Ганц

Би юу хүсэж байгаа вэ? Ганц л баймаар байна.

Би бүх талаараа биш ч ядаж нэг зүйлээрээ ханидаа ганц нь баймаар байна. Бүх зүйлээр биш ч нөхөртөө нэг зүйл дээр шилдэг нь баймаар байна. Зүгээр нэг байгаад зогсохгүй түүнийгээ мэдэрмээр байна.

Хүн бүрт л ямар нэг талаараа бүх хүний дунд онцгой байх, түүнийгээ илэрхийлж, мэдрэх хүсэл байдаг байх. Би ч ийм л хүн байсан. Харин одоо бол цөөхөн, тодруулбал: нөхөртөө, цор ганц үнэнч найздаа, бас анхны гэх тэр нэг хүн болон амьдралд минь онцгой нэг мэдрэмж бий болгосон түүний хувьд, тэгээд хүүхдүүд ээ л ядаж нэг зүйлээр ГАНЦ нь байгаагаа мэдрэхийг хичнээн их хүснэ вэ. Бусад нь бол хамаа алга өөө..... Бусдад нь би энгийн л нэг хэнд ч анзаарагдахгүй нэгэн баймаар байна.

Яг л тэр ганцаар дутаж, ангаж, цангаж байна. Энэ цөөн хүний ал нэгнээс л нь үүнийгээ мэдрэхгүй бол хамаг хүч барагдаж, цуцаад, хүнд хөнжил дотор хэдэн өдөр ч хамаагүй, хоол унд ч идэхгүй унтчихмаар санагдаж, сэтгэл хоосордог. Тиймдээ үргэлж холбоотой байж, мэдрэхийг хүсэхдээ заримдаа тэднийгээ айлгачих гээд байдаг. Ялангуяа тэр 3 эрэгтэйг. Арай л олон юмуу? Нэгтэй нь ахиж уулзахгүй байх, нөгөөтэй нь хааяа ажилаа л ярина (гэхдээ энэ нь хангалттай л байна.), нэг нь нөхөр маань боловч уулзах цаг ч хомс юм.

Хамгийн сайхан нь би жаргалтай. Их бага гэхгүй л бол хүсэж байгаа зүйлээ үе үе мэдэрч, түүгээрээ итгэл алдах, эргэлзэх хүртэлээ гол зогоож, дутагдаж, хомсдвол янз бүрийн аргаар нөхөж авчих гэж хичээнэ. Хичээх дээ нөгөөгийнхөө үг, үйлдэл, хоолойн өргөлт, ширвэлт болгоныг алдалгүй ажиглаж, хэрэгтэй зүйлээ олвол нандигнан хадгалж явна даа.

Comments

Anonymous said…
чи минь миний цор ганц онцгой найз. чи зөвхөн өөрийнхөө дураар амьдар аз жаргалыг мэдэрмээр байвал дураараа л бол хорвоогоор дүүрэн дүүлэн нис найз минь. чи бол цор ганц

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л