From Banjig 3

 Өмөөрөх шүлэг

Хоолны давс чанга байна

Нулимсаар амталсан юм арга ч үгүй биз

Хүний дотор өчүүхэн юм

Нас нь богино юм арга ч үгүй биз

Миний эрүү хөшсөн байна

Хүчтэй алгадуулсан арга ч үгүй биз

Монголын хөгжил дорой байна

Хүмүүс нь хараагүй юм арга ч үгүй биз

Халбаган дахь хоол халуун байна

Саяхан утгасан юм арга ч үгүй биз

Миний амьдрал утгагүй байна

Хариуцлага хүлээхгүй юм чинь аргагүй ч үгүй биз

Гоймон огт идүүргүй юм

Хөндий болхоор арга ч үгүй биз

Хүнд итгэх хэцүү болж

Хоосон сэтгэлтэй юм хойно арга ч үгүй биз

Нохой дэмий хуцаж л байна

Ойлгохгүй бидэнд арга ч үгүй биз

Чи шүлгийг минь ойлгосонгүй

Минийх юм чинь арга ч үгүй биз


хувиа хичээ!

Хувиа бодох гэдэг нь ямар утгатай вэ? Халаасанд байгаа чихрээ ганцаараа идэх үү? Өөрийн ажлаа дуусчихаад хажуудах хүндээ туслахгүй орхиод явах уу? Адилхан ядарч байж, гомдол нэхэн ядаргаатахыг хэлдэг юмуу?

 

Миний бодлоор өөрийхнөө төлөө бусдыг ажиллуулах, тэгэхдээ бүр тэд өөрсдөө хүсээд, баяртайгаар миний ажлыг хиж өгч байвал би жинхэнэ утгаар нь хувиа бодож чаджээ гэсэн үг. Бас

 

Доод талаасаа татагдахгүй байж, дээд талаасаа дээд зэргээр зүүгдэж чадаж байаа гэдэг мөн л хувиа хичээж чадсан гэдэг асуудал.

 

Өөрийгөө өөрт хэрэгтэй зүйлээр хөгжүүлж, байгаадаа сэтгэл хангалуун байхын төлөө хийсэн бүх үйлдэл...

 

Бүгд амиа бодчихлээр эх орон% Монгол хэцүүдэх нь дээ? Тийм, аргагүй шд. Бүх юмаа Монголдоо хийдэг, хүмүүс нь хийсэндээ цадаад, хийгээгүй нь байгаадаа хангалуун байгаад ирхээр гадаад ертөнц, дэлхийтэй харилцах гэдэг асуудал... Төрөөс, ер нь өөр хэн нэгнээс гуйлга гухаа болиод, хүчирхэгжээд ирвэл гаднаас хөрөнгө оруулалт хийж байсан нөхдүүд өс санаад% барьсан башин маань Саддамд тоогдоод, тероруудын заналтанд өртөөд, ороод ирхээр чинь... Ээддээ энэ Монгол хэцүүдэнэ хэцүүдэнэ.

 

Хэхэ, Баян хүнийхээ тоогоор улс хүчирхэгжидэг бол хүн бүр хувиа хичээгээд ирхэд л хангалттай, А гэхдээ, жинхэнэ утгаар нь хулиа хичээх хэрэгтэй гэж!

 

Хэрвээ их чихэр идмээр байвал өөрийнхийгөө бусадтай хуваачих. Тэгээд л ....

Хэрвээ өөрийхөө ажлыг бусдаар хийлгэмээр байвал бусдын ажилд өөрийхөө чаддаг ч юму, дуртай зүйлээ хийж өгөөд л боллоо.

Чи ганцаараа хамгийн шилдэг нь баймаар байвал юм хийхгүй байгаа нөхдүүдээс холхон байж хувиа хичээ.

Эсвэл хамгийн сайн нь баймаар бол мэддэг бүхнээ бусдадаа заа.

 

Хувта хичээхийн тулд бусдад тусал. Туслахдаа, хийж байгаа бүх ажлаасаа өөрт ашигтай талыг олж харж байх хэрэгтэй.  Энэ л хувиа хичээх болохоос мөнгө бол ашгийн хамгийн бага хэлбэр ч байж болох вм. Тэр тусмаа залуусын хувьд.

 

Өөртөө хэрэгтэй бүхнийг олж авах энэ л хувиа хичээх болхоос дээрэм, хуншгүй, өөдгүй зан бол харин ч эсэргээр чамд давуу талыг хэзээ ч бий болгохгүй. Нэг алхана, 2 дахи дээрээ хэцүүдэнэ, 3 дахь алхам дээр хүмүүс чамайг ашиглан хувиа хичээсэн байхвий дээ!


Би жаргалтай хүн

Би ер нь муу хүн.Харж байгаа зүйлээ л анхаарч, холдоод явхаар нь хаячихдаг хэнэггүй хүн.

Би заримдаа сайн хүн. Хүнийг ойлгож, тус болж чадсанаа мэдэрвэл нисчихдэг хөнгөн хүн.

Бас би шалиг хүн. Хүн болгоны сайныг харж дурлачихаад мууг нь тоодгүй гэнэн хүн.

Би гэхдээ хэрсүү хүн. Хүндхэн асуудалд орж үзэчихсэн, тааж сурчихсан ч сайхан сэтгэл, хүн чанарт итгэчихдэг хаширдаггүй толгой.

Харин хэнд ч хэлнэ би жаргалтай хүн. Хүнд гомддоггүй, гомдоод ууралдаггүй, уужим сэтгэлтэй Монгол хүн. 

Хар санаж, хир тоодгүй халтар хэдийч хүнлэг хүн

Гомдол нэхэж, гунигт автдаггүй мэдрэмтгий хирнээ хатуужсан хүн

Шувуудыг цуглартал дуулахгүй ч харанхуйг гэрэлтүүлж чадах цоглог хүн

Хэвлийдэх үрээ алдсан ч хүнд "mom" гэж дуудуулсан азтай хүн

Өөрөө хийж бүтээсэн зүйлгүй ч хүнд "багш" гэж нэрлүүлсэн адтай толгой би.

Аз жаргалаа үгүйсгэвэл амьдрал инээдээ барьж дийлэхгүй биз. бусдад төвөг болчихно.

Би зовлонтой хүн гэвэл чи инээдээ барьж чадахгүй биз, ажилд чинь садаа болчихно.

(миний зовлон чамд хөнгөн надад хүнд байж болох бас чиний асуулт надад хялбар байж ч магад шүү дээ!) Би жаргалтай хүн.

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л