Нууц амраг
Яг үнэн, Хүн ер нь их давруу юм.Хамгийн анх нууц амраг гэдэг гутамшиг, тийм явдалтай хүн бол ичгүүртй, хормойн донтон гэх зэргээр боддог байлаа. Том болоод, хүмүүсийг танид, элдэв зүйлтэй учираад /юутай учирсанаа дараа бичнээ./ уулзаад ирсний дараа "нууц амраггүй хүн гэж байхгүй. Гол нь л баригдаж, ханийнхаа сэтгэлд сэв суулгахгүй явах ёстой юм байна." гэдэг дүгнэлтэнд хүрсэнсэн. Тэгээд л хүндэлдэг хайрладаг хүмүүсээ ч харсан, жаргалтай сайхан хосуудыг ч харсан нэг л утгагүй, "яаж ингэж жүжиглж байнаа.... цаанаа аль аль нь л юмтай байгаашд." гэсэн бодол толгойд орж ирээд л намайгаа зовоож, "ер нь хүнтэй суух хэрэг байна уу" гэх мэт бодолууд зүрх сэтгэл, үзэл бодолд минь байр сууриа олж, тархинд минь тухлаад авлаа. Хэдий энэ нь миний дотор хүнтэй зөрчилдөж байсан ч тэр тусмаа өөрийн бодолоо зөвтгөхийн тулд элдэв жишээ баримтыг хайн илрүүлж, өөрийн дотор хүнтэй зэвүүн их тэмцэл хийвэй.
Хайрт ханитайгаа ч хамгийн анх уулзаад,/анхны уулзалт дээрээ гэсэн үг шүү дээ/ Нэг л мэдэхнээ яриа маань энэ сэдэврүү хазайж, би бас л өөрийн үзэл бодолоо батлахаар баахан юм ярьж байсан. Тэр сайхан залууг миний хань болчих юм гэж хэн санах вэ дээ.....
Уулзаж, болзож эхэлсэний дараа ч энэ үзэл минь байсаар л байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу бидэнд тохиолдсон нэг явдалын дараа /хүсвэл энэ тухай бас дараа бичнэ." "Тэр минь намайг хэзээ ч хуурахгүй юм байна" гэж би итгэсэн. Үүний дараа бүх амьдралаа энэ хүнтэй хамт өнгөрөөе гэсэн шийд гаргахад надад илүү хялбар болсон юм. Гэсэн хэдий ч би өөрөө түүнийг хуурах л өдөр ирнэ дээ гэж итгэсэн хэвээр л байлаа. Ирсэн ч юм.
Бид бүх цаг хугацааг хамт өнгөрөөн өнгөрөөсөөр түүнийгээ гомдоох вий гэхээс айдаг болов. Урьдийнхаас илүү болгоомжилж, өөрийгөө элдэв хүнд байдалд оруулахгүйг хичээх боллоо.
Харин нэг л өдөр би иймэрхүү хүнд байдалд орсондоо. Би нөхөрөө хуурах болчихов.
Гэхдээ би энэ байдлаас маш хялбархан гарч чадсан. Маш амархан шүү. Учир нь яг ийм үед тэр нэг залууг хараад "Энэ миний нөхөрийн хаана нь ч хүрэхгүй, тэр надад ямар ч шинэ зүйл, илүү хайр халамж, хүндлэл, дулаан, дотно, галзуу, сайхан зүйлийг нөхөрөөс минь өөрөөр, эсвэл шинээр мэдрүүлэхгүй." гэдэгийг тов тодорхой мэдэж, би ч аль хэзээний "хайртыгаа хэзээ ч хуурах хүсэлгүй болсон байв" Тэр өрөөнөөс гараад хайрт руугаа харьж явах замдаа өөрөөрөө хичнээн бахархаж, баярлаж байв. Бас сэтгэлд байсан асар том дарамт алга болчихсон. "Юун дарамт?" гэжүү, би хэзээ нэг цагт нөхөрөө хуурч, түүндээ баригдахгүй байсан ч буруу юм хийчихнэ дээ" гэсэн бодол, ийм зүйл болгохгүй юмсан гэж байнга бодож, хичээж явсан маань надад хичнээн дарамттай байсан гэж санана. Ханийн минь бүтэн 5 жилийн асар их /бүр заримдаа зугтаамаар/ халамж, анхаарал, хүндлэл надад өөртөө итгэх, өөрийн минь үнэ цэнийг ойлгуулж өгхөд бүтэн 5 жил болсон байна гэж.
Тэгсэн ч юм ингээд дууссангүй ээ.
Саяханаас өөр нэг хүнд татагдах боллоо. ХАрхаараа сандарч, доглох болов. Юм ярихаар, нүүррүү нь харахаар л өөрийн эрхгүй инээмсэглэмээр болоод... л. Тэр залуу их мэдрэмжтэй, ухаалаг. Гэсэн ч түүний олон сул талыг нь харж чадаж байгаа болхоор миний нүд онгорхой байна. Энэ бол шоорхол. Би ч тэгээд дурламхай, уйдамхай хүндээ....
Тэгээд л би өөрөөсөө "энэ яг юу болоод байна? яагаад ийм зүйл болов" гэх мэт баахан бодол, асуулт өөртөө тавив. Хариултаа ч олсон.
Эмэгтэй эрэгтэй гэлтгүй ихэнх хүн аль ч талаараа бусдад үнэлэгдэн, таалагдаж, түүнийгээ мэдрэх хүсэлтэй байдаг. Би ч бас ийм. Бас эсрэг хүйсний хүн өөрийг нь сонирхон дурлаж байгааг мэдрэх нь тухайн хүн өөр хүнд хайртай эсэхээс үл хамааран тааламжтай байдаг юм шиг. Нэгэнт энэ мэдрэмж тааламжтай учираас илүү их мэдэрхийг хүссэндээ өөрөө ч хариу үзүүлэх юмуу эсвэл зүгээр л "энэ үнэхээр надад талтай юу, үгүй юмуу?" гэж сонирхож эхэлдэг байна. Ер нь ч бусдын сээтэгнэсэн харцанд ээрэгдэн, ичингүйрч явах чинь тийм ч муу зүйл бишээ. Ингээд л бүх романс эхэлдэг байна. Хань ижилдээ хайртай мөртлөө, салахгүй хамт баймаар байгаа хирнээ бусдад татагддаг нь ийм л учиртай юм шиг. Аан харин ханидаа нэгэнт хайргүй болчихсон хүний тухайд би огт яриагүй юм шүү.
За тэгээд шинэ доглолын минь тухайд: Би тэр залуутай ярьж, тэмүүлж, олны дунд харц шидэлцэн байх нь л надад сайхан. Их сайндаа аминчхан хэдэн үг сонирхож, бие биедээ сайн, дотно найз нь болвол л туйлын зорилго гэсэн үг. Харин түүнтэй секс хийх ч юмуу нэг тийм өөр хүсэл огт төрөхгүйгээр барахгүй хэрэв энэ тухай бодолд орж ирвэл тэр нь ёстой жигшүүртэй, заваан санагдах биз. Би хэзээ ч тэгэж хүний ханийг уруу татн, өөрөө өөрийнхөө үнэ цэнэ, сайн сайхныг гутаахгүй. Миний 1 тэнэг үйлдэл наанадаж 4, цаашилбал үр хүүхэд гээд хэдэн ч хүний сэтгэлийг сэвтүүлж болно. Гэтэл тэр 1 үйлдэл ямар ч шинэ содон, үнэ цэнэтэй зүйлгүй гээд бодхоор 10,000,000 төгрөгөөр зажлаад хаях нэг ширхэг бохь авч байгаатай л адил.

Секс бол секс шүү дээ. хэнтэй ч хийсэн үйл хөдлөл нь адилхан. харин үнэ цэнэ, харилцан хүндлэл, илэн далангүй байдал, бүтээлч сониуч зан, эрэл хайгуул л түүний амт шимтийг шийднэ. Нөхөр бид хоёрын хувьд энэ тал дээр асуудалгүй учираас өөр хэн ч сексийн хувьд надад хэрэггүй. Гагцхүү ний нуугүй ярилцаж, итгэл даах, бие биеээ битүүтэн санацгаах тийм гэгээн, нандин, гэм зэмгүй харилцаанаас бол би татгалзахгүйээ.
Comments