Миний мөрөөдөл, зорилго, зорилго
Цаг үед солигдон хүмүүс, тэдний хүсэл, зорилго мөрөөдөл нь ч өөрчлөгдөж байна. Техник хөгжихийн хирээр хүмүүсийн мөрөөдөл үхдэг ажаа, яг л тэдний ухамсар, бас тархи шиг. Үе битгий хэл би өөрөө ч тэр өөрчлөлт дундуур гарч байна. Өөрчлөгдөж ч байна.
Надад ойр биш боловч маш их хайрлаж хүндэлдэг нэг хүн маань: "Хамгийн агуу зорилго гэдэг бол хүн амьдралынхаа хором бүхэнд биелүүлэх боломжтой мөртлөө хэзээ ч дуусхааргүй байдаг" гэж хэлж байсан юм. Амьдралын зорилгоо өдөр бүр биелүүлж, баяр бахдал, аз жаргалтай байж чадах, тэгсэн мөртлөө одоо зорилгодоо хүрчихлээ, дараа нь яах билээ гэсэн асуултанд хэзээ ч унахгүй тийм зорилготой байх үнэхээр ч АГУУ юм....
"Амьтны цогцолбор" багадаа үүнд тэмүүлдэг байсан.
Амьтны хүрээлэн, мал эмнэлэг, мал эмнэлэгийн сургууль, нохой муур гэх мэт амьтан сургадаг төв, хөтөч, аврагч, цагдаа нохойн сургууль, дэлгүүр, талбай, клуб .... гээд л бүх юмтай. Морьд, нохой, муур, загас гээд л узэсгэлэн, тэмцээн уралдаан байнга болдог....
"Хэрэгтэй хүнд нь, хэрэгтэй цагт нь, хэрэгтэй зүйлээр нь туслаж чаддаг болох" Энэ бол миний амьдралын зорилго байсан. Би бууж өгч мартчихсан байна. Сая л санав. Гэхдээ ийм байх тийм хялбар биш. Энд зөвхөн мөнгөний тухай яриагүй нь мэдээж. Мөнгө бол дөнгөж нэг хэсэг нь, маш бага хэсэг гэсэн үг. Бас хүмүүсийн шаарлагагүй утгагүй өндөр хэрэгцээ ч биш, яг л хэрэгтэй зүйлийг нь, хамгийн тохиромжтой цагт нь, хамгийн хэрэгтэй хүнд нь өгөх сайхан биш гэжүү? Мэдээж бусдад ашиглуулах тухай ч биш. Гэхдээ л дээрх бүгдийг дотороо нэгээхэн хэсэгээ болгон агуулах энэ зорилго маань миний хувьд одоо ч үнэтэй чухал хэвээрээ. Тэр тусмаа өнөөдрөөс...........
"Упот хот байгуулах" Энэ бол миний "залуугийн" мөрөөдөл.
Бүх гэр бүл ажил, орлоготой. хот дотуур "унгас"-наас өөр хий ялгаруулах тээврийн хэрэгсэл ашигладаггүй, Хотын иргэн болохын тулд тодорхой эрхэлсэн ажилтай байх ёстой гэх мэт. мэдээж их дэлгэрэнгүй "том" мөрөөдөл.
"Боловсролын цогцолбортой болох" Одоогийн маань зорилго.
Гэвч одоохондоо зорилго гэхээсээ илүү мөрөөдлийн чанартай л байна. Уг нь хүүхдийг бүр багаас нь эхлэн цогц хөтөлбөрөөр төлөвшүүлэн, хөгжүүлж, боловсрол эзэмшүүлэх нь хамгийн зөв гэж би хувьдаа боддог. Системийг сайржуулна, шинэчилнэ гээд л бөөн бөөнөөр нь замбараагүйтүүлж байхаар шинэчилэх дөнгөж гаргаагаа эхэлж байгаа хүүхдүүдэд анхнаас нь шинэ хөтөлбөрөөр зааж харин нэгэнт нэг бүтэн системд орчихсон хүүхдүүдийн толгойг эргүүлэлгүй тэр системийнхээ эцсийг нь үзвэл илүү үр дүнтэйгээс гадна систем бүрт өөрийн давуу тал байдаг болхоор түүнийг шингээгээд л гарна. Харин дундуур нь солиод холиод хаячихлээр аль ч системд байдаг сул талуудыг л шинэ хуучин системээс аваад хохирч хоцрох болоод байх шиг.
Мөрөөдөл, зорилгууд маань сайжирсан муудсан нь огт хамаагүйээ. Ямар ч байсан тухай тухай үедээ би ийм л хүн байж. Эдгээр мөрөөдөл, зорилгууд маань л намайг чиглүүлж, хүмүүжүүлсэн билээ. Тэгээд ч энэ бүгд шинэ хуучингүй л дотор минь хадгалагдан, үнэ цэнэтэй, чухал хэвээрээ байсаар л байна. Найдвар хэзээ ч бөхдөггүй ээ гэж.

Comments