Хүнээр хүн хийх

Эцэг болох амархан
Жинхэнэ аав байх хэцүү
Үртэй хүн бүхэн л тэднийгээ хэрхэн жаргалтай, сайхан байлгах талаар бодож, эрэлхийлж явдаг шүү дээ. Би ч тэдний нэг яах аргагүй мөн. Гэсэн ч дээр хэлсэнчилэн шууд хүний үг сонсохдоо муу. Үнэн зөв санагдсан зүйлийг өөр хэд хэдэн эх сурвалжаар баталгаажуулж, бодож байж шийднэ. За энэ яахав. Хүүхдийн хүмүүжлийн талаар, бас бусад хүүхэдтэй холбоотой гардаг бүх л сэдэвээр блогтоо оруулж байх болно. /Мэдээж надад тохиолдсон болон мэдлэгийн маань хүрээн дэх зүйлүүд л дээ/
Юун түрүүнд хүүхдийг өсгөн бойжуулахад анхаарах ёстой хэдэн зүйлийг дурьдмаар байна.
Эдгээр нь:
1. Хүүхэд бол яг л өөрийн чинь толь. Энэ бол бүх л утгаараа шүү. Генийн болоод бусад бүх зүйлээр тэр хажууд байгаа эцэг эхээ л дуурайна. Үйл хөдлөл, үг хэл, зан суртахуун гээд генетик дамждаг, дамждаггүй бүх зүйлийг тэд зөвхөн дэргэдэх хүнээсээ л сурж дуурайж, яг таг хуулдаг. Хүүхэд чинь танд таалагдахгүй ямар нэг үйлдэл хийвэл та түүнийг буруутгахаасаа өмнө өөрийгөө нэг шалгаж, засаж, мөн буруугаа хүлээн тайлбарлаж өгөөрэй. Хүүхэд том хүнээс ч илүү ойлгож, хэрэгжүүлж чадна.
2. Хүүхдийг хоолоор эсвэл өөр ямар нэг зүйлд бүү шахаж шаналгаарай. Хүүхэд томчуудыг бодвол байгальд илүү ойр, мэдрэмтгий, зөн ихтэй байдаг. Тэд өөрийн цадсан эсэх, юу идмээр байгаа зэргээр өөрт хэрэгцээтэй байгаа бодис, дутагдаж буй эрдэс бодисийг нөхөхийн тулд, илүүдэл байвал түүнийг нэмэхгүй тулд зарим хоолонд хэт дурлах, зарим хоолыг эрс эсэргүүцдэг. Мөн хоолны дуршилд нөлөөлөх өөр хүчин зүйл олон бий. Бие өвдөх, буруу хооллох гэх мэт. энэ тухай дараа тусад нь бичье.
Харин үйл хөдлөлийн хувьд хүүхдээ ажилд сургах гэж байна гэж хүсээгүй ажлыг нь тулгах юму, хийсэн ажилаа дуустал нь хийдэг болгохыг хүссэндээ нэгэнт эхэлсэн ажилд сонирхол нь буурсан үед нь ч ажилаа дуусгахыг шаардах зэрэг нь бидний зорьж буйгаас харин ч эсрэг үр дүнд хүргэж болно. Ийм тэднийг юунд ч бүү шахаж, зэмлэ. Бага зэрэг тэвчээр гаргах хэрэгтэй.
3. Хүүхдийн сэтгэхүйн онцлогийг ойлгохыг хичээ.
Миний хувьд энэ нь бусдаас арай хялбар байдаг юм шиг санагддаг. Учир нь би 8 настайдаа хэзээ нэгэн цаг би өөрөө хүүхэдтэй, ээж болох юм байна гэдэгээ ойлгосон бөгөөд энэ цагаас л би үүнд бэлтгэж ээж минь надтай сайхан харьцахад энэ нь надад ямар сайн, муу зүйл өгч байгааг дүгнэж, ээж минь надад таагүй хандвал яагаад ийм зүйл болов? би юуг буруу хийсэн, болон ээж надад юу гэж хэлсэн бол илүү зөв байх байсан талаар байнга боддог байв. 
Хүүхэд бүх зүйлийг эргэцүүлэн бодохоосоо өмнө шууд хууль мэт хүлээн авч, дараа нь боловсруулалт хийдэг. Ийм учир хүүхдэд хэлэх үг нь далд давхар утга санаагүй, шууд сонсход ямар нэг буруу ойлголт өгөөргүй байх хэрэгтэй. Мөн цаад утгаараа хийж буй үйлдэл чинь зөв байсан ч харагдах байдал нь буруу бол хүүхэд яг л тэр буруугаар нь авдаг учир маш болгоомжтой байх хэрэгтэй. Хүүхэд хэдий уян хатан ч иймэрхүү 2 талтай үйлдэлүүд нь хүүхдийг асар том асуудалд унагаж, зарим тохиодолд юмс үзэгдэлийг ойлгох дур хүсэл, сонирхолыг нь ч мохоож мэдэх учир анхааралтай байх хэрэгтэй. Энэ талаар мөн л дараа дэлгэрэнгүй бичнэ. хэхэ
4. Ямар ч үед худал бүү хэл. Хүүхэд чинь танд итгэж, зарим үед өөрт нь ойлгогдохгүй шаардлага, хүсэлтийг чинь танд итгэн "ээжийн/аавын зөв л байж таараа, би үгийнх нь дагуу хийе" гэдэг байгаасай гэж хүсэж байвал үрдээ хэзээ ч бүү худал хэлээрэй. Худалаа амлах нь түүний сэтгэлийг сэвтээгээд зогсохгүй тэр өөрөө худалч болох, танд итгэхгүй болох болно. Та Нэг л удаа худал хэлбэл тэр бүх үгийг чинь худал мэтээр хүлээж авна. 
Харин нийгэм дээр хүмүүс худалч байдаг, худал хэлдэг зэргийг хүү чинь аяндаа мэдэж авах бөгөөд тэр үед танд улам итгэж, таны хайрыг илүү сайн ойлгох болно. Гэхдээ энэ тохиолдолд та хүүхдээ аль болох эрт нийгмийн харилцаанд оруулах буюу цэцэрлэгт явуулах, бусад хүүхэдтэй, хүмүүстэй харилцах харилцааг дэмжиж өгөөрэй.
5. Бусад хүмүүст хүүхэдтэй чинь хэрхэн харилцах хэрэгтэй талаар бүү тайлбарла. тэдэнд өөрсдийн харилцаа үүсгэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд чинь олон төрлийн хүн байдгийг ойлгож авахаас гадна, янз бүрийн хүмүүстэй харильцаж, шинэ шинэ нээлтийг хийх болно. Гагцхүү та түүнтэй харилцах харилцааныхаа гол шугамыг алдаж болохгүй.
6. Хүүдээ/Охиндоо боломж олго. Хэдий бага зэрэг аюултай байсан ч та түүнд сонирхсон юмаа үзэх, оролдох, турших боломж олгож байгаарай. Энэ бол хамгийн чухал зүйл. Ихэнхи эцэг эхчүүд аюултай гээд хүүхдээ хутга, тог, халуун сав, цай, эм зэрэгээс "хол" байлгахыг хичээж ингэснээр тэдгээрийг сонирхоох хүүхдийн хүсэл улам л ихсэн хуримтлагдаж байдаг. Бүх л насан туршд нь та нүд салгалгүй харж чадахгүйгээс хойш нэг л өдөр таныг хараа салгамагц тэр боломжыг алдахгүй ойр байгаа хамгийн аюултай зүйлийг барьж авах болно. "Хүүхэд хамгийн болохгүй юмыг л олж оролддог." гэж олон хүн хэлдэг шүү дээ. Учир нь тэр юмандаа биш зүгээр л ганц хүрч, оролдож үзээгүй, хараагүй зүйл нь тэр болхоор л эхний боломжыг шууд ашигладаг юм. Тэр үед энэ нь ямар аюултай болон, яаж харьцах ёстойг мэдэхгүй байнга "хориулж" байсан хүүхэд шууд л аюулд орно. Хэрэв бид түүнийг яг хараанд дороо хянаж байгаад аюултай зүйлд хүрч, оролдож үзэхийг зөвшөөрвөл, бас түүнд зааж өгвөл сонирхол нь буурч таныг эзгүйд ч аюулгүй байх болно шүү дээ. Мэдээж маш их аюултай зүйлээр тоглохыг нь шууд л хориглож тайлбарлаад, нуучихсан нь дээр шүү. туйлширч болохгүй. зөвхөн бага сага аюултай, бидний өдөр тутмын хэрэглээнд байдаг, нууж хаах боломжгүй зүйлсийн тухайд л хэлж байгаа юм шүү.
7. Тэнцвэртэй байдал. Юуг ч байсан тунг нь тааруулах хэрэгтэй. Эм тан, асаргаа арчилгаа, витамин, эрдэс бодис, хоол, чихэр, зэмлэл, энхрийлэл, .......... гээд бүх зүйлийг яг л байх ёстой хэмжээнд нь барих хэрэгтэй. Ялангуяа хүүхэддээ тэжээл, каш өгдөг бол түүнийгээ байнга сольж байх хэрэгтэй. Хамгийн үнэтэй, чанартай нь байсан ч ялгаагүй. Бас арчилгааны тос, саван, памперс зэргийг мөн үе үе сольж байх нь чухал. Тоглоомнууд нь ч гэсэн чанартай сайн байсан ч тоотой, цөөн байх хэрэгтэй. Эс тэгвэл хүүхэд чинь тоглоомуудаараа тоглохгүй, сонирхохгүй болохоос гадна, туйлбаргүй, юуг ч анхаарч сонирхохоо болих болно. Энэ бол маш том аюул юм шүү.

За эхний ээлжинд хүүхдийн асаргаа арчилгаа, түүнийг өсгөхөд анхаарах чухал гэсэн хэдэн зүйлсийг бичлээ. Дараа эдгээрийг болон бусад олон зүйлсийг дэлгэрүүлэн бичих болно.



  

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л