тэгхээр ойлгох гэдэг....?
    Би өөрийн үс, зүс, өнгө үнэрийг, зан авир, ухаан, сэтгэлгээ мэднэ.... гэтэл хүмүүс бас л өөр өөрийн нүдээр харна, дүгнэнэ. (...гээд би би хэвээрээ л үлдэнэ л дээ :Р ) Бусдыг би өөрийнхөөрөө ойлгож, туслах, эсвэл өрсөлдөх сэтгэл төрөвч, хэсэг хугацаа өнгөрөхөд ... би ч, тэд ч цоо шинэ..
.
Харин,
Би юу мэдмээр байгаагаа мэднэ.Юу мэдэх ёстойгоо мэднэ.
Би удахгүй хэн болохыгоо мэднэ. Бусдыг хэрхэн хүндлэхээ мэднэ
.
БИ
    Би хэзээд хүн хэвээрээ үлдэх болно. Би мөнгөтэй хүн болж хүмүүст итгэл найдвар, урам, дэм өгөх болно. Би шудрага зүйлийн төлөө, шурга бустай илүү хүчтэй аргаар тэмцэх болно. Алдар нэр эрх мэдлийн төлөө шүү дээ.Би хүнийг сонсож, ойлгож, хүндлэгдэж, удирдаж сурах ёстой...
    Би дарга биш дагалдагч байж сурснаар хүмүүст хүндлэлийг, ажилдаа арга барилийг олох болно. Ядуусыг дэмжиж, баячуудыг сонсох болно.

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л