Залуу ээжүүддээ.....

Зиаг ойрд..., ойрд битгий хэл нилээн удаан блогоо сөхөж харсангүйээ...

Энэ сэдвээр аль эртнээс л бичих гэж бодсон ч нэг л цэгцэрч өгөхгүй удаан бодож явлаа. Өнөөдөр хүчээр бичих гээд үзнээ....

Би ойрд нилээн өөрчлөгдөж байна....Хүн бүр л байнга ийм өөрчлөлт дунд байдаг биз.

Чалчаа, сав л хийвэл хүнд зааж зөвлөх гээд байдаг би, одоо бол болж л өгвөл дуугүй л сонсоод суухыг илүүд үзэх болж. Энэ маань зарим талаар надад таалагдаж байгаа ч өөр талаараа бас дэмий санагдах юм.

Ээж болоод уншсан элдэв үгсээс намайг ихээхэн бодолд оруусан үг бол "Хүүхэд асарч хүмүүжүүлэх үед бүх л бурууг ээж нар үүрдэг" гэсэн утгатай. Энэ яг үнэн үг. Тэр тусмаа залуу ээж нарт хүн бүхэн л аль болох шүүмжлэлтэй ханддаг юм шиг. Магадгүй би их эмзэг хүлээн авсан байж болох л юм. Хүнд чин сэтгэлийн зөвөлгөө хэлж байхад бол арай л өөр, дотно, зөөлөн сонсогддог. Гэтэл ихэнх тохиолдолд зүгээр л өөрийгөө мундаг харагдуулах гэсэн өөнтөгч нүдээр харж, шүүмжлэгч амаар яригсад мундахгүй олон шүү дээ. Хажуугаар өнгөрсөн шал танихгүй хүн ч "Хүүхдээ ингээд байхдаа яадгийн, ингэж тэгэх ёстой." "Хүүхдээ буруу хүмүүжүүлж байна", "бла бла бла....." гээд л.

Хүн бүрт бусдаас дэмжлэг авч сурах, бусдыг сонсож, эрэгцүүлэн бодох чадвар зайлшгүй байх ёстой. Бас өөрийн дадлага туршлагыг бусадтай хуваалцаж, элдэв эрсдэлээс сэргийлэх, хамгийн зөв арга замыг хамтдаа олж хөгжүүлэх нь "хүн"-ний онцлог шүү дээ. Тэгхээр бүхийл сэдвээр бие биетэйгээ чөлөөтэй ярилцаж зөвлөлдөх нь маш сайн зүйл боловч ЭХ хүнд ХҮҮХДЭЭ ХАЙРЛАХыг заах, түүний хайрыг ШҮҮМЖЛЭХ нь хамгийн утгагүй бөгөөд бүдүүлэг хэрэг мэт санагдах болов.

Намайг төрснөөс хойш найз нөхөд, хамаатан, дүү нараас маань олон ч хүн амаржсан. Бас одоогоор хүүхэдтэй болж амжаагүй олон бүсгүйчүүд байна. Тэдэнд хүүхэдтэй болох, жирэмсэн үеийн асаргаа, нярайн арчилгаа, анхаарах зүйлсийн талаар зөндөө их зүйлс хэлдэг байлаа. Уг нь гайхуулах гэсэндээ биш, чин сэтгэлээсээ тэдэнд хялбар болгохыг боддог байсан юм. Гэхдээ тэр бүхэн ихэвчлэн үр дүнгүй өнгөрдөг болохыг анзаарсан. Ямар их урам хугармаар гээч.......Гэтэл хүн бүхэн өөрийн арга замтай, туулах ёстой зовлон, эдлэх ёстой жаргалтай. Би ч бас....

Энэ бүхнийг ойлгосноос хойш хүн үнэхээр мэдэхийг хүсэж асуухгүй л бол элдэв зөвөлгөө нь тус биш дарамт болж, зөвөлгөө биш шүүмж болдог юм байна гэж бодох боллоо. ХҮН ХҮҮХДЭЭ ХАЙРЛАХ үедээ тэдэнд хамгийн хэрэгтэй зүйлсийг үргэлж ХАЙЖ, шинэ зүйлд байнга НЭЭЛТТЭЙ, СОРГОГ ханддаг. Хэрэв тэдэнд хэрэгтэй л бол шүү дээ.

Тийм болхоор зарим үед шинэхэн төрсөн ээжүүдийг дэмжиж, хажууд нь бэлэн байх нь л тэдэнд үзүүлж чадах хамгийн том тус маань юм байна гэж боддог болсон. Заримдаа ийм байдал маань залхуурч хувиа хичээж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж хямраах ч юм.  Гэхдээ л ямар ч байсан бусдад төвөг болохгүй шүү дээ.

Тэгээд хүүхэд өсгөх асрах тал дээр ч бусдыг сонсох тухай ЭНЭ зарчимаа л баримталдаг.

Эцэст нь ээжүүддээ хэлхэд: Чамайг эрээ цээрээгүй шүүмжилж, шал дэмий зааварчилж байгаа хүмүүсээс болж хямрах, төвөгшөөх хэрэггүй. ЧИ ХҮҮХДЭЭ ХЭНЭЭС Ч ИЛҮҮ ХАЙРЛАЖ БАЙГАА шүү дээ. Ганцхан чи л хүүхдэд чинь үнэхээр яг юу хэрэгтэй байгааг олж мэдэж, өгч чадна гэдэгтээ итгээрэй. Харин чамайг болон хүүхдийг чинь үнэхээр хайрлаж, туслахыг хүсч байгаа хүмүүсийг үргэлж хүдэтгэн анхааралтай сонсож байх нь хэзээ ч илүүдэхгүйг битгий мартаарай. Ингээд ХҮҮХДҮҮДЭЭ судлаад, асраад, суралцаад байж дээ.....

Дахиад хэлхэд, Таны хүүхэд бусдаас онцгой болхоор бусадтай заавал адилхан асаргаатай байх албагүй. Өөрийн замыг сэтгэл зүрх, хайраараа олж тогтоо. Үүний тулд хүүхдээ сайн өсгөсөн хүмүүсийг сайн сонс, тэднээс суралцаж, эрэгцүүлээрэй. ЧИ ЧАДНААААА, би мэдэж байна.

Хайртай дүүдээ зориулж бичлээ....

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л