Хайраа халуунаар нь хадгалах

Гэр бүлтэй болоод хэдэн жил болхоор, хайр хуучирч хөрж эхэлдэг шүү дээ. Хайр нь хөрөөгүй байсан ч нэг л сонин, тэмүүлэл, догдлол байхгүй болж, бүгд л яг нэг хэвийн болоод ирэхийг хуучирах гээд байгаа юм. Хөрөх гэдэг бол мэдээж бие биеээ сонирхохоо больж, бие биедээ татагдахгүй, нэгнээ тоохгүй, товчхондоо хайргүй болохыг хэлж байна.
Ихэнх хүмүүс "хүнтэй удаан үерхэж, таниж мэдэж байж гэрлэнэ" гэх юмуу "Өдий олон жил ханилчихаад/үерхчихээд одоо хүртэл таниагүй байж" гэх мэт ярьдаг. Гэтэл хүнийг таньж дуусна гэдэг далайг шанагаар хэмжиж дуусна гэдэгтэй утга нэг. Мөн хүнийг таньж байж хайрлана гэдэг бүр ч боломжгүй зүйл. Учир нь бидний амьдралын түмэн учирал, мянган тохиолоос бид суралцаж, тэдгээрд дүгнэлт хийн, амьдралдаа хэрэгжүүлж, хаяж, ер нь л хэн хүнгүй байнга өөрчлөгдөж байдаг. Ийм хүнийг таниад хайрлах биш ХАЙРААРАА ТАНИЖ авбал хамт өөрчлөгдөн шинэчилэгдэж, жаргалтай байж чадна.
Миний бодлоор хүн хайрынхаа халуун дээр хамт амьдраад, тэр дүрэлзсэн хайраараа бие биеийнхээ сул талыг нөхөж, муу зуршилыг засаж, зарим тааруухан зан чанартай нь эвлэрч авах хэрэгтэй. Гэвч үүгээрээ би таалагдсан л бол хамт амьдраад бай гж хэлээгүй юм шүү. Хэн хэнэгтэй учирахаасаа өмнө ямар хүн хүсэж байгаагаа маш шударгаар, тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь: Хүн чанартай, эсвэл Хатуу чанга, Ажилсаг, Халамжтай, Гүндүүгүй, гэх мэт. Энэ тодорхойлолт чинь тамхи татдаггүй, хөгжим дуртай гэх мэт энгийн нэг дадал зуршилын байхаасаа илүү хувь хүний мөн чанарт чиглэсэн байвал илүү оновчтой байх болно. Учир нь дадал зуршилыг засаж залруулж болох бөгөөд харин мөн чанар бол ямар ч үед өөрчлөгдөхгүй юм.
Ингээд нэгэнт чи өөрийн хүссэн мөн чанар бүхий хүнийг олсон бол, энэ хүн үнэхээр миний бодож байгаа шиг хүн мөн үү гэдэгийг батлах хайгуул, судалгаа хийх хэрэгтэй. Тэрнээс биш, ийм хоолонд дуртай дургүй гэх мэт бол хайрлах хүнээ таниж байгаа асуудлын хэт өчүүхэн хэсэг. Иймэрхүү сонирхол нь хүн бүхэнд байнга л их бага хэмжээгээр өөрчлөгдөж байдаг.
Нэгэнт чи өөрийн ханиа олсон бол дээр хэлсэнчлэн итгэлтэйгээр амьдралаа эхлүүлэх хэрэгтэй. Хосуудын харилцаа хэдэн үе шаттай. Гал халуун үе - Дасах үе - Сул талуудаа мэдэрэх үе - Үзэн ядах үе - Ойлголцох - Дахин асах/идэвхигүй болох.Энэ шатууд нь хосын харилцаа, идэвхи, зан араншин, онцлогоос хамаарч ямарч хугаццатай байж болно.
Гал халуун үе бол хамгийн жаргалтай, харалган үе.
Дасах үе бие биегүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрч, тэмүүлэх үе /Ингээд гэрлэнэ, хамт амьдарна/.
Сул талаа мэдрэх үе - энэ үед хоёр өөр орчин, хоёр өөр дадал зуршил, үзэл бодол дунд байсан хүмүүс нэг дор ороод ирхээр өөрсдийн орчинг өөр өөрийн төрсөн гэр шиг байлгахаар оролдоцгоож эхлэнэ. Мэдээж нэг гэрт хоёр айл байлгах боломжгүй шүү дээ. Ийм үед эмэгтэй хүн хамгийн их ухаан зарж, бүхнийг зохицуулах хэрэгтэй. Ер нь эрэгтэй хүн голот залгуулдаг учир болж өгвөл нөхөрийгөө хүндэлж, дагах хэрэгтэй. /Миний л үзэл/ Ингэж чадахгүй бол асуудал тун хүндэрнэ.
Үзэн ядах үе - Бие биедээ хичнээн хайртай байсан ч эр орой энэ үед заавал ордог. Ийм үед түүний бүх л юм нь тэнэг харагдаж, үг л дуугарвал хэрүүл болчих гээд л.... ер нь их хүнд. Ийм үед анхы учирал, гал халуун үеийн дурсамж, ирээдүйн тухай мөрөөдөл чинь л та хоёрын харилцааг авч үлдэнэ.
Ойлголцох үе - Хайртынхаа дутууг нөхөж, бурууг нь засаж, хэцүү муу чанаруудыг нь хүлцэн, зохицож, Өөртөө ч өөрчлөлт оруулж, алдаагаа засан хичээж буйгаа мэдрүүлж чадвал энэ үед орно. Үгүй бол харилцаа төгсөнө. Ийм үедээ бусдаас болж маргалдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Жишээ нь: "Чиний ээж, ингэлээ, чиний дүү ингэлээ, найз чинь ингэсэнгүй" гэх мэт. Ийм хэрүүл шал утгагүй бөгөөд та 2-ийн хэн нь ч үүнд шууд нөлөөлж чадахгүй шүү дээ. Тэрний оронд тэр ингээд байна, хоюулаа яавал ийм болгох вэ? гэх мэт ярилцаж, тэрүүхэн тэндээ хамтран хор найруулах юмуу хуйвалдаан зохиовол амжилт муутай байсан ч хөгжилтэй, сайхан. Тэгээд ч хуйвалдаан бол дайснуудыг ч дотно болгож чаддаг хүчтэй эд гэдгийг олон кино батлана даа./хэхэ/ Энэ аргыг дотно болохыг хүсэж буй хүндээ туршаад үзээрэй, хүүхэдтэйгээ иймэрхүү жижиг хуйвалдаан зохиох нь харилцааг мөн л ойртуулж, дотносогоно. Гол нь ямар ч зүйлийг хэтрүүлж болохгүй. ТУНГ нь ТААРУУЛАХ хэрэгтэй.
 За сүүлийн шат бол хамгийн чухал нь энэ үе үлдсэн бүх амьдралын чинь туршид үргэжилэх учираас. Халуун, нялуун, гэнэтийн бэлэг, догдлолыг энэ үедээ бий болгож чадвал үлдсэн бүх амьдралынхаа турш шинэхэн хосууд шиг л халуун байж чадна. Учир нь одоо ямар ч асуудал гарсан түүнийг хамтарч шийдвэрлэх арга барилийг аль хэдийн эзэмшсэн байгаа.
Цаашдаа илүү дэлгэрэнгүй зүйл бичнээ. Энэ бол оршил...../ааая. хэхэ :) ;)/
Настай хосуудыг харах дуртай. Учир нь тэд надад намайг хайрлаад эцсийн эцэст хүрэх хэн нэгэн байгаа гэдгийг ойлгуулж, мэдрүүлдэг.


















Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л