Нээх үг

Сайн байцгаана уу,
Энэ блогийг зориг гарган нээгээд ийнхүү бичлэг оруулаад сууж байгаадаа сэтгэл нэг л догдлоод байна. Учир нь энэ блогоо маш удаан хугацаанд бодож явсан бөгөөд нэг л бүрэн дүүрэн толгойд орж өгөхгүй байсан юм. Тэгээд ч "миний бичих бүхэн тэртээ тэргүй нэтэд дүүрэн байна шүү дээ" гэсэн бодол залхуурлыг минь дэвэргэдэг байв.
Хүн болгонд, тэр тусмаа чадварлаг, ухаалаг, бие даасан үзэл бүхий хүмүүст бусдын л адил хүнд хэцүү, мэдэхгүй чадахгүй зүйл их гардаг шүү дээ. Тэр бүртээ эргэн тойрныхондоо хандаад байх боломжгүй, хэцүү үед "унших" гэсэн цорын ганц зам үлддэг билээ.
Бага балчир цагаасаа л хүнээс тусламж гуйж сураагүй би одоо ч хэн нэгнээс зөвөлгөө авах гэдэг хэцүү зүйл, тэр бүрт бүх зүйлийн учрыг өөрөө олох гэж баахан юм уншаад, бөөн мэдээлэл цуглуулчихаад, шийдвэр гарган "ялалт" байгуулсныгаа өөрөө бодоод олчихсон мэт санан явдаг үе маань одоо ч дуусагүй байна.
Гэтэл тэр уншсан болгон маань мөн л "надад үл харагдах нэгний зөвөлгөө юм." гэдгийг, "Миний үг илэрхийлэл бусдынхаас шал өөр" гэдгийг ойлгохоос гадна та бүхний тусламж, зөвөлгөө, бодит туршлага ч мөн надад хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч энэхүү дэвтэрийг нээж байна.

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л