Нар
НАР
“Үүрийн туяа эртэч хүн дээр тусдаг. Өдрийн хурц нар ажилч хүмүүс дээр
тусдаг.”
Далайн эрэг дээр зогсон тэнгэрийн хаяа ширтэн байв. Шинэ өдрийн эхлэл – үүр
цайн хурц биш халуухан цагаан цацраг зулай илбэн, хөөсөрсөн цэнхэр давалгаа хөл
үнсэн байх үед өглөөний цэвэр агаарыг цээж дүүрэн сорж хамаг бие сэргэлээ
хэмээн нойрноос сэрэв.
12:00. Аль хэдийн
босох болжээ. Ээжийн бэлдсэн өглөөн цай хөрж, сэрүүн цэнгэг агаар аль хэдийн
халж, утаанд бохирджээ. Юун агаар....
Хамаг бие
нозоороод өдөржин л сөөвийсөн “юм” явлаа. Ажил ч тэгэс ингэс гээд л урсаад
байв.
Энэ мэт нэг л
хэвийн. Өдөр гадуур явхаар өдрийн хурц, халуун нар шатааж алчих гээд улам
бухимдана. Баярлах, инээх тухай ч ёстой мартав. Хааяа нэг ажлынхан элдэв бусын
хүүхэн шуухан, хормой хотны онигоо ярьж маазарцгаах боловч эндээс ирэх инээд
дотор цэлмүүлэхгүй юм. Хийсэн юмгүй болхоор ажлыг “хийсэн” гэж харагдуулах
“гурил” зуурсаар өдрийг илээнэ.
Амьдралд минь
гэрэл хэрэгтэй ажээ. Гэрэл...би тог, эсвэл цахилгаан, бас чийдэнгийн тухай
яриагүй. Өдөржин гэрэлтэж, шөнө нь ч оршисоор, гэрэлтсээр байдар НАРны тухай
яриж байна!
Далайн эрэг дээр зогсон тэнгэрийн хаяа ширтэн байв. Шинэ өдрийн эхлэл – үүр
цайн хурц биш халуухан цагаан цацраг зулай илбэн, хөөсөрсөн цэнхэр давалгаа хөл
үнсэн байх үед өглөөний цэвэр агаарыг цээж дүүрэн сорж хамаг бие сэргэлээ
хэмээн нойрноос сэрэв.
06:00. Босох цаг
болжээ. Ээж минь гал тогоонд аяга шанага түчигнүүлэн цай бэлтгэж байгаа
бололтой. Энэ хичнээн их жаргал гээч. Ижий минь нэг л өдөр миний дэргэд байхаа
болино шүү дээ. Тэр үед би ганцаараа сэрэх болов уу? Эхнэр хэзээ ч ээж шиг минь
байхгүй, тийм байгаасай ч гэж хүсэхгүй. Тэгэхээр энэ жаргал шүүдээ. Ээжтэйгээ
хамт байх цагийг нойрноосоо ч хармалмаар....
Өглөөний
гүйлтэндээ гарлаа. Агаар цэнгэг сэрүүн сайхан байв. Гүйх зуур өдрийн ажлын
төлөвлөгөөг санаж, дахин боловсруулна. Ёстой л нэг бужигнуулаад өгмөөр........
Ээжийнхээ чанасан
цайг тухтайхан ууж ажилдаа яарлаа... Ажил их, үр бүтээлтэй. Нэр хүнд, цалин
мөнгө, орон гэр дутагдаад байх зүйл алга. Амьдралын оргилуун үе гэрэл гэгээтэй.
Миний амьдрал гэрэл гэгээтэй юмаа.
Насны нар. Багадаа бүхнээс түрүүнд л
болох болохгүй зүйл сэдэж, оролдож явсан би унаж, босож байхдаа хичнээн тэнүүн
жаргалтай байгаа вэ? Амьдралаа урам зоригтой эхлүүлсэн. Үд дунд эрч хүчээр
дүүрэн насанд минь нар ямар хурц ээгээ вэ? Замыг минь нэвт гэрэлтүүлж, болохгүй
бүхнийг шатаан байжээ тэр нар. Би одоо л ухаарч байна. Яг энэ мөчид үдэш болж,
нар хэвийсэн байна. Тайван амгалан. Үр ач нар маань тэнгэрт түгсэн олон одод
мэт... намайг тойрч дотор нь аниргүй, амирлангуй.
О.Гүндэгмаа /2008-08-20
10:05/
Олимп
студи

Comments