Шинэхэн ээжүүдэд урмын үг

Өнгөрсөн 3 жил энэ л зүйлээр би хамгийн их дутсансан.
Гэхдээ өнөөдөр би тэр 3 жилийн амьдралын минь хамгийн сайхан 3 жил гэж харж байна. Тэр үедээ ч үүнийгээ мэддэг байсан ч гэртээ хүүхдээ хараад сууж байхад бүх ертөнцөөс орхигдож, найз нөхөд маань ч намайг хаяж гээж байгаа юм шиг санагддаг байж билээ. Гэрийнхэн маань намайг голоод байх шиг, хадмынхан маань намайг үл тоох шиг. Сэтгэлд мянга түмэн зүйлс эргэлдэж эргэлдэж, "Би хэн ч биш юм байна. Надад чаддаг юм нэг үгүй юм байна. Би ингээд л гэртээ суугаад л... суугаад л..... суугаад л......." гэх бодлоор шөнийг, өдрийг, өчигдөр, маргаашыг ч давах ёстой мэт, хязгааргүй хоосон, утгагүй байдалруу орчихсон байж билээ.
Үүнээсээ болоод хорвоогийн хамгийн ааш муутай эхнэр болж, тэр байдал маань надад таалагдахгүй улам л ганцаардал, бухимдалыг минь бадрааж. Нэг тийм бие биеээсээ урган гарсан харанхуй эргүүлэгт орсон маань миний л арчаагүй, сул доройнх. Хэрэв бүсгүй минь чи ийм байдалд ороогүй бол өөрөөрөө бахархаж, тэр их сэтгэлийн тэнхээ, тэвчээрээ энэхүү бахархалаараа тэтгэн улам хүчирхэгжүүлээрэй. Харин над шиг л харанхуйд тэмтчин бухимдаж яваа бол ӨӨРИЙГӨӨ ХӨГЖӨӨХ ЯМАР НЭГ ЗҮЙЛ ОЛ. Энэхүү бухимдал нь бүтээмжгүй, хэрэгтэйгээ мэдрэхгүй, магтуулахгүй, гараас гарсан зүйлгүй болхоор үүсдэг юм шиг санагдсан. Гэртээ байхдаа хүүхэдтэй янз бүрийн тоглоом, нөхөртөө шинэлэг өөрөө хийсэн ил захидал, гэртээ хэрэглэх элдэв юмс. Гэрээ чимэглэх, бусдад бэлэглэх янз бүрийн зугаатай юмс хорвоогоор дүүрэн байна. Энэ аргаар би хямралаас гарч чадсан. 
Энд миний гэрийнхээ хананд хийсэн цаг байна. Урамтай, зугаатай, шинэлэг, өөрийнхөө ажилтай, сургуультай, завгүй байх үедээ хийж чадаагүй бүхнээ хийх хамгийн сайхан цаг. 
Энгийн хялбар зүйлээс эхлээрэй. Гол нь өөрийгөө ядрааж болохгүй. Хүсвэл холбоо бариад иймэрхүү санаа, оноог авч болно шүү. Би ч сонирхолтойгоос нь оруулах болно. 

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л