Бороо

Би Бороо
Чиний дээрээс асгаран
Чамайг нэвт норгохыг хүсдэг
Би, Бороо
      Би Бороо
      Чамайг норчихвий гэж айхдаа
      Шүхрээ бариад гараад ирхэд чинь
      Баярладаг би, бороо
Би бороо
Шүхрээ барьсан ч алгаа дэлгээд бороог тосохдоо
Өөрөө хуурай ч зөвхөн үнэрт минь бас чимээнд минь
Жаргалтай байгаад чинь ханадаг би, бороо
      Би бороо
      Хаахна чинь унаж байгааг ч мэддэггүй түмэн дуслаараа
      Чамд нэмэргүй, унаагүй ч үл үгүйлэглэх усаараа
      Гол зогоодог би, бороо

Хэрвээ чи шүхэр дороо бороог үл анзааран гуниглавал
Хэзээ нэг цагт бороог бүр мартан жаргавал
Шуурга болон дэгдэж шүхрийг чинь хуу татан хаяад чамд үзэн ядагдах болов уу?
Хэзээд л ад үзэгддэг тавилантайгаа эвлэрээд чамаас холдон нүүх болов уу?

       Хатаж ангасан газар шиг дусал бүрийг минь чи талархан шимэх болов уу?
       Хэт гандмал цөл шиг үер болгоод урсгах болов уу?
       Хангай газрын горхи шиг өөртөө нэмж урсаад
       Хатмал холын нутагт шим болон хамтдаа хүрэх болов уу?

Хураасан их усаа асгасан энэхэн эгшинд
Баялаг энэ ертөнцийн түмэн тохиолыг таашгүй ч
Хувцас юүгээн мартаад
Шүхрээ хаян бүжвэл
Үерлэж урсгачихалгүй усаа хашиж
Өөрт чинь би шингэмээр байна,
Өнө мөнхөд зөөлөн шиврэх дагуул чинь болоод
Бусдыг ундаалах ундрага чинь баймаар байна

Өөр юуг ч биш үүнийг л би маш тодорхой мэдэж байна.


                                           Бороо /2019/11/01    00:51



Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л