Хүлээлт ба догдлол
Би ер нь хэт мэдрэмтгий эсвэл эмзэг байх шиг байна.
Удихгүй шинэ ажил эхлэх тухай ярилцацгааж байгаа юм. Нилээн хэд хоногийн өмнөөс эхэлсэн яриа л даа. Бүүр хэдэн сарын өмнөөс гэж хэлсэн ч болно. Тухайн үед ажил санал болгогч маань намайг авахыг хүсэж, саналыг нь баяртай хүлээн авахад сэтгэл их хангалуун байх шиг мэдрэгдэж байлаа. Гэхдээ тухайн үед түүнийх нь хажуугаар бага зэрэг болгоомжлол мэдрэгдэж байсныг нь "миний юу гэж хариулахыг мэдэхгүй болхоор" ингэж байна даа гж бодоод өнгөрсөн.
Саяхан, уржигдар гэсэн үг, дахин энэ тухай ярилцах үед их тавгүй мэдрэмж төрсөн. Намайг ажиллуулмаар байгаа эсэхдээ эргэлзсэн юм шиг. Энэ хоёр хоногт зав л гарвал энэ тухай толгойд орж ирээд болдоггүй. Мэдээж би шааал буруу мэдэрсэн байж болох ч тэр мэдрэмжийг үнэн гэж үзвэл дараах шалтгаануудтай байх гэж бодлоо л доо:
1. Хамгийн эхний хамгийн хурдан хийж болох дүгнэлт бол: Анх энэ санаа гарсанаас хойш тухайн хүлээлтэнд нь хүрч чадахгүй байх сул талуудыг минь олж харсан.
2. Арай сайхнаар бодоё гэвэл: Надаас хэт өндөр, хийсвэр хүлээлттэй болчихоод яг ажиллаж эхлэх үед ямар нэг уналтанд орох вий. Тиймээс өмнө нь бодит ур чадварыг минь мэдэж авах, өөрийн хүлээлтээ бууруулах хэрэгтэй гэж шийдсэн байж болох юм.
Үнэндээ надад ч мөн ийм айдас маш, бүр маш их байна. Хэрвээ би энэ ажилд ороод ямар нэг байдлаар бүтэлгүйтвэл өөрийтөө "чи бол хэнд ч хэрэггүй, хоосон ам" гэдэг пайз зүүхэд бэлэн байна. Өөрөөр хэлбэл намайг ингэж сайн ойлгож, дэмжиж байгаа хүнтэй учираа олоод ажилчихаж чадахгүй бол би бүх зүйлийг цоо шинээр эхлүүлэх хэрэгтэй болох байх. Эсвэл надад тийм урам зориг, сэтгэлийн хат үлдэхгүй ч байж болох юм. Үнэндээ өөрийгөө тийм байдалд орсноор төсөөлөхөд л шууд хоолой зангирч, нулимс цийглэж байна.
Нөгөө талаас энэ айдас маань бас сайн талтай гэж харж байна. Өмнө нь бол "за энэ бүтэхгүй бол өөр боломж байгаа, дахиад өөр зүйл хийж болох юм чинь" гээд өөрийгөө юунд ч хүчлэлгүй зөвхөн тав тухаа бодоод явж байсан гэж хэлж болно. Бүтэлгүйтэх бүртээ бусдад буруугаа чихээд илүү дээр хүн, хамтрагч байх ёстой, байхгүй бол би өөрөө хийнэ гэх мэт бодоод явдаг байсан гэсэн үг.
Харин өнөөдөрхөн уншсан нэг үгэнд "Хүн өөр арга байхгүй гэдгийг мэдэж байвал бүхнээ дайчлан амжилтанд заавал хүрч чаддаг" гэсэн байсан. Би яг одоо ингэж бүхнээ дайчлахгүй бол өөрийгөө үнэлэх үнэлэмж маань орвонгоороо эргэх гээд байна.
Мэдээж энэ бүтэлгүйтвэл миний хийж чадах өөр олон ажил байгаа л даа. Гэхдээ энэ тэр утгаараа биш. Харин төгс хамтрагчаа оллоо гэж мэдэрч байгаа би, хэрвээ энэ хүнтэйгээ учираа олж чадахгүй бол өөр хэн ч байсан нэмэргүй гэдэг дүгнэлтэнд хүрэх болчихоод байна шүү дээ.
Ямартай ч уржигдар бусдад заасан арга зүйнхээ дагуу шинэ ажилаасаа хүлээж буй хүлээлтээ тодорхой болгоод үзье.

Comments