Амьдралын зорилго буюу амжилтанд хүргэх соронз

Өчигдөр дүүтэйгээ амьдралын зорилгын тухай нилээн ярилцлаа.

Бид ийм нэг жишээгээр амьдралын зорилгын утга учир ач холбогдолыг тодорхойлсон.
Бид амьдралдаа бүтээх, хүрэх ёстой бүхнээ оройдоо галт уулын тогоо шиг тогоо бүхий нэг дов, уул, сондуул мэтийн зүйлээр төлөөлүүлж бүх амьдралынхаа туршид үүнийг эзлэх ёстой гэж үзэв. Гэхдээ доороос нь өгсөх биш дээрээс нь уруудаж бэлд хүрнэ. Би өөрийгөө нэг металл бөмбөг гэж төлөөлүүлэв. Уулын оройгоос уруудах энэ замыг хүн хүссэн хүсээгүй туулдаг бөгөөд гол нь өөрийн зорьсон хамгийн сайхан тэр газарт хүрэх эсэхийг бидний зорилго буюу нэгэн соронз шийдэх болно. Өөрөөр хэлбэл тэрхүү соронз байхгүй байсан ч бөмбөг өнхөрдгөөрөө өнхөрч тэрхүү уулын бэлд хүрч л таарна. Гэвч уулын бэлд янз бүрийн сайхан муухай хэсгүүд байгаа бөгөөд бөмбөг уулын аль ч хэсэгт очиж магадгүй. Эсвэл замдаа ямар нэг зүйлд тээглэх юмуу, нэг хонхорхойд ороод тогтчихож ч магадгүй юм.
Тэгвэл уулын бэлдэх хамгийн сайхан газар хүрэхийн тулд надад юу хэрэгтэй вэ?
Зорьсон газартаа соронз байрлуулбал металл бөмбөг ямар ч саад, хотгор гүдгэрийг даваад, тойроод заавал тэр соронз дээр л ирэх болно. Харин соронзны үйлчлэх хүч, нөлөөл нь бидний хичээл зүтгэл, хүсэл ирмэлзлэл юм. Бидний чадвар, нөөц боломжын хүрээ нь тэрхүү соронзын үйлчлэх хүрээгээр тодорхойлогдоно. Бидний хүсэл тэмүүлэл, мөрөөдөл том, их байх тусам бидний эзлэх уул том болно. Харин бидний чадвар чансаа, их байхын хирээр соронзын нөлөөлөл их байна. Таны эзлэх уул хир том, таныг татах соронз хир хүчтэй вэ?
Ингээд явж байхад бидний металл бөмбөлөгт өөр янз бүрийн соронзын нөлөө орж ирэх болно. Энэ бол бидний эргэн тойрны хүмүүс бүгд өөрийн зорилготой бөгөөд тэд бүгд л эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг, туслалцаатайгаар зорилгодоо хүрдэг. бүгд л адил, Би ч хүссэн хүсээгүй бусдын тусламжаар л өдий хүрсэн бөгөөд хамгийн гол нь өөрийн гол шугамыг алдахгүй, тэдний нөлөөнд хэт автахгүй байх явдал юм. Үүний тулд өөрийн соронз дээр төвлөрч, энэ тухай өөртөө байнга сануулж байх хэрэгтэй болдог. Зарим нэгний зорилго таныхтай давхацвал хамтарч болно. Илүү хялбар болох буюу чамайг татах соронзны хүч 1 дахин нэмэгдэнэ гэсэн үг. гэсэн хэдий ч зорьсон газар ойртох тусам тэрхүү нэмэлт хүч нь миний соронзтой хэдий ойрхон байсан ч гэсэн ӨӨР газар байх учир өөрийн соронзыг алдахгүй байх ёстой.
Энэ ярианы дараа дүү минь надаас "Соронз маань надад нөлөөлхөөргүй хол байвал яах вэ?" гэж асуусан. Түүний асуулт маш сайн асуулт байсан юм.
Хариулт нь: Хүн өөрийн потенциалаас давсан зүйлийг хүсэж, мөрөөдөж чаддаггүй. Хэрэв надад "Хот байгуулах" мөрөөдөл байдаг бол, би үүнийг мөрөөдөж, төсөөлж чадсан л бол надад ийм боломж, нөөц бий гэсэн үг. Гол нь үүнийг бий болгохын тулд надаас маш их зүйл шаардагдах болно. Өөрөөр хэлбэл уулын орой өндөр байх тусам соронзын хүч их байх ёстой буюу миний түүндээ хүрэх хүсэл, ирмэлзлэл, хичээл зүтгэл төдийн хэмжээнд их, хүчтэй байх хэрэгтэй болно гэсэн үг юм. Ийм байж чадахгүй бол бид уулын бэлд хүрч амжихгүй замд таарсан аль нэг сааданд тээглэн, урагшилж чадахгүй зогсох болно.
Дүү минь: "тэгвэл замдаа өөр олон жижиг соронз байрлуулбал илүү хялбар болох юм байна." гэв. Түүний зөв. Үүний тулд л амьдралын, 20 жилийн, 10 жилийн, 5 жилийн, сарын гэх мэт зорилго, төлөвлөгөөг гаргах нь үр дүнтэй байдаг.




Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л